Трансперэнси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексийн судалгаа

A- A A+
Трансперэнси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексийн судалгаа

Авлига гарах шалтгаан нөхцлийг судлах, түүний түвшинг хэмжихэд учирдаг нэг хүндрэл нь авлига биет зүйл бус, нийгмийн үзэгдэл байдагтай холбоотой юм. Иймд олон улсын хэмжээнд авлигыг судлахдаа төрөл бүрийн нийгмийн бүлгийн төсөөлөлд үндэслэж, дүгнэлт гаргадаг аргачлалыг хэрэглэж хэвшсэн.

Авлигын талаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төсөөллийн ийм судалгааны нэг нь Транспэрэнси Интернэшнл байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Авлигын төсөөллийн индекс” юм.

“Авлигын төсөөллийн индекс”-ийн судалгаагаар шинжээчид, хувийн хэвшлийнхний төсөөлөл, ойлголтод үндэслэж, дэлхийн 180 улсын нийтийн салбар дахь авлигын түвшнийг үнэлдэг.

“Авлигын төсөөллийн индекс”-ийн 2019 оны дүнгээр Монгол Улс нийт 100 оноо авахаас 35 оноо авч, 106 дугаар байрт оржээ. Доорх хүснэгтэд Монгол Улс Авлигын төсөөллийн индексийн үнэлгээгээр жил бүр авч байсан оноог харуулав.

Улсын нэр
2015 он
2016 он
2017 он
2018 он
2019 он
Монгол Улс
39 оноо
38 оноо
36 оноо
37 оноо
35 оноо

Тус байгууллагын Авлигын индексийн судалгааны дэлгэрэнгүй тайлантай дараах холбоосоор орж, танилцаж болно.

https://www.transparency.org/cpi2019?/news/feature/cpi-2019