Сургуулийн захиргаанд хүсэлт гаргаж нягтлуулаарай

A- A A+
Сургуулийн захиргаанд хүсэлт гаргаж нягтлуулаарай

-Сайн байна уу? Зөвлөгөө авч болох уу? Манайх 6 настай хүүхдээ сургуульд бүртгүүлэх гэхэд энэ хаяган дээрээ нэг жил амьдраагүй гээд бүртгэхгүй байна. Сургуулийн удирдлагыг хясан боогдуулж байна гээд гомдол өгч болох уу?

АТГ-ын албан ёсны твиттер хуудсаар ирүүлсэн асуулт

-Элсэлт зохион байгуулах тухай Нийслэлийн боловсролын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/45 дугаар тушаалаар батлагдсан удирдамжид "1-ээс дээш жил тухайн хаяг дээрээ оршин суусан тохиолдолд шууд бүртгэн баталгаажуулна", мөн "Бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандан шаардлагатай тохиолдолд нягтлуулна" гэж заасан. Тийм учраас энэ хясан боогдуулсан хэрэг биш. "Бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандан шаардлагатай тохиолдолд нягтлуулна" гэсэн нь огт авахгүй гэсэн үг биш. Сургуулийн захиргаа, Нийслэлийн Боловсролын газарт хүсэлт гаргаж, нягтлуулах боломжтой юм.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатар