Вьетнам улсын Авлига болон сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хянах төв хорооны удирдах зөвлөл авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ

A- A A+
Вьетнам улсын Авлига болон сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хянах төв хорооны удирдах зөвлөл авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ

Авлига болон сөрөг үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэх, хянах төв хорооны удирдах зөвлөл нь сүүлийн таван сарын хугацаанд хэд хэдэн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хэлэлцэж, санал солцов.

Авлига болон сөрөг үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэх, хянах төв хорооны удирдах зөвлөл хуралдаж, сүүлийн таван сарын хугацаанд хэд хэдэн хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хэлэлцэж, саналаа солилцлоо.

Тус хороо байгуулагдан, хорооны дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгийн удирдлага дор 25 дугаар чуулганаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ихээхэн ахиц дэвшил гарсныг онцоллоо.

Тус улсын хэмжээнд 2,100 хэрэгт 4,211 хүнийг сэжигтнээр татан, хэрэг үүсгэсэн бөгөөд 2,030 хэрэгт холбогдуулан 4,042 сэжигтнийг яллах ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн авлига, эдийн засгийн гэмт хэрэг болон эрх мэдлээ урвуулан ашигласан 1,686 хэрэгт 3,198 сэжигтнийг анхан шатны шүүхээр шийтгэсэн байна.

Мөн хорооны хяналтад байгаа хоёр шинэ хэргийг шалгаж, найман хүнийг ялласан байна. Олон яам, салбар болон орон нутгийг хамарсан удаан үргэлжилсэн, төвөгтэй авлигын шинжтэй болон бусад хэргүүдэд хатуу чанга арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Авлига болон сөрөг үзэгдлүүдэд өртөмтгий салбаруудад хяналт, аудит хийх ажлыг хорооноос эрчимжүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаасан хөрөнгийн хэмжээ 7.5 их наяд VND (ойролцоогоор 294.6 сая ам.доллар) хүрч, удирдах хороо байгуулагдсанаас хойш нийт 85 их наяд VND (ойролцоогоор 3.3 тэрбум ам.доллар)-т хүрсэн байна.

Орон нутгийн прокурорын байгууллагууд энэ оны байдлаар 463 холбогдогчтой 190 эрүүгийн хэрэг нээжээ.

Цаашид хорооны удирдах зөвлөл, Намын хороо болон эрх бүхий байгууллагуудад ажлаа улам эрчимжүүлж, олон нийтийн анхаарлыг татсан ноцтой, төвөгтэй хэргүүдийг бүрэн шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгожээ. Одоогоор хорооны хяналтад “Тхуан Ан” групп болон “Фүк Сон” групп, “Тханг Лонг” хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн компанид холбогдох хэргүүд байгаа аж.