З.Баасанням: 2020 онд мөрдөн байцаалтын шатанд 35.6 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, төсөвт төвлөрүүлсэн

A- A A+
З.Баасанням: 2020 онд мөрдөн байцаалтын шатанд 35.6 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, төсөвт төвлөрүүлсэн

-АТГ ямар ахиц дэвшилтэй ажиллаж байна вэ? Ажиллаад л байгаа. Гол нь яг ямар үр дүнтэй ажиллаж байгаа вэ гэдгийг иргэний хувьд асууя. 

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Энхмэнд

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням:

-Авлигын гэмт хэргээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгддэг. 2019 онд нийт 9.7 их наяд төгрөгийн хөрөнгө битүүмжилж байсан бол 2020 онд 10.1 их наяд төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

2020 онд авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос мөрдөн байцаалтын шатанд 35.6 тэрбум төгрөгийг бодитой нөхөн төлүүлж, Сангийн яамны төрийн санд төвлөрүүлэн ажилласан.