Сингапур улсын Авлигын хэргийг мөрдөн шалгах товчооны мөрдөн шалгах ажиллагааны үзүүлэлт ихэд буурчээ.

A- A A+
 Сингапур улсын Авлигын хэргийг мөрдөн шалгах товчооны мөрдөн шалгах ажиллагааны үзүүлэлт ихэд буурчээ.

Сингапур улсын Авлигын хэргийг мөрдөн шалгах товчоо (АХМШТ)-ноос гаргасан үзүүлэлтээр 2016 онд тус товчооны шалгасан гомдол, мэдээллийн тоо ихэд буурсан үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, АХМШТ 2016 онд 808 гомдол, мэдээлэл хүлээн авсан нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 8 хувиар багассан байна. Мөн 2016 онд нийт 118 хэрэг үүсгэн шалгасан бол 2015 онд 132 хэрэг шалгагджээ.

Хувийн хэвшил дэх авлигын гэмт хэрэг

2016 онд яллахаар прокурорын байгууллагад 104 хэрэгтнийг шилжүүлсний 96 хувь нь хувийн хэвшлийн салбарынхан байсан байна. Дийлэнх хэрэгт хорих ялаар шийтгэсэн бол үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлүйц зарим нэг онц ноцтой хэрэгт илүү чанга арга хэмжээ авчээ.

Тус хорооны дарга Вонг Конг Куан уг асуудалтай холбогдуулан хэлэхдээ:  “Хүний шунал бол түүний төрөлхийн шинж чанар учраас авлигын асуудал үргэлж байсаар байх боловч Сингапур улсыг авлигаас ангид байлгахын тулд Авлигын хэргийг мөрдөн шалгах товчоо сонор сэрэмжтэй ажиллах болно” гэжээ.

Авлигын эсрэг шинэ стандарт

Өнгөрсөн лхагва гарагт Сингапур улсын АХМШХ, “Спринг Сингапур” компанитай хамтран компанийн шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх чиглэлд шинэ стандарт нэвтрүүлсэн байна.

Гадаад дахь компаниуд үйл ажиллагаагаа олон улсын дүрэм, практикийн дагуу явуулж байгаагаа харуулах зорилгоор шинэ стандартыг дотооддоо батлан нэвтэрүүлж болох юм байна. “Спринг Сингапур” компани Сингапурын Итгэмжлэгдсэн гэрчилгээ олгох зөвлөлтэй хамтран аргачлал боловсруулж, итгэмжлэгдсэн компаниудад тусгай гэрчилгээ олгох юм гэнэ.

Эх сурвалж: http://www.channelnewsasia.com/news/singapore/corruption-complaints-and-cases-investigated-by-cpib-at-record/3672072.html