Өмнөд Африкын Тшване хотын авлигын эсрэг онлайн худалдан авалтын порталыг тус улсын ардчилсан холбооны намынхан сайшаалаа

A- A A+
Өмнөд Африкын Тшване хотын авлигын эсрэг онлайн худалдан авалтын порталыг тус улсын ардчилсан холбооны намынхан сайшаалаа

Тшване хотын захиргаанаас Цахим Худалдаа ба Худалдан Авах ажиллагааны E-CP гэх шинэ порталыг саяхан нээсэн ба уг явдлыг Ардчилсан Холбооны намынхан сайшаалтайгаар хүлээн авжээ. Энэхүү санаачилга нь авлигыг устгах, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах хүчин чармайлтад чухал алхам болж байна гэж үзэв.

E-CP портал нь бүх үйл ажиллагааны бүртгэлийг хадгалж, нийлүүлэгчийн мэдээллийг шалгах, хямд өртөгтэй худалдан авалтыг зохицуулах зэрэг ажлуудыг автоматаар гүйцэтгэдэг байна.

Удаан хугацааны турш иргэд төрийн систем дэх авлига, үр ашиггүй байдлын сөрөг нөлөөг харсаар ирсэн. Хоосон амлалт, бүтэлгүйтэл болон авлигыг хаацайлах цаг үүгээр дууслаа. Ардчилсан Холбооны нам авлигыг үл тэвчих бодлогыг үргэлж баримталсаар ирсэн бөгөөд илүү ил тод, хариуцлагатай засаглал байгуулахын төлөө цаашид ч энэ бодлогоо үргэлжлүүлэхээ илэрхийлжээ.

Үндэсний эв нэгдлийн засгийн газрын хүрээнд бид засаглалын бүх түвшинд авлигатай тэмцэж эхлэх боломжтой гэдгийг энэхүү портал харуулж байна. Энэ порталын найдвартай хамгаалалт, аудитын хяналтын шинж чанар нь  авлигатай тэмцэх үйл хэрэгт чухал хэрэгсэл болж байна. Тшване хотын оршин суугчдад илүү сайн үйлчилгээ үзүүлж, төсвийн хөрөнгийг ухаалаг, үр ашигтай зарцуулахад тусална гэв.

Нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежментийн үйл явцыг бэхжүүлэх, залилан, авлигын эсрэг тэмцлийг нэн тэргүүнд тавих талаар шийдвэртэй арга хэмжээ авч байгаад хотын дарга Силиерс Бринк болон Тшване хотын захиргаа мөн сайшааж байна.

Ардчилсан холбооны нам нь Е-CP порталын эерэг нөлөөг харахыг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд авлигын эсрэг тэмцэлд оролцогч бүх хүмүүсийг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

Ардчилсан холбооны намын хэвлэлийн төлөөлөгч Карабо Хахау, 2024-08-07

Эх сурвалж: https://www.politicsweb.co.za/politics/city-of-tshwanes-new-anticorruption-portal-welcome