Авлигыг мэдээлэх 110 дугаараар 173 дуудлага хүлээн авав

A- A A+
Авлигыг мэдээлэх 110 дугаараар 173 дуудлага хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 6 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 44 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 72.7 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 173 дуудлага хүлээн авчээ.