ОХУ-ын Ерөнхий прокурорын газар, Мөрдөн шалгах хороо, Холбооны аюулгүй байдлын алба, Дотоод хэргийн яам хуулийн этгээдтэй холбоотой авлигын хэргийн талаарх мэдээллийг хоорондоо солилцоно

A- A A+
ОХУ-ын Ерөнхий прокурорын газар, Мөрдөн шалгах хороо, Холбооны аюулгүй байдлын алба, Дотоод хэргийн яам хуулийн этгээдтэй холбоотой авлигын хэргийн талаарх мэдээллийг хоорондоо солилцоно

Хуулийн этгээдтэй холбоотой авлигын хэргийн талаарх мэдээллийг солилцож байх тухай хамтарсан тушаалыг ОХУ-ын Холбооны Ерөнхий прокурорын газар, Мөрдөн шалгах хороо, Аюулгүй байдлын алба, Дотоод хэргийн яамны удирдлагууд баталсан байна.

Уг тушаалд дурдсанаар, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хууль бусаар шагнал урамшуулал санал болгосон, амласан, зуучилсан бол хуулийн этгээдэд хариуцлага тооцохоор болсон ажээ.

Ерөнхий прокурорын хэлснээр, ийм тушаалыг баталснаар хууль сахиулах байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа бэхжиж, авлигын хэрэг, зөрчлийг илрүүлж, шалгахад тодорхой идэвх зүтгэл гарах болно гэсэн байна.

Ийнхүү Прокурорын газраас хуулийн этгээдтэй холбоотой авлигын хэрэгтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа юм байна. Өнгөрсөн онд хуулийн этгээдтэй холбоотой авлигын 479 хэрэг үүсгэж, шүүхээс 654 сая рублийн торгууль оногдуулжээ. Сүүлийн гурван жилийн нийлбэр дүнгээр 1000 гаруй хуулийн этгээдийг хэрэгт татаж, 1,5 тэрбум рублийн торгууль оногдуулсан байна.

Эх сурвалж: http://tass.ru/politika/4210375