Бразилийн авлигын хэрэгт 80 гаруй улс төрчийн нэр дурдагдсан байна

A- A A+
Бразилийн авлигын хэрэгт 80 гаруй улс төрчийн нэр дурдагдсан байна

Бразил улсын Дээд шүүхийн шүүгч Эдсон Факин авлигын хэрэгт тус улсын 83 улс төрч холбогдсон талаар мэдээлсэн байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Микэл Тэмэр-ийн Засгийн газрын 9 гишүүн, Гадаад харилцааны сайд Алоизу Нунес, Иргэний асуудал хариуцсан сайд Элисеу Падилья, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Уэллингтон Франку, Хот хөгжлийн сайд Бруну Араужу, Шинжлэх ухаан, технологийн сайд Жилберту Кассаб, Соёлын сайд Роберту Фрейри, Гадаадын иргэн харьяатын асуудал хариуцсан сайд Элдер Барбалью, Худалдаа, үйлдвэрлэлийн хөгжлийн сайд Маркус Перейра, Хөдөө аж ахуйн сайд Блайру Мажжи нарын нэрс дурдагджээ. Эдгээр хүмүүсээс гадна Сенатын 29 гишүүн, бага хурлын 42 гишүүн, орон нутгийн 3 захирагч холбогдоод байгаа юм байна.

Эх сурвалж: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4175044