Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.03.11-17/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.03.11-17/
  1. Энэтхэг: Сүүлийн гурван жилд тус улсын Мөрдөн байцаах төв товчоонд 2000 орчим авлигын хэрэг бүртгэгдсэн байна. Энэтхэгийн Засгийн газрын мэдээлснээр сүүлийн гурван жилийн хугацаанд тус улсад 2000 орчим авлигын гэмт хэрэг бүтгэгдсэн байна. Мөрдөн байцаах төв товчоо Авлигаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу 2010, 2011, 2012 онд 1988 хэрэг бүртгэсэн гэж Сайд Narayanasamy хэлжээ.
  2. Тайланд: Авлигын эсрэг хороо (NACC) Вьетнам улсын Төрийн хяналтын газар (GIV)-ын Төрийн ерөнхий хяналтын дэд дарга ноён Nguyen Chien Binh тэргүүтэй төлөөлөгчдийг 2013 оны 2 дугаар сарын 22-нд хүлээн авлаа. Тайландын Авлигын эсрэг хорооны Ерөнхийлөгч ноён Panthep Klanarongran хүлээн авалтыг даргалсан бөгөөд холбогдох албаны хүмүүс байлцав. Бүх талууд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд дараалал тогтоох нь чухал гэдэгтэй санал нэгтэй байгаа бөгөөд хоёр байгууллагын хувьд авлигатай тэмцэх үйл ажиллагааг улс, үндэстэн хоорондын томоохон сорилт болохыг энэ үеэр онцлон тэмдэглэв. 
  3. Bo Хilai-гийн хамтрагч хээл хахуулийн хэргээр яллагдав. Хятадын улс төрч Bo Xilai-гийн нэгэн хамтрагчийг олон сая долларын хээл хахууль авсан хэргээр цаазын ял тулгаж байсан бөгөөд ялыг өөрчиллөө гэж Бээжингийн хуульч пүрэв гарагт мэдээллээ. Хуульч Li Zhuang-ийн мэдээлснээр Bo-г Chongqing-д коммунист намын дарга байх үед Tang Jianhua нь тус хотын баруун өмнөд хэсгийн цагдаагийн хэсгийн дэд дарга байх үедээ 17 сая юань ($2.7 сая доллар) хээл хахууль авсанд буруутгасан ажээ. Авлигын эсрэг байгууллага буюу Сахилга батын Хяналтын Төв Хорооноос Bo болон түүний хамтрагчдыг шалгаж байгаа бөгөөд Tang-ийг 9 дүгээр сард баривчилсан юм. Цаазын ялыг өөрчилсөн гэдэг нь ирэх хоёр жилд Tang нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхгүй бол түүнийг бүх насаар нь шоронд хорих юм. 
  4. Хятад Улс төмөр замын яамаа татан буулгав. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд нэгэн өндөр албан тушаалтын мэдээлснээр, авлига болон үр дүнгүй байдлыг арилгахаар зорьж буй Засгийн газрын шинэчлэлийн ажлын нэг хэсэг нь гэмт хэрэг өргөн тархсан төмөр замын яамыг татан буулгах юм гэжээ. Мөн энэхүү шинэчлэлийн хүрээнд хөрш улс орнуудтай үүсч буй газар нутаг ялангуяа, арлын маргаантай холбоотой тэнгисийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг орж байгаа юм. Мөн “Захиргааны системийн үр ашиггүй байдал олон газар бий болж байна” хэмээн Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Ma Kai Бээжинд зохион байгуулагдаж буй Бүх Хятадын Ардын их хуралд мэдээллээ.
  5. Европын парламент спорт дахь авлигын эсрэг. Европын Парламент тоглолтын үр дүнг наймаалцсан хэрэг спортод гарч байгаатай холбоотойгоор авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг шаардсан тогтоол бичиг Европын Комисст хүргүүлэв. Пүрэв гарагт гаргасан энэхүү тогтоолоор тоглолтын үр дүнг наймаалцахын эсрэг үйл ажиллагаанд оролцож буй спортын байгууллагууд, шүүх, цагдаагийн байгууллагууд болон мөрийтэй тоглоомыг зохион байгуулагчид спорт дахь авлигын эсрэг мэдээлэл солилцох, тэргүүн туршлага хуваалцах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг шаардсан байна. Мөн түүнчлэн гишүүн улс орнуудаа мэдээлэл солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үндэсний хэмжээний нэгж байгуулахыг уриалсан байна. Уг нэгж нь Европын холбооны вэбсайтуудад нэр хаяггүй мөрийцөж байгаа үйл ажиллагаа болон бусад хууль бус үйл ажиллагааг шалгах, таслан зогсоох эрх мэдэлтэй байх юм. 
  6. Нидерландын Гаага хотод 2013 оны 7 дугаар сарын 8-11-нд “World Justice Forum IV” /Дэлхийн шударга байдлын форум/ зохион байгуулагдана. Дэлхийн шударга ёсны форум нь шударга ёсны байдлыг бий болгохоор бизнесийнхэн, засгийн газрынхан, иргэний нийгмийнхэн, судлаачид болон бусад төлөөлөгчдийг дэлхийн хэмжээнд холбож өгдөг арга хэмжээ юм. Форумын хэлэлцэх асуудал, бүртгэл, байршлын талаар нэмэлт мэдээллийг манай вэб сайтаас харах боломжтой. Дэлхийн шударга ёсны форум IV вэбсайт: http://worldjusticeproject.org/world-justice-forum-iv/home 
  7. Папуа Шинэ Гвиней улсад онлайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал. Папуа Шинэ Гвиней улсын авлигын эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн 2012 оны “Anti-Corruption Reporting Media Awards”-ийн ялагч, блогер Martyn Namorong хэлэхдээ “Папуа Шинэ Гвиней улсад олон нийтийн онлайн мэдээллийн хэрэгсэл бол үнэхээр шинэ зүйл юм. Тийм ч учраас онлайн мэдээллийн хэрэгслийг авлигын эсрэг үйл ажиллагаанд хэрхэн үр дүнтай ашиглах талаар ойлголтын зөрүүтэй байдал байгаа” гэжээ. Үнэхээр бид онлайн хэлбэрээр мэдээлэхийг хүсвэл...хүмүүсийн хариу үйлдэл нь маш түргэн байдаг”. гэж тэрээр нэмж хэлжээ.