Хууль бус үйлдлийг мэдээлэх сувгийг нээсэн гэж үзэж болно

A- A A+
Хууль бус үйлдлийг мэдээлэх сувгийг нээсэн гэж үзэж болно

-Монгол Улсад хууль бус үйлдлийг мэдээлэх зохицуулалт ер нь бий юу?

-Мэдээлэх асуудлын эрх зүйн зохицуулалтын суурь байгаа. Үндсэн хуулийн “... үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх...” эрх, эрх чөлөөг Монгол Улсын иргэн баталгаатай эдлэх заалтаас гадна Авлигын эсрэг хуульд албан тушаалтан албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт мэдээлнэ, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж болно гэж мэдээлэх сувгийг нээсэн гэж үзэж болно.


Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн