Ази, номхон далайн орнуудын шударга байдлын үйл ажиллагааны “AP-INTACT”- сүлжээгээр ирсэн мэдээллийн товч /2013.01.23-02.01/

A- A A+
Ази, номхон далайн орнуудын шударга байдлын үйл ажиллагааны “AP-INTACT”- сүлжээгээр ирсэн мэдээллийн товч /2013.01.23-02.01/
Хятад: Дээд боловсрлын салбар дахь авлига, авлигыг хянах судалгаа

Энэхүү судалгаа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн PACDE / Programme on Anti-Corruption for Development Effectiveness/-ийн дэмжлэгтэйгээр “Northeast Normal”их сургуулийн Улс төр-хуулийн институтын захирал профессор Bo Weichun болон He Zengke нарын хамтран хийсэн судалгаа юм.

Дээд боловсрлын салбар дахь авлигын асуудал нь өнөө үеийн Хятад улсын хувьд нэгэн чухал асуудал болоод байгаа билээ. Энэ судалгаагаар дараах гурван бүлэгт чиглэсэн асуулгад суурилсан судалгааг явуулаад байна. Үүнд: Дээд боловсрлын салбар дахь боловсон хүчин, оюутан болон тэдний эцэг эхийг хамруулсан. Уг судалгаагаар дээд боловсролын салбарын авлигын ерөнхий байдал, анхаарах асуудал, дээд боловсролын салбар дахь авлига, түүний бусад нийгмийн салбар, албан тушаалтай уялдаатай байдал, дээд боловсролын салбарын авлигын шалтгаан, цаашид анхаарах асуудлын талаар тус бүрт нь авч үзсэн байна.

Судалгаагаар дээд боловсролын салбарт авлига нь өргөн тархсан байгаа нь тухайлбал, дээд боловсролын салбарт шийдвэр гаргах, сургуульд элсэх, дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн гурван хэсэгт авлига илүү ноцтой хэлбэрээр байгаа нь тогтоогджээ. Мөн дээд боловсролын удирдлагын систем дэх дээд боловсролын удирдлагын одоогийн сул байдал болон дээд боловсролын салбар дахь авлига хоёрын хооронд ойрхон хамаарал байгаа юм байна.

Дээд боловсролын салбар дахь авлигыг бууруулахад тэргүүлэх чиглэл нь тус салбар дахь сайн засаглалыг хөгжүүлэх явдал бөгөөд ялангуяа, сурган хүмүүжүүлэх асуудал болон сурган хүмүүжүүлэх судалгаанд багш, оюутнуудыг илүү оролцохыг зөвшөөрөх, дээд боловсролын байгууллагын удирдлага, удирдлагын шийдвэртэй холбоотой суурь мэдээлэл болон санхүүгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, дээд боловсролын удирдах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, аудитыг хийж байх, бусад дээд боловсролын байгууллагуудын дунд цэвэр өрсөлдөөнийг бий болгох нь чухал байгааг судалгааны үр дүн харуулжээ.

Судалгааны дэлгэрэнгүй тайланг http://www.snap-undp.org/DemocraticGovernanceTempDocumentLibrary/Final%20Report-PACDE-Preventing%20Corruption%20in%20Higher%20Education%20in%20China%20for%20Development%20Effectiveness.pdf-аас судалгааны дэлгэрэнгүй тайланг үзнэ үү

“ASEAN-ны орнуудын шударга байдалд сургах нь: Шударга байдлыг бий болгоход сурган хүмүүжүүлэгч, оюутнуудын үүрэг, оролцоо” Жакарта, 2013 оны 4 дүгээр сарын 2-3-ны өдөр

Урилга: Бүгд Найрамдах Индонези Улсын Гадаад хэргийн яам болон Тири-Шударга байдал байгууллага хамтран 2013 оны 4 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Индонезийн Жакарта хотод “ASEAN-ны орнуудын шударга байдалд сургах нь: Шударга байдлыг бий болгоход сурган хүмүүжүүлэгч, оюутнуудын үүрэг, оролцоо” сэдвээр ASEAN-ны орнуудын зөвлөгөөн зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн зөвлөгөөний зорилго нь авлигын эсрэг боловсролын үйл ажиллагаа болон шударга байдлыг бий болгох үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, танилцах, улмаар энэ үйл ажиллагаанд их дээд сургуулиудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх юм.

Зохион байгуулах хороо /Мирчубуана их сургууль болон Индонезийн Шударга байдлын боловсролын сүлжээ (I-IEN) /-ноос уг зөвлөгөөнд зориулан хичээлийн танилцуулга, судалгааны ажлын хураангуй хэлбэрийг 250 үгэнд багтаан ирүүлэхийг урьж байна. Бид таныг энэ удаагийн зөвлөгөөнд идэвхтэй оролцож, нэгэн хэсэг нь байна гэдэгт итгэлтэй байна.

Таны ирүүлсэн материалын хураангуй хэлбэртэй мэргэжлийн хороо танилцан, үнэлж уг зөвлөгөөнд оролцуулах 90 материалыг ASEAN –ны орнуудаас сонгох юм. Сонгогдсон материалын эзнийг зөвлөгөөнд оролцуулахаар урих ба оролцогчдын Жакарта дахь зардлыг зохион байгуулагчид хариуцах болно. Зөвлөгөөн нь англи хэл дээр зохион байгуулагдана. Нэмэлт мэдээллийг http://www.asean.indonesiaintegrity.net/ -аас үзнэ үү.

Материалын хураангуй хэлбэрийг ирүүлэх сүүлийн хугацаа 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдөр болно.

Засгийн газар, бизнесийхэнд олон нийтийн нийтийн итгэл буурав

“Associated Press”-ийн мэдээлснээр “дэлхий дахинд явуулсан нэгэн шинэ судалгаагаар засгийн газар, бизнесийнхэн болон хэвлэлийн байгууллагын удирдагчдын санхүү болон улс төрийн үйл ажиллагааных нь талаар олон нийтийн итгэл буурчээ.” Edelman-ын Итгэлийн Барометрийн 2013 оны тайлангаар “удирдлагын түвшин дэх хямралт байдлын буюу удирдагчид удирдагч шиг байдаггүй гэсэн үзүүлэлт маш өндөр гарсан” гэж Чикаго хотод байдаг Edelman байгууллагын гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Richard Edelman хэлжээ. Нэмэлт мэдээллийг: http://bigstory.ap.org/article/public-trust-government-business-leaders-falls

Дэлхий дахинд төсвийн ил тод байдал “буурчээ”

Олон улсын нэгэн судалгаагаар засгийн газрын төсвийн орчны ил тод байдлын түвшин “буурчээ”. Олон улсын төсвийн хамтын ажиллагааны газраас гаргасан “Нээлттэй төсөв судалгаа”-гаар судалгаанд хамрагдсан 100 улсын зөвхөн 6 улс л иргэддээ төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг байхад тэдний 41 улс нь хамгийн бага эсвэл огт мэдээлэл өгдөггүй байна. Жагсаалтыг Шинэ Зелеанд улс 93 оноотойгоор тэргүүлсэн байхад Хятад, Египет улсууд тус бүр 11 болон 13 оноотойгоор хүснэгтийн төгсгөлд бичигдсэн байна. Нэмэлт мэдээллийг: http://www.guardian.co.uk/public-leaders-network/2013/jan/23/open-budget-survey-transparency-dismal

Вьетнам: Авлигын эсрэг үйл ажиллагаа

Энэ оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Вьетнам улсын Хо чи мин хотод Коммунист Ревиэв болон Вьетнамын үндэсний их сургууль хамтран Вьетнам дах авлигатай тэмцэх хэм хэмжээний талаар семинар зохион байгуулсан байна. Семинар нь дэлхий дахины болон тус улсын авлигын эсрэг үйл ажиллагаа, өнөөгийн байдал, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хязгаарлагдмал, сул байдлын талаар хэлэлцэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж гаргахад чиглэгдсэн юм. Семинарт оролцогчид, эрдэмтдийн хэлж байгаагаар Вьетнамын өнөөгийн нийгэмд авлигын түвшин харилцан адилгүй байгаа бөгөөд Вьетнам улсын авлигын эсрэг авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь хараахан амжилтад хүрээгүй байгааг тэмдэглэсэн байна. Нэмэлт мэдээллийг: http://english.vietnamnet.vn/fms/government/57228/anti-corruption-measures-proposed.html -аас үзнэ үү.

Франц: Хуучин ерөнхийлөгчийг авлигын гэмт хэрэгт холбогдуулан шоронд хорих шийдвэрийг шүүх гаргав

Францын Фолинесийн эрүүгийн шүүхээс нөлөө бүхий улс төрч Гастон Плоссийг авлигын гэмт хэргээр 5 жилийн хугацаагаар шоронд хорихоор шийдвэр гаргав. Плосс нь Францын Сенатын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд өмнө нь тус Фолинес бүсийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Мөн түүнд Францын Фолинесийн “OPT telecommunications” компаны авлигын хэрэг холбогдуулан 110000 ам. долларын торгуулийг ногдуулсан байна.
Нэмэлт мэдээллийг : http://www.solomonstarnews.com/news/regional/16941-tahiti-court-gives-flosse-jail-sentence-for-corruption -аас үзнэ үү.

Тайланд, Индонези улсууд авлигын эсрэг хамтыг ажиллагаагаа өргөжүүллээ

Индонези улсын Жакарта хотноо 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Тайландын Авлигын эсрэг үндэсний хороо болон Индонезийн Авлигын эсрэг хороо мэдээлэл солилцох, байгууллагын чадавхийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаанд, хамтын ажиллагаагаа нэгтгэн өргөжүүлэх харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тайланд, Индонези улс нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн бөгөөд дээрх хоёр байгууллага нь Ази, номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны Авлигын эсрэг-ил тод байдлын ажлын групп болон АХБ/ЭЗХАХБ –ын Ази, номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын үйл ажиллагаанд идэвхтэй оролцогчид юм. Нэмэлт мэдээллийг: www.nacc.go.th –аас үзнэ үү.

Хятад: Авлигын эсрэг үйл ажиллагааны 5 жилийн төлөвлөгөөг энэ онд гаргана

Хятадын коммунист намын Сахилгын хяналтын төв хорооны мэдээлснээр, Хятад улс 2013 оны эхний хагаст ирэх таван жилийн хугацаанд Засгийн газраас авлигын эсрэг авч хэрэгжүүлэх үйл ажиллаагааны төлөвлөгөө гаргана гэж мэдээллээ.
Нэмэлт мэдээллийг http://www.globaltimes.cn/content/757315.shtml -аас үзнэ үү.

Авлигын эсрэг академик санаачилгаас шинэ онлайн цонх нээлээ

Авлигын эсрэг академик санаачилгаас НҮБ-ны Хар тамхи, гэмт хэргийн “TRACK” цахим хуудсанд дараах онлайн цонхыг нээж байгааг мэдэгдэхэд таатай байна.
http://www.track.unodc.org/Academia/Pages/Home.aspx
Авлигын эсрэг академик санаачилга нь дээд боловсролын байгууллага, үндэсний мэргэжилтэн, олон улсын байгууллагын хамтын үйл ажиллагааг авлигын эсрэг сургалтын асуудал /хууль, бизнес, криминалистик болон улс төрийн шинжлэх ухаан зэрэг/-ыг дэмжих зорилготой төсөл юм.

Манай танилцуулж байгаа сайт нь авлигын эсрэг сурах материалуудыг сэдвийн хүрээнд нэгтгэх, мэдээлэхээр сайтын санаачлагчдаас бэлтгэж байгаа боловсролын зорилго бүхий материал агуулагдана. Сайтад ангилагдснаар авлигын эсрэг 20 дэд сэдэв, судалгааны ажил, академик сэдэв зэрэг 600 орчим өөр эх үүсвэрээс нэгтгэсэн мэдээлэл байгаа. Цаашид санаачлагчдын зүгээс хамрах сэдвийн хүрээг өргөжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд бид таныг тодорхой сэдвийн хүрээнд эсвэл тодорхой эх үүсвэр, материалын хүрээнд хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Хэрэв та манай санаачлагчдын нэг гишүүн болох, бидний үйл ажиллагааны талаар мэдээлэл хүлээн авах хүсэлтэй байгаа бол НҮБ-ын Хар тамхи, Гэмт хэргийн байгууллагын Jonathan Agar (jonathan.agar@unodc.org) –тай холбоо барина уу.