Хятадын эрүүл мэндийн салбарын авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд Гуйжоу дахь удирдах албан тушаалтныг баривчлав

A- A A+
Хятадын эрүүл мэндийн салбарын авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд Гуйжоу дахь удирдах албан тушаалтныг баривчлав

Гуйжоу мужийн Эрүүл мэндийн комиссын нарийн бичгийн дарга Ян Хуй нь авлигын хэрэгт холбогдож буй удирдагчдын урт жагсаалт нэгээр нэмэгдлээ.

Ян Хуй, 51 настай, Гуйжоу мужийн Эрүүл мэндийн комиссын нарийн бичгийн дарга, “дүрэм журам болон хуулийн ноцтой зөрчил” гаргасан хэргээр шалгагдаж байгаа гэж мужийн сахилгын хяналт, шалгалтын комисс мэдээлжээ. Зураг: Weibo

Хятад Улс эрүүл мэндийн салбарын авлигын эсрэг тэмцлээ үргэлжлүүлж байгаатай холбогдуулан Хятадын өмнөд хэсгийн Гуйжоу мужийн Эрүүл мэндийн комиссын нарийн бичгийн даргад холбогдох мөрдөн байцаалтыг эхлүүлээд байна.

Ян хуй, 51 настай, Гуйжоу мужийн Эрүүл мэндийн комиссын нарийн бичгийн дарга, “хууль болон дүрэм, журмын ноцтой зөрчил” гаргасан хэргээр байцаагдаж байгаа гэж мужийн сахилгын хяналт шалгалтын комисс, орон нутгийн авлигын эсрэг байцаагчид мэдээлэв.

Түүнд холбогдох хэргийн талаар “хууль болон дүрэм, журмын ноцтой зөрчил” гаргасан гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Эрх баригчид ихэвчлэн авлигын хэрэг эсвэл улс төрийн үйл ажиллагаанд алдаа, зөрчил гаргасан тохиолдолд дээрх тайлбарыг өгдөг.

Мөрдөн байцаалт нь эмийн болон эрүүл мэндийн салбар дахь авлигын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажлын нэг хэсэг бөгөөд Ковид-19 цар тахлын үед олон тэрбум ам.долларын төсвийг уг салбарт зарцуулсан байна.

Гуйжоу мужийн эрүүл мэндийн салбар дахь авлигын хэргүүд

Гуйжоу мужид 2024 оны эхний хагаст эрүүл мэндийн салбарын таван ахлах албан тушаалтан авлигын хэргээр шалгагджээ. Тэдгээрт Гуйжоу мужийн Эрүүл мэнд, гэр бүлийн төлөвлөлтийн хяналтын хорооны дарга Жин Лонг, ГуйЯн хотын орлогч дарга, ГуйЯн хотын Хоёрдугаар ардын эмнэлгийн дарга асан Лян Сяньчуань нар багтжээ.

Ян Хуй нь эрүүл мэндийн салбарт урт удаан хугацааны турш ажилласан туршлагатай. 1994 онд Хятадын Минзу Их Сургуулийг Хятад хэлний бакалаврын зэрэгтэй төгссөнөөс хойш 10 жилийн турш сэтгүүлчээр ажиллажээ. Тэрээр эрүүл мэндийн боловсрол, судалгаа, менежментийг бэхжүүлэх, “Гуйжоугийн уламжлалт ардын эмчилгээ, үйлчилгээний загварыг бий болгох” болон Гуйжоугийн уламжлалт эмчилгээний чанарыг сайжруулах талаар сургалт, судалгааны ажлаар Гуандун болон Фүжян мужуудад ажиллаж ирснийхээ дараа авлигын хэрэгт холбогдсон болох нь илчлэгджээ.

Ян 2024 онд Гуйжоу мужийн хүн ам, гэр бүлийн төлөвлөлтийн комиссын орлогч даргаар томилогдсон. Хоёр жилийн дараа даргаар дэвшин томилогдож, есөн жилийн турш ажилласан бөгөөд 2015 онд мужийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх коммист нарийн бичгийн дарга, орлогч даргаар шилжин ажиллажээ. 2018 оноос Гуйжоу мужийн Эрүүл мэндийн комиссын орлогч даргаар ажиллах хугацаандаа тэрээр өдөр тутмын ажлууд, эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэнд, хоол хүнсний аюулгүй байдлын стандартыг хариуцаж байв. 2020 онд Ян Хуй Гуйжоу мужийн Эрүүл мэндийн комиссын нарийн бичгийн дарга, орлогч сайдын албан тушаалд дэвшин ажилласан.

Түүнийг нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаанд буюу 2022 оны 9 дүгээр сард ГуйЯн хотоос 260 км зайд орших хорио цээрийн бүс рүү өвчтөн тээвэрлэж байсан автобус осолдож, 27 хүн нас барж, 20 хүн гэмтэж, Хятад улс даяар шуугиан тарьсан. Энэ хэрэг гарснаар цахим орчинд Ковид-19 халдварын хяналтын эсрэг хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч цахим ертөнцөд шуугиан дэгдэж, тус мужийн гурван албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлж байжээ.

 

Эх сурвалж: https://www.scmp.com/news/china/politics/article/3266327/chinas-health-system-anti-corruption-drive-nets-another-senior-official-guizhou