Филлипин улсын Омбудсманы газрын төлөөлөгчдийг БНХАУ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх товчоонд зочлохыг тус товчооны дарга урьжээ

A- A A+
Филлипин улсын Омбудсманы газрын төлөөлөгчдийг БНХАУ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх товчоонд зочлохыг тус товчооны дарга урьжээ

Өнгөрсөн даваа гарагт БНХАУ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх товчооны дэд дарга бөгөөд Коммунист намын Сахилга батыг хянан шалгах хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Лью Жинчао Филлипин улсад хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын Омбудсманы газрын дарга Кончита Карпио Моралис-г эх орондоо айлчлахыг урьсан байна.

Лью Жинчао өмнө нь Филлипин улсад Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд одоо тэрээр нам дахь авлигачдыг илрүүлж, БНХАУ-аас оргон зайлсан хэрэгтнүүдийг олж илрүүлэн, тэдний хулгайлсан хөрөнгийг буцаан авчрах үүрэгтэй байгууллагыг толгойлох байгаа ажээ.

Тэрээр “Манай нам 88 сая гишүүнтэй, үүнээс 44,000 хүн авлигын асуудлаар шийтгэгдэж байсан. Удахгүй бид Филипины Омбудсманы газартай төстэй хяналтын хороо Хятадад байгуулна” гэжээ. Ийм байгууллага нь авлигын хэргийг мөрдөн шалгаж, яллах чиг үүрэгтэй байх юм байна.

Хяналтын хороог байгуулах бэлтгэл ажлын хүрээнд тэд “Скай нет” гэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ нь хууль бусаар гадагш гарсан 1 тэрбум ам.долларыг болон түүнийг авч оргон зайлсан хэрэгтнүүдийн хамтад нь олж, илрүүлэх зорилготой ажиллагаа юм. Энэ ажлынхаа үр дүнг сайжруулахын тулд тэд эрэн сурвалжлагдаж буй онцлох 100 хүний нэрсийг зарласан байна.

Тухайлбал, уг ажиллагааны хүрээнд Ли Хубо гэх орон нутгийн нэгжийн санхүүгийн асуудал хариуцсан даргаар ажиллаж байсан хүн 20 сая ам.доллар залилж, авч гадаадад зугатан зайлсан хэргийн талаар танилцуулжээ. Ингээд түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд Сингапур улсад байнгын оршин суугчаар амьдрах эрхтэй болсныг олж тогоон, түүнийг хулгайлсан хөрөнгөтэй нь хамт албадан авчирсан талаарх ажлын амжилтаас ярьсан байна.

Мөн тус товчоо нь Интерполтой хамтран ажиллаж, 39 хэрэгтнийг эх оронд нь буцаан авчирч байсан ажээ.

Эх сурвалж: http://www.manilatimes.net/china-copy-office-ph-ombudsman/322152/