Япон улс Украинтай авлигатай тэмцэх, шүүхийн шинэчлэл хийх гэрээнд гарын үсэг зурлаа

A- A A+
Япон улс Украинтай авлигатай тэмцэх, шүүхийн шинэчлэл хийх гэрээнд гарын үсэг зурлаа

Даваа гарагт буюу 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Япон улс болон Украин улс Авлигатай тэмцэх, шүүхийн шинэчлэлийг эрэлхийлэх хүчин чармайлтыг дэмжих санамж бичигт гарын үсэг зурлаа. Япон улсын Хууль зүйн сайдын айлчлал Ази тивийн улс орнуудаас Киевт хийсэн анхны айлчлал болж байна.

Украин улс Европын холбоонд нэгдэхийн тулд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж байна. Японы Хууль зүйн сайд Рюжи Коизүми Украины хууль зүйн сайд Денис Малиускатай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Зүүн өмнөд Азид авлигын эсрэг санаачилгыг дэмжсэн туршлагатай Япон улс Украинд прокурор, шүүхийн байгууллагын ажиллах хүчний чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна гэж албаны хүмүүс мэдээлэв.

Оросын цэргийн түрэмгийлэлд өртсөн Украины сэргээн босголтод дэмжлэг үзүүлэх зорилгоор авлигатай тэмцэх ажлын хэсэг байгуулах Их долоогийн бүлгийн хууль зүйн сайд нарын хурлыг Япон улс тэргүүлжээ.

Зургадугаар сард Италид хийсэн уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Фумио Кишида, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар авлигатай тэмцэх чиглэлээр Киевт урт хугацааны тусламж үзүүлэх тухай Токиогийн гэрээнд гарын үсэг зурсан юм.

Эх сурвалж:https://www.ukrinform.net/rubric-economy/3892193-ukraine-japan-sign-memorandum-on-cooperation-in-area-of-justice.html