Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 1 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 53 гомдол, мэдээллийг шалгав.
Өнгөрсөн долоо хоногт 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд зөрчилгүй 2, харьяаллын дагуу шилжүүлсэн 1, зөрчилтэй болох нь тогтоогдсон 2 гомдол, мэдээлэл байв. Одоогоор 46 гомдол шалгагдаж байна.