Орон нутагт авлигын эсрэг сургалт, сурталчилгааг тасралтгүй зохион байгуулж байна

A- A A+
Орон нутагт авлигын эсрэг сургалт, сурталчилгааг  тасралтгүй зохион байгуулж байна

Авлигатай тэмцэх газраас улс даяар өрнүүлж буй авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх аяны хүрээнд орон нутгийн сургагч багш нар авлигын эсрэг хууль тогтоомжийг ухуулан таниулж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр бэлтгэсэн видео контент, шторкийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тасралтгүй түгээж, аймгийнхаа төр, захиргааны байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгуулж байна.

Төрийн албан хаагчид, иргэд энэхүү аянд идэвхтэй хамрагдаж Авлигатай тэмцэх газрын албан ёсны фейсбүүк хуудсуудад нэгдэж байна.

Авлигатай тэмцэх газраас 2021 онд орон нутагт авлигын эсрэг сургалт, сурталчилгааг зохион байгуулахтай холбогдуулан 21 аймагт 42 сургагч багшийг бэлтгэсэн бөгөөд тэдгээр багш нарыг 2022 оны 1 дүгээр улиралд чадавхжуулах сургалтад хамруулсан юм.