Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.03.25-29/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.03.25-29/
1. Саркозигийн авлигын хэрэгт ажиллаж буй шүүгчид сүрдүүлэг иржээ. Францын ерөнхийлөгч асан Николь Саркозигийн эсрэг авлигын хэрэг дээр ажиллаж буй шүүгчийн шуудангаар алах сүрдүүлэг бүхий захиа, сумны хамт иржээ. Харин ноён Саркози нь 2007 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны санхүүжилтдээ зориулан хууль бус хандив авсанаа үгүйсгэж байгаа юм. Энэхүү сүрдүүлгийн захиа нь шүүгч Jean-Michel Gentil-ийн Бордо хот дахь ажлын хаягаар ирсэн бөгөөд хамт ажиллагсадынх нь хэлж буйгаар энэхүү захиа бусад шүүгчдийг мөн сүрдүүлсэн байсан бөгөөд цагдаа нар энэ хэрэг дээр ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: http://www.france24.com/en/20130328-judge-sarkozy-corruption-death-threat-france

2. Энэтхэг улсын авлигын эсрэг хууль тогтоомждоо гадаадын ажилтнуудын хээл хахуулийн асуудлыг тусгахаар зорьж байна. Тус улсын Засгийн газар “гадаадын ажилтан” болон “гадаад улсын харьяа олон улсын байгууллага”-ын ажилтнуудын хээл хахуулиас урьдчилан сэргийлэх, түүний эсрэг холбогдох заалтыг хуульдаа тусгаж оруулахаар ажиллаж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын тодорхойлолтын дагуу, ямар нэгэн улсын төр, засгийн газраас байгуулагдсан олон улсын байгууллага, эсвэл үүнтэй ижил төстэй олон улсын байгууллага, ямар нэгэн эрх мэдлийн хүрээнд тухайлбал, Европын нийгэмлэг зэрэг бүсийн эдийн засгийн нэгдсэн байгууллагыг “гадаад улсын харьяа олон улсын байгууллага” гэж үздэг байна. Мөн энэ хуулийн зохицуулалтыг холбогдох хуульдаа тусгах нь 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орохдоо тус улсын хүлээсэн үүргийн нэг юм. Мөн НҮБ-ын Конвенцийн улс орнууд хууль зөрчсөн этгээдийг үндэстэн хооронд шилжүүлэх талаар холбогдох заалтыг хуульдаа тусгах ёстой юм.
Эх сурвалж: http://timesofindia.indiatimes.com/india/Foreign-officials-may-come-under-graft-law/articleshow/18963394.cms

3. Хятад Улсын авлигын эсрэг үйл ажиллагаанд институцийн өөрчлөлт хэрэгтэй. Хятад Улсын удирдагчийн хэлсэнчлэн авлигатай тууштай тэмцэхийн тулд юуны өмнө институцийн бүтцийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна. Тус улсын Ардын их хурлаар Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө баталсан бөгөөд энэ төлөвлөгөөний тус дагуу санхүүгийн бүртгэлийн болон эд хөрөнгийн бүртгэлийн системд хөрөнгө эзэмшигчийг жинхэнэ нэрээр нь бүртгэх, мөн нэгдсэн зээлийн кодтой болгох үйл ажиллагаа багтаад байгаа юм. “Энэхүү төлөвлөгөөний дагуу бүртгэлийн системд өөрчлөлт оруулах нь маш их ач холбогдолтой юм” гэж Tsinghua их сургуулийн хуулийн профессор Shen Weixing хэлжээ. “Жишээлбэл, хэн нэгэн хүн өөр өөр хотуудад хэд хэдэн орон сууц эзэмшдэг бол түүнийгээ нуухад хүндрэлтэй байдал бий болно” гэж Shen хэлжээ. “Энэхүү систем нь авлига авсан албан хаагчдыг тогтоон барих мөн түүнчлэн тэдний хууль бус ашиг орлогоо хуурамч нэр ашиглан нуух зэргээс урьдчилан сэргийлэхэд туслах юм” гэж Shen нэмж хэллээ.
Мөн Ардын их хурлын Байнгын хорооны нэгэн ажилтны мэдээлснээр авлигын шийтгэл болон авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаарх эрх орчны өөрчлөлт нь энэ таван жилийн хугацааны хуулийн орчны гол зорилт байх болно гэжээ.
Энэ жилийн Ардын их хуралд мэдээлэгдсэн албан ёсны мэдээллээр прокурорын байгууллага 2008 оноос хойш мужийн болон түүнээс дээш түвшинд авлига болон албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт 13000 орчим албан тушаалтан, эдгээрийн 30 албан тушаалтан нь сайд болон түүнээс дээш түвшний албан тушаалтанг шалгасан байна.
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд, Хятад улс нь авлигатай тэмцэх болон Засгийн газраа цэвэр байлгах чиглэлээр урьд өмнө нь мөрдөж байсан хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр хууль батлах зэрэг алхмуудыг хийж байсан бөгөөд 2007 онд Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний товчоог байгуулсан юм.
Эх сурвалж: http://www.china.org.cn/china/2013-03/15/content_28259606.htm

4. Хорват Улс Европын холбоонд 7 дугаар сард гишүүнээр элсэх нь тодорхой, гэхдээ авлигын асуудалдаа анхаарах ёстой. Ройтерс агентлагийн мэдээлснээр Европын комисс Хорват Улсыг энэ 7 дугаар сард Европын холбоонд элсүүлэх талаар шийдвэр гаргасан байна. Гэхдээ Балканы улсын хувьд авлига, гэмт хэргийн асуудалдаа анхаарал хандуулах ёстой. Европын холбооны комиссар Stefan Fuele хэлэхдээ “Хорватууд Европын холбоонд элсэх бүхий л нөхцлөө хангасан” гэжээ. Европын холбоонд 2007 онд элсэн орсон Болгар, Румын улсын дараа гишүүн болох анхны улс болж байна.
Эх сурвалж: http://www.trust.org/trustlaw/news/eu-clears-croatia-for-july-entry-to-keep-eye-on-corruption/

5. Тайландын Тээврийн яам “Ёс зүйн гэрээ ”-нд гарын үсэг зурав. Тайландын 2 их наяд тай баттын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Тээврийн яам “Ёс зүйн гэрээ”-нд гарын үсэг зурж, төсвийн зарцуулалтад хяналт тавих ил тод байдлын түр хороо байгуулав. Уг гэрээнд тээврийн сайд Chatchart Sitthiphan болон Засгийн газар, авлигын эсрэг байгууллага, төрийн болон хувийн салбараас оролцсон төлөөлөгчид энэ баасан гарагт гарын үсэг зурав. Энэхүү гэрээ нь 2 их наяд тай баттын тендрийн төслийн болон оролцогч бүх талуудын үйл ажиллагааны талаарх мэдээллээр олон нийтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Мөн хувийн салбарынхан, олон нийтийн зүгээс төсвийн мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг хянахад туслах юм.
Авлигын эсрэг байгууллагын дарга Pramont Sutheewong хэлэхдээ: “Энэхүү гэрээ бол төрийн байгууллагын төслийн үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлж хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх үйл ажиллагааны эхлэл болж байна” гэжээ.
Эх сурвалж: http://thainews.prd.go.th/centerweb/newsen/NewsDetail?NT01_NewsID=WNPOL5603150010006

6. Трансперенси интернешнл байгууллагын “Шударга ёсны төлөө 2013” шагналд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэллээ.
Авлигын эсрэг дэлхий дахины байгууллага Транспэрэнси интернэшнлээс “Шударга ёсны төлөө 2013” шагналд нэр дэвшигчийг бүртгэж байна. Энэхүү шагналыг авлигатай тэмцэх үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан бүлэг, хувь хүнийг тодорхойлон үнэлэх зорилготойгоор 2000 онд анх өгч байсан юм. Өнгөрсөн хугацааны ялагчид нь эрэн сурвалжлах сэтгүүлчид, шүгэл үлээгч болон иргэдийн төлөөлөл байсан юм.
Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа олон нийтэд нээлттэйгээр 2013 оны 6 дугаар сарын 15 хүртэл явагдах бөгөөд доорх хаягаар орж бүртгүүлнэ үү. http://transparency.org/getinvolved/integrityawards
Нэр дэвшигчийг авлигын эсрэг үйл ажиллагаанд оролцож олны танил болсон 11 гишүүн бүхий хорооноос шалгаруулах юм. Энэ жилийн ялагч нь 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Берлин хотод Транспэрэнси интернэшнл байгууллагын 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй шагналын арга хэмжээнд оролцож шударга ёсны цом хүлээн авах юм.