Хэрэв Афганистан улс авлигатай тэмцэх хүсэл сонирхолтой байгаа бол Авлигатай тэмцэх газраа бэхжүүлэх хэрэгтэй

A- A A+
Хэрэв Афганистан улс авлигатай тэмцэх хүсэл сонирхолтой байгаа бол Авлигатай тэмцэх газраа бэхжүүлэх хэрэгтэй

Транспарэнси интернашэнл олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар Афганистан улсад авлигын асуудал хариуцсан байгууллага нэг бус байдаг юм байна.

Транспарэнси интернашэнл байгууллагын удирдах зөвлөлийн дарга Хосе Угаз: “Хэрэв афганчууд төрийн үйлчилгээ авах бүртээ авлигын асуудалтай тулгардаггүй байсан бол тэдний амьдрал сайжрах байсан. Тиймээс Афганистаны Засгийн газар авлигатай тэмцэх хүсэл зориг гаргаж, идэвхтэй ажилладаг тогтолцоог даруй бий болгох хэрэгтэй” гэжээ.

Транспарэнси интернашэнл байгууллагын жил бүр хийдэг Авлигын төсөөллийн судалгаагаар 2016 онд Афганистан улс 176 орноос 169-р байранд жагссан бөгөөд тус улсын иргэдийн 80 гаруй хувь нь өдөр тутмын амьдралдаа авлигын асуудалтай тулгардаг гэж хариулсан байна. 

Мөн сайн туршлагыг үндэслэсэн олон улсын байгууллага авлигатай тэмцэх чиг үүрэгтэй байгууллагуудын судалгаа бие даасан байдал хангалтгүй байгаа тухай мэдээлжээ. Тухайлбал, Афганистанд авлигын хэргийг шалгадаг 8 байгууллага байдаг хэдий ч тэдний хоорондын ажлын уялдаа, хамтын ажиллагаа тун тааруу гэнэ.

Дүгнэлтэд Транспарэнси интернашэнл байгууллага Афганистан улсад дараах зөвлөмжийг өгсөн байна. Үүнд нэгд, бие даасан, чадварлаг нэг байгууллага байгуулах, хоёрт, Хяналт шалгалт, авлигын эсрэг тэмцэх чиг үүүрэг бүхий дээд газартаа өөрчлөлт хийж, олон нийтийг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй болгох, гуравт, мөрдөн шалгах ажиллагааны хараат бус байдлыг хангах тухай зөвлөжээ.

Эх сурвалж: http://www.transparency.org/news/pressrelease/to_fight_corruption_afghanistan_must_strengthen_and_reform_its_anti-corrupt