Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.03.02-10/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.03.02-10/
  1. Монголын залуу репперчид авлига болон нийгмийн бусад сөрөг зүйлсийн эсрэг. Реп хөгжиж Монгол залуусын хотын амьдрал болон нийгмийн сөрөг зүйлсийн талаар өөрсдийн санаа бодлоо илэрхийлэхэд нь тусалдаг. Өөрөөр хэлбэл, монголын залуу реппчдийн дийлэнх нь өөрсдийнхөө дууны үгээрээ дамжуулан нийгмийн шударга ёсны буюу гэмт хэрэг, хүчирхийлэл, архидалт болон улс төрийн авлигын эсрэг утга агуулгатай үгс оруулсан байдаг. Австралын кино зохиолч Benj Binks монголын репперчдийн талаар 90 минутын "Mongolian Bling" баримтат кинонд илэрхийлсэн байна.
  2. Малайз: Alcatel компанийн гүйцэтгэх захирал байсан хүнийг хорьж, торгов. “Alcatel Network Systems” компанийн гүйцэтгэх захирал асан 51 настай Radziah Ani-ийu шүүхээс Telekom Malaysia компанийн туслах менежерт хээл хахууль өгсөн хэрэгт буруутган хоёр жилийн шоронд хорих болон 125,000 малайз рингитээр торголоо. 
  3. Индонези Улсын сургуулиудын хөтөлбөрт авлигын эсрэг хичээл багтах ёстой гэж тус улсын эрдэмтэд үзэж байна. Авлигын эсрэг хичээл бүх насныхны сургалтын хөтөлбөрүүдэд багтах ёстой гэж үзэж байгаа бөгөөд “Авлигын эсрэг боловсролын шаардлага” сэдэвт семинар өнгөрөгч бямба гарагт боллоо. Тус семинарт Ahmad Dahlan их сургуулийн эрдэмтэн Sumaryati хэлэхдээ авлигын эсрэг боловсрол олгоно гэдэг нь ирээдүй хойч үеийнхэн маань шударга байдалд хүмүүжинэ гэсэн үг гэжээ. Гэхдээ авлигын эсрэг хичээл сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулах асуудал бол тус улсад шинэ зүйл биш юм. Учир нь 2012 онд Боловсрол, соёлын сайд хэлэхдээ бага сургуулиас их сургууль хүртэлх бүх шатны сургуулиудад зориулан авлигын эсрэг хичээлийг боловсруулж байгаа бөгөөд дараа жил сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байгаа гэжээ. 
  4. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Авлигын эсрэг холбооны 5 дахь удаагийн семинарын тайлан бэлэн боллоо. Семинар 2012 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Бразилийн улсын Бразилиа хотод “Өнгөрснөөс суралцаж, ирээдүйг чиглэе” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм. Энэхүү тайланд уг семинараас гарсан үр дүн болон хэлэлцүүлгийн гол үйл явдлуудыг багтаасан болно. Тайлантай холбоотой санал болон нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барих буюу э-майл илгээнэ үү.
    Тайланг дараах холбоосоор орж үзнэ үү. http://www.snap-undp.org/DemocraticGovernanceTempDocumentLibrary /Final%20fifth%20UNDP%20Global%20Anti-Corruption%20CoP%20%20Report_Brasil ia.pdf
    Phil Matsheza
    Бодлогын зөвлөх
    Email: phil.matsheza@undp.org
  5. Тайваны төмөр замын ажилчид авлигын хэрэгт. Прокурорын байгууллагын мэдээлснээр Тайваны төмөр замын 2 дэд захирал нийт 12 ажилтан хээл хахууль авсан хэрэгт буруутгагдаж байгаа аж. Эдгээр албаны хүмүүсийг хэд хэдэн төсөлд аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулахад тусалж $207,000-ийн хахууль авсан хэрэгт буруутгаж байна. 
  6. Трансперенси Интернэшнл Бангладеш: Батлан хамгаалахын зарим ажилчид авлигын хэрэгт холбоотой. Бангладеш улсын батлан хамгаалахын зарим гишүүд 2007-2008 онд зэвсэгт хүчний дэмжлэгтэйгээр засгийн газраа хамгаалуулах хугацаанд хөрөнгөө өсгөхийн тулд авлига, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж Трансперенси Интернэшнл Бангладеш байгууллагын тайланд мэдээллээ. Уг тайлангаар зэвсэгт хүчний зарим төлөөлөгчид засгийн газрыг хамгаалах хугацаандаа өөрсдийн нөлөөгөө нэмэгдүүлж, хэвлэлийг хянаж, хүний эрх болон үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашиглаж эд, хөрөнгөө нэмэгдүүлсэн гэж мэдээллээ. 
  7. Гайти улсын ерөнхийлөгч асан Duvalier эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шүүхэд очив. Duvalier-г 15 жилийн хугацаанд төр барихыг нь зогсоон, 1986 онд эх орноос нь хөөн гаргасан цагаас хойш анх удаа түүнийг авлига, хүний эрхийн хэргээр буруутгаад байна. 1971-1986 оны хооронд төрийн эрхийг барьж байсан 61 настай Duvalier -г шүүхэд хүрч ирсний дараагаар олон зуун дэмжигчид нь шүүхийн байрны гадаа “Duvalier урт, удаан амьдар” гэсэн лоозон барин жагссан байлаа. Энэхүү хэргийг олон улсын хүний эрхийн ажиглагчид анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хүний эрхийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Reed Brody “Duvalier бүх насаараа бүх зүйлээсээ хол байсан, харин одоо түүнийг хохирогч болгож байна” гэжээ. Duvalier нь 25 жил Францад цөлөгдөн амьдраад 2011 оны нэгдүгээр сард Карибийн ядуу эх орондоо буцаж ирснийхээ дараа түүнийг төсвийн хөрөнгийг шамшигдуулсан, хулгайлсан болон авлигын хэргээр буруутгагдан түр хугацаагаар саатуулсан юм. 
  8. Силво Берлусконги утасны яриа нийтэлсэн хэргээр буруутгагдлаа. Милан хотын шүүх Италийн Ерөнхий сайд асан Силво Берлусконийг өөрийн эзэмшлийн нэгэн сонингоор дамжуулан дампуурсан банкны үйл ажиллагаатай холбоотой утасны яриаг хууль бусаар нийтэд мэдээлсэн хэрэгт буруутгаад байна. Шүүхээс 1 жил шоронд хорих ял төлөвлөсөн бөгөөд одоогоор тогтоолыг танилцуулаагүй байна. Мөн Берлусконигийн ах Пауло Берлускониг энэ хэрэгт буруутган 2 жил 3 сар хорихоор төлөвлөөд байгаа юм. Пауло Берлускони нь Милан хотын “il Giornale” сонинд уг яриаг хэвлүүлсэн юм. Берлусконигийн энэ хэрэг нь 2005 онд “Unipol” санхүүгийн үйлчилгээний компани дампууран “Banca Nazionale del Lavoro”-гийн эзэмшилд шилжүүлэх үнийн саналтай холбоотой утасны яриа байсан бөгөөд энэхүү яриа нь Италийн мэдээллийн хэрэгслүүдээр тархсан юм. Энэ хэргээс гадна, Берлускониг татвараас зайлс хийсэн хэрэгт буруутган өнгөрсөн 10 сард прокуророос түүнд 4 жилийн ял, 5 жил төрийн алба хаших эрхийг хасах дүгнэлт гаргасан бөгөөд Берлускони шүүхэд давж заалдаад байгаа юм.