Ази, номхон далайн орнуудын шударга байдлын үйл ажиллагааны “AP-INTACT”- сүлжээгээр ирсэн мэдээллийн тойм /2013.01.11-22/

A- A A+
Ази, номхон далайн орнуудын шударга байдлын үйл ажиллагааны “AP-INTACT”- сүлжээгээр ирсэн мэдээллийн тойм /2013.01.11-22/
Индонези: Үер дэд бүтцийг үнэлэв

“Financial Times”-ийн өгүүлэлд нийтэлснээр Индонезийн Жакарта хотод болсон их хэмжээний үер нь тус хотын дэд бүтцийн салбар дахь авлигын нөлөөллийг илтгэх нэгэн үзүүлэлт болохыг тодорхойлсон байна. Жакарта хотын нэгэн судалгааны байгууллагын явуулсан “Дэд бүтцийн чанар, орон нутгийн захиргаа болон авлигын судалгаа”-гаар сүүлийн 10 жилд орон нутгийн төсвийн хөрөнгөөр бий болгосон дэд бүтцийн чанарт ахиц гараагүй байгааг тогтоожээ.

Нэмэлт мэдээллийг http://blogs.ft.com/beyond-brics/2013/01/18/indonesia-floods-highlight-infrastructure-failings/#axzz2ITXhZu5R.-аас үзнэ үү.

Монгол: Авлигын эсрэг хуулийн төслийг танилцуулав

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Авлигын эсрэг хуулийн төслийг танилцууллаа. Тэрээр уг төсөлд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд төрийн өндөр албан тушаалтны эрхийг хязгаарлах заалт оруулсан бөгөөд төсөлд төрийн өндөр албан тушаалтнуудын эхнэр, хүүхэд гадаадын банкинд данс нээх, гадаадын компанийн хувьцаа худалдан авах зэргийг хориглосон заалт оруулсан гэж мэдээллээ.

Нэмэлт мэдээллийг http://ubpost.mongolnews.mn/?p=2540-аас үзнэ үү.

Хятад: Хятад улсын авлигын эсрэг дайнд хүрсэн амжилт

БНХАУ-ын Коминист Намын Төв Хорооны 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын мэдээллээр тус улсад 160 мянга гаруй ажилтан сүүлийн нэг жилийн хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргасны улмаас шийтгэл хүлээсэн байна. Уг гэмт хэргүүдийн тодорхой хувьд нь өндөр албан тушаалтан оролцсон байсан. Дээрх гэмт хэргийн 41 орчим хувь нь иргэдээс гаргасан гомдолтой холбоотой хэрэг байжээ. Өнгөрсөн онд эдгээр гэмт хэргийн улмаас үүссэн 7,8 тэрбум гаруй юанын хохирлыг нөхөн олгосон. Мөн газар, байгалийн нөөцийн хууль бус хайгуултай холбоотой гэмт хэргээр 4000 орчим ажилтан баривчлагдсан гэж Төв хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Нэмэлт мэдээллийг (http://english.cntv.cn/program/newshour/20130109/104932.shtml).-аас үзнэ үү.
 
Манила хотод Авлигын эсрэг парламентчдын олон улсын байгууллагын уулзалт болно

Авлигын эсрэг парламентчдын олон улсын байгууллагын 5 дахь удаагийн уулзалтад Манила хотод 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 2-ны зохион байгуулагдана. Уулзалтад оролцохоор 42 улсын төлөөлөл хүсэлт гаргасан бөгөөд ASEAN –ийн бүс нутгийн хэмжээнд авлигын эсрэг явуулж байгаа үйл ажиллагааны талаар авч хэлэлцэх юм. Авлигын эсрэг парламентчдын олон улсын байгууллага нь дэлхий даяар авлигатай тэмцэх, сайн засаглалд парламентчдын оролцоог нэмэгдүүлэх сүлжээ юм.

Нэмэлт мэдээллийг (http://www.interaksyon.com/article/52830/42-nations-to-join-gopac-manila-confab-on-anti-corruption).-аас үзнэ үү.

Авлигын эсрэг эсэргүүцлийн жагсаал Пакистаны нийслэлд

Исламийн хуварга Muhammad Tahir-ul-Qadri –аар удирдуулсан эсэргүүцлийн жагсаал 300 гаруй километрийг туулан Пакистаны нийслэлд хүрч ирлээ. Жагсаалын зорилго нь төрийн авлигыг эсэргүүцэх, сонгуулийн хуулийн шинэчлэлийн асуудал гэж хуварга хэлжээ.

Нэмэлт мэдээллийг http://www.codewit.com/asia-pacific/4315-pakistan-cleric-leads-thousands-in-protest-against-corruption-аас үзнэ үү.

Ази, номхон далайн орнууд 2013 оны Эдийн засгийн эрх чөлөөний индекст дээд, доод байранд оров

Эдийн засгийн эрх чөлөөний 19 дэх удаагийн индексийн тайлан 2013 оны 1 дүгээр сарын 10-нд гарлаа. Уг индексийн үнэлгээгээр Ази, номхон далайн бүс нутгийн улс орнууд дээд, доод байруудад буюу 1-2-3-4 дүгээр байруудад Хонгконг, Сингапур, Австрали, Шинэ Зеланд улсууд орсон бол Хойд Солонгос Улс хамгийн сүүлийн байрт оров. Бирм, Соломоны Арал, Узбекстан, Туркменстан, Тимор-Лесте улсууд 160-р байрт орсон байна.

Нэмэлт мэдээллийг (http://www.heritage.org/research/reports/2013/01/march-toward-economic-freedom-stalls-with-only-two-regions-improving)-аас үзнэ үү.
 
Дэлхийн банк: Засаглалын шинэчлэл, харилцааны талаарх 2013 оны зуны сургалтын зар


Дэлхийн банк, Пенсилваны их сургууль, Өмнөд Калипорны их сургууль хамтран засаглалын шинэчлэл, харилцааны талаар зуны сургалтыг зарлаж байна. Уг сургалт нь хөгжиж буй улс орнуудын төрийн байгууллагын бодлого стратеги боловсруулагч, зөвлөгч, иргэний нийгэм, хөгжлийн төлөвлөлтийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт юм. Сургалт 2013 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-ны хооронд Лос Анжелесийн Өмнөд Калифорны их сургуульд 9,5 өдөр зохион байгуулагдана. Сургалтын төлбөр нь 5000 ам.доллар бөгөөд төлбөрт бүх өдрийн хичээл, хоол мөн түүнчлэн богино аялалын зардал багтсан болно. Оролцогчид нь өөрсдийн замын зардал, байрны төлбөрөө өөрсдөө хариуцах ёстой. Нэмэлт мэдээлэл болон сургалтад оролцох анкетыг http://www.wbasc.net сайтаас үзэх буюу Ms. Johanna Martinsson, jmartinson@worldbank.org. тай холбоо барина уу. Анкет хүлээн авах эцсийн хугацаа 2013 оны 2 дугаар сарын 28.