Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.02.04–08/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.02.04–08/
  1. Судалгаагаар Вьетнам улс үйлчилгээний чанарыг эрхэмлэж байна. Ха Ной хотод болсон зөвлөгөөнөөр Вьетнам улсын Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, тэтгэврийн менежментийг дээшлүүлэх нь төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах арга юм гэж тодорхойлжээ. Эдийн засгийн менежментийн төв институтийн мэргэжилтэн, зөвлөгөөнийг зохион байгуулагч Nguyen Thi Kim Nhung хэлэхдээ Вьетнам улсын засгийн газар зөвхөн төрийн үйлчилгээг үзүүлдэг байсан. Ялангуяа, эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэрийн үйлчилгээг үзүүлэгч нь төр байсан. Хэдий тийм ч, Вьетнам улсын төрийн үйлчилгээг хүргэх үйл явц нь төсвийн хуваарилалтын үр ашиг бага, засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагааны давхцал, шийдвэр гаргалт, удирдлагын чадвар сул зэргээс үүдэлтэйгээр үйл ажиллагааны доголдолтой байдал үүссэн болохыг тус институтын судалгаа тодорхойлжээ.
  2. Индонези Улсын Лалын шашны намын тэргүүн хээл хахуулийн хэргээр баривчлагджээ. Индонези Улсын хээл хахуулийн эсрэг хороо авлигын хэргээр лалын шашинтны намын тэргүүнийг анх удаа баривчилсан байна. Хээл хахуулын эсрэг хорооны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тус намын тэргүүн Luthfi Hasan Ishaaq-г мах импортлогч “PT. Indoguna Utama” компанийн засгийн газартай байгуулсан гэрээний хэргээр хээл хахууль авсан байж болзошгүй гэж үзэн баривчилсан байна.
  3. Өмнөд Солонгос Улсын топ бизнесмен шоронд хоригдов. Өмнөд Солонгос Улсын ерөнхийлөгч сонгуульд ялахдаа бизнесийн удирдагчдын авлигын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлнэ хэмээн санал авч гарч ирсэний дараагаар Сөүл хотын шүүхээс Солонгосын “SK Holdings Co Ltd”-ны захирал Chey Tae-won-ыг хууль бус аргаар мөнгө олсон гэж үзэн 4 жилийн хугацаанд хорих ял ногдуулав.
  4. Авлигын эсрэг олон улсын 5 дахь удаагийн бага хурлыг Филиппин улс зохион байгууллаа. Филиппин улсын ерөнхийлөгч Benigno Aquino-ийн санаачилгаар орчин үеийн хор хөнөөл болох авлигыг арилгах, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих дэлхийн бага хуралд 80 улс, орноос хууль тогтоогчид оролцсон байна. Авлигын эсрэг Парламентчдын Дэлхийн Байгууллагын 5 дахь бага хуралд ноён ерөнхийлөгч Aquino “баян, ядуугийн зөрүү болон эрх мэдэлтэй, мэдэлгүйн зөрүү өнөө үед хэтэрхий их боллоо. Олон тооны хүмүүс сайн сайхны ард хоцорч байна. Энэ нь шударга бус явдлыг бий болгож, улмаар авлигыг бий болгож байна” гэж хэлжээ. Тэрээр нэмж хэлэхдээ орчин үеийн ямарч нийгэмд тулгарч буй хамгийн том сорилт бол бидний нийгэм, байгууламжийн ёс суртахууны хүрээнд үүсч буй авлигыг зогсоох явдал юм гэжээ.
  5. Засгийн газруудын батлан хамгаалах салбар дахь авлигатай тэмцэх үйл ажиллагаа судалгаагаар муу үнэлгээтэй гарлаа. TI (Transparency International UK) байгууллагаас 82 улсыг хамруулсан (дэлхийн зэвсэг үйлдвэрлэгч томоохон улсуудыг хамруулсан) судалгаагаар дээрх улсуудын гуравны хоёр нь өөрсдийн батлан хамгаалах салбарыг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь хангалтгүй байгааг тогтоожээ. Судалгаанд хамрагдсан улс орны 70 орчим хувь нь авлигын эсрэг үйл ажиллагаа сул хяналттай гэсэн үнэлгээтэй байв. Энэхүү үнэлгээ нь батлан хамгаалах байгууллага дахь хүлээгдэж буй стандарт, батлан хамгаалах бодлого дахь парламентийн хяналт зэрэг 77 үзүүлэлтээр дүгнэсэн байна.
  6. Афганстан залуусын дунд авлигын эсрэг мэдлэг олгох зорилго бүхий богино хэмжээний асуулт, хариултын нэвтрүүлэг зохион байгуулагдлаа. 900 гаруй ахлах сургуулийн сурагч, их сургуулийн оюутан, залуучуудыг хамруулсан асуулт, хариултын шууд нэвтрүүлгийг авлигын эсрэг хууль, байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдлэг олгох зорилгоор зохион байгууллаа. Өндөр хөгжилтэй олон улс орнуудад асуулт, хариултын нэвтрүүлэгт залуус их оролцдог бол энэ нэвтрүүлэг нь Афганстан улсад зохион байгуулагдаж буй энэ төрлийн анхны нэвтрүүлэг юм. USAID болон Олон улсын менежментийн системийн дэмжлэг, туслалцаатай Афганистаны Авлигын эсрэг агентлагийн хэрэгжүүлж буй төслөөр энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн Афганистаны үндэсний радио болон телевизээр шууд дамжуулсан байна. Афганистаны үндэсний радио, телевизийн нэвтрүүлэгч Abdul Jabar Azizyar хэлэхдээ “нийгэмд гайхалтай мэдээлэл өгсөн нэвтрүүлэг боллоо”. Би өмнө нь авлигын эсрэг тусдаа хууль байдаг гэдгийг мэддэггүй байсан. Харин одоо авлигатай холбоотой асуудлаар мэдлэгээ нэмэгдүүлэхийн тулд авлигын эсрэг хуулийг олж авах хэрэгтэй байна гэжээ.
  7. Малайзын зэвсэгт хүчин авлигыг хянахын тулд шударга байдлын төлөвлөгөө гаргав. Малайзын зэвсэгт хүчнээс цэргийн бие бүрэлдэхүүний ёс бус байдал болон эрх мэдлээ буруу ашиглах явдал, авлигын бүх төрлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шударга байдлын төлөвлөгөөг гаргав. Зэвсэгт хүчний удирдагч, генерал Tan Sri Zulkifeli Mohd Zin хэлэхдээ олон нийтийн өмнө зэвсэгт хүчний байгууллагын нэр хүнд, хариуцлагатай болон мэргэшсэн байдлыг дээшлүүлэх шударга соёлыг бий болгоход энэ төлөвлөгөө чиглэж байгаа гэжээ.
  8. Ази, номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилга-2013 оны нэгдүгээр сарын мэдээллийн товхимол. Авлигын эсрэг санаачилгын мэдээллийн товхимолын 2013 оны 1 дүгээр сарын хэвлэлийг онлайн хэлбэрээр үзэх боломжтой боллоо. Уг санаачилга нь Азийн хөгжлийн банк болон Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд энэ удаагийн мэдээллийн товхимолд дараах мэдээг хамруулсан байна. Үүнд:
    -Вьетнамын Ханой хотод зохион байгуулагдсан удирдах бүлгийн 17 дахь уулзалт
    -Хувийн салбар, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын зөвлөгөөн
    -Вьетнамын Ханой хотноо зохион байгуулагдсан хөрөнгө буцаан олгох, илрүүлэх, болон хууль бус хөрөнгийн урсгалын асуудлаарх бүсийн 11 дэх удаагийн зөвлөгөөн
    -Цаашид болох арга хэмжээ, үйл ажиллагаа
    -Тимор Лестийн Засгийн газар 2013 онд 12 дахь удаагийн бүсийн зөвлөгөөн болон 18 дахь удаагийн удирдах бүлгийн уулзалтыг зохион байгуулна
    -Ази, номхон далайн авлигын эсрэг үйл ажиллагааны мэдээ зэрэг болно.
  9. Аж ахуйн нэгжүүдийг хээл хахуулийн хэргээс ангид байхад нь туслах зорилгоор Камбожийн яамд үйлчилгээний төлбөрийн жагсаалт гаргав. Бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээ авсныхаа төлөө агентлагуудад төлбөр төлөх ёстой байдаг бөгөөд авлигын эсрэг хуулийн дагуу хууль бусаар нэмэлт төлбөр хийхээс компаниудыг ангид байхад нь туслах зорилгоор Камбожийн Засгийн газар төрөөс үзүүлдэг үйлчилгээний төлбөрийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй гаргаж харууллаа. Энэхүү жагсаалт нь Камбожийн эрүүгийн хуульд төрийн албан хаагчдад төлж буй албан бус бүх төлбөр нь хууль бус гэсэн заалтыг нэмж тусгасны дараа буюу өнгөрсөн онд жагсаалт төсөл нь бэлтгэгдсэн. Тус улсын Сангийн сайд Keat Chhon 12 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор жагсаалтад гарын үсэг зурсан байна. Төлбөрийн жагсаалтад нийт 134 төлбөрийг хамруулсан бөгөөд эдгээрийн ихэнх нь гааль, татварын байгууллагын үйлчилгээний үнэ байлаа.