Австрали улсын Авлигатай тэмцэх хороод үндсэн зарчмуудаа зарлав

A- A A+
Австрали улсын Авлигатай тэмцэх хороод үндсэн зарчмуудаа зарлав

Австралийн Дарвин хотноо 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Төрийн албан дахь Авлигын эсрэг бага хурал зохион байгуулагдаж, тус хуралдаанд авлигын эсрэг болон шударга ёсыг бэхжүүлэх чиг үүрэг бүхий 10 байгууллагуудын төлөөлөл, комиссарууд оролцож Австрали Улсын Авлигатай тэмцэх комиссын суурь зарчмуудыг баталлаа.

Эдгээр 12 зарчим нь авлигын эсрэг комиссын хууль тогтоомж болон бодлогын үндэс, суурь болно. Зарчим тус бүр нь авлигын эсрэг комисс өөрийн үйл ажиллагааг бие даан, үр бүтээлтэй гүйцэтгэх үндсэн суурь болно.

Комиссууд дараах 12 зарчмыг мөрдлөг болгоно гэж заасан байна:

1. Мэдээлэл авах, хянан үзэх чадвартай байх

2. Комисс өөрийн санаачилгаар мөрдөн байцаалт явуулах чадвартай байх

3. Төрийн байгууллага, харьяа агентлагуудын удирдлагад тайлагнах үүрэгтэй

4. Шүгэл үлээгчид болон гэрчүүдийг хамгаалах хамгаалалттай байх

5. Мэдээлэл болон нотлох баримт олж авах албадлагын эрх мэдэлтэй байх

6. Хэрэг хянан шийдвэрлэх байгууллагад хэргийг шилжүүлэх чадвартай байх

7. Зөвлөмж гаргах чадвартай байх

8. Мөрдөн шалгах ажиллагааны талаар олон нийтийг мэдээллээр хангах

9. Авлигаас урьдчилан сэргийлэх болон соён гэгээрүүлэх үүргийг хэрэгжүүлэх

10. Хангалттай болон тогтвортой төсөвтэй байх

11. Томилгоо, ил тод байдлыг хангах

12. Үр дүнтэй, пропорциональ хяналт хэрэгжүүлэх

Энэхүү зарчмуудыг Австралийн авлигын эсрэг комиссарууд анх 2022 оны 12-р сард гаргасан шилдэг туршлагын зарчмуудад тулгуурлан шинэчлэн баталсан байна.

Анхны зарчмуудад оруулсан гол нэмэлт зүйл нь 4-р зарчим буюу “Шүгэл үлээгчид болон гэрчүүдийг хамгаалах хамгаалалт” юм. Комиссд мэдээлэл өгөх буюу нотлох баримт гаргаж өгсөн хүн аливаа гэмт хэрэг, иргэний хэрэг, захиргааны эсвэл сахилгын хариуцлагаас, мөн тэрхүү үйлдлээс нь үүдэн гарах арга хэмжээний хэрэгжилтээс чөлөөлөгдөх ёстой.

Мөн 8-р зарчимд “Комисс олон нийтэд мэдэгдэл, тайлангийн тусламжтайгаар өөрийн ажлыг үр дүнтэйгээр тайлагнах чадвартай байх ёстой” хэмээн онцолжээ. Энэ нь авлигын шинжтэй үйлдэл, авлигын эрсдэлийг үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг тодорхойлох, түүнчлэн авлигын хэргүүдийн талаар үнэн зөв мэдээлэл хүргэх нь чухал юм. Эдгээр 12 зарчмыг авлигын эсрэг комиссуудын бие даасан байдал, үр нөлөөг баталгаажуулах зорилгоор Жакартагийн зарчмуудад үндэслэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенц (UNCAC)-ийн хүрээнд улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалтын нэг хэсэг болгон боловсруулжээ. 

 

Эх сурвалж: https://www.icac.nsw.gov.au/media-centre/media-releases/2024-media-releases/anti-corruption-chiefs-announce-fundamental-principles?utm_source=miragenews&utm_medium=miragenews&utm_campaign=news