Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.04.08-14/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.04.08-14/
1. Шри Ланка Улсын Газрын тосны агентлаг дахь авлигын гомдол. Шри Ланка Улсын “Авлигын эсрэг дуу хоолой” хөдөлгөөнөөс тус улсын газрын тосны агентлаг болох “Ceylon Petroleum Corporation”-ийг авлигын хэрэгт буруутган шалгуулахаар Авлига, хээл хахуулийн хэргийг мөрдөн шалгах хороонд хүсэлт гаргаад байна. “Авлигын эсрэг дуу хоолой” хөдөлгөөний удирдагч Wasantha Samarasinghe хэлэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд “Ceylon Petroleum Corporation”-ийн алдагдал 1.8 тэрбум руппигээс өсч 11.8 тэрбум руппид хүрсэн гэжээ. Samarasinghe нэмж хэлэхдээ татаас байдлаар загасчдад олгох байсан 1.5 тэрбумын өртөг бүхий бензин түлшийг тэдэнд олгоогүй. Мөн “Ceylon Petroleum Corporation” нь хууль бус үйлдлийнхээ талаар Парламентад асуугдах ёстой гэжээ.
Эх сурвалж: http://www.colombopage.com/archive_13A/Mar24_1364138196CH.php

2. Япон Вьетнам Улсын төрийн албан хаагчдыг сургана. Энэ хавраас эхлэн Японы Улсын Үндэсний боловсон хүчний газраас Вьетнамын Засгийн газрын хүсэлтээр тус улсын Засгийн газрын ахлахаас дээш түвшний албан тушаалд нэр дэвшиж байгаа албан хаагчдыг сургахаар болжээ. Энэхүү төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төрийн албан хаагчдын дунд өргөн тархсан авлигыг бууруулах зорилготой юм. Японы албаны хүмүүсийн хэлж байгаагаар “Вьетнамын Засгийн газар япон хамтрагчдаасаа өндөр ёс зүйг суралцана” гэж бодож байгаа гэжээ.
Эх сурвалж: http://www.japantimes.co.jp/news/2013/04/02/national/vietnam-civil-servant-training-set/#.UV0JYBmmMXM

3. Египетийн Ерөнхийлөгч асан Мубаракын Засгийн газрын сүүлийн сайдыг авлигын гэмт хэрэгт буруугүйг тогтоожээ. Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракын засаглалыг унах үеийн ерөнхий сайд Ahmed Shafik-ийг Иргэний агаарын тээврийн сайд байх үедээ улсын сангаас хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгаж байсан бөгөөд Кайр хотын шүүхээс түүнийг гэм буруугүйг тогтоожээ. Гэхдээ энэ хэргээс гадна түүнд Mubarak-ийн хүү Alaa болон Gamal нарт төрийн мэдлийн 40,000 метр квадрат газрыг өгсөн авлигын хэрэг байгаа юм. Харин экс удирдагчийн хүүхдүүд нь одоогоор шоронд хоригдож байна.

4. Транспэрэнси Интернэшнл байгууллагаас Нигерийн байгууллагыг өөрийнх нь нэр, логог хэрэглэхээ зогсоохыг шаарджээ. Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас Нигер дэх Транспэрэнси Интернэшнл /Transparency in Nigeria (TIN)/ гэж өөрсдийгөө нэрлэсэн байгууллагатай ямар нэгэн холбоогүй ажилладаг бөгөөд тус байгууллагыг нэр, логог нь хэрэглэхээ зогсоохыг шаардсан байна. Нигерийн хэвлэлүүдээр сүүлийн хэдэн хоногт гарч байгаа Нигер дэх Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргасан /Budget Discipline Perception Index/ буюу Төсвийн сахилга батын төсөөллийн индекс гэсэн тайланг гарган манай байгууллагын нэрийн өмнөөс тайлбарлаж байгаа юм. Нигер дэх Транспэрэнси Интернэшнл нь Транспэрэнси Интернэшнл байгууллагатай ямарч холбоогүй ажилладаг бөгөөд тэдний мэдээлж байгаа Төсвийн сахилга батын төсөөллийн индексийн тайлантай холбоотой үйл ажиллагаанд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохоо тус байгуулага албан ёсны сайтдаа уламжилсан байна.
Эх сурвалж: http://www.transparency.org/news/pressrelease/20130412_ti_asks_nigerian_organisation_to_stop_using_logo

5. Европын холбоо газрын тос, газын салбар дахь авлигын эсрэг хуульд нэгдсэн зөвшилцөлд хүрлээ. БРЮССЕЛЬ: Мягмар гараг буюу 4 дүгээр сарын 9-ны өдөр Европын холбооны хэлэлцээрээр газрын тос, газ, уул уурхай болон мод боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нь төлбөрийн мэдүүлгээ Засгийн газрууддаа өгч байх зөвшилцөлд хүрчээ. Европын холбооны энэхүү шийдвэрийн дагуу хуулийг Европын холбооны парламент болон гишүүн улс орнууд баталж албажуулах ёстой. Европын холбооны комиссар Michel Barnier уг хуулийн талаар хэлэхдээ “нуугдмал үйл ажиллагаа явуулдаг энэ салбарынхны хувьд ил тод байдлын шинэ эрин”-г энэ удаагийн зөвшилцөл авчирч байна гэжээ. Энэхүү хуулиар европын холбооны хэмжээнд болон нэг улсын хэмжээнд хэрэгжиж буй дээрх салбаруудын төслийн төлбөр 100 000 евро-оос дээш хэмжээтэй бол мэдүүлэх ёстой юм.
Эх сурвалж: http://www.trust.org/trustlaw/news/european-union-reaches-deal-on-tough-oil-gas-anti-corruption-law/

6. “Хээл хахууль” авсан Мумбай хотын цагдаа нарыг шалгаж байна. Энэтхэгийн Мумбай хотын 36 цагдааг хээл хахууль авч байгаа бичлэг цацагдсаны дараа тэднийг шалгаж байгаа гэж албаны хүн мэдээллээ. Бичлэгт дээрх цагдаа нар иргэн Kasam Khan гэгчээс 50-150 руппи авч байгааг харуулсан байна. Ноён Khan хэлэхдээ цагдаа нар хээл хахууль шаардах үед найзынхаа гэрийн барилгын ажил дээр ажиллаж байсан бөгөөд түүний мэдүүлснээр бичлэгийг өнгөрсөн гуравдугаар сард 2 долоо хоногийн хугацаанд хийсэн байна. Мумбай хотын цагдаагийн дарга Satyapal Singh хэлэхдээ “энэ бол ичгэвтэр хэрэг” хэрвээ цагдаа нарын буруутай нь нотлогдвол холбогдох шийтгэл хүлээлгэнэ гэжээ.
Эх сурвалж: http://www.bbc.co.uk/news/world-asia-india-22103928

7. Энэтхэг Улс авлигын эсрэг маш их ажил хийсэн гэхдээ илүүг хийх хэрэгтэй байна. Энэтхэгийн Засгийн газар авлигыг таслан зогсоох чиглэлээр “маш их” ажил хийсэн гэхдээ хувийн салбарт илүү ихийг хийх хэрэгтэй гэж НҮБ-ын Авлигын эсрэг болон ил тод үйл ажиллагааг тэргүүлдэг Olajobi Makinwa хэлжээ. Makinwa нь авлигын асуудлаар хоёр өдрийн уулзалтын үйл ажиллагаанд оролцохоор Энэтхэг улсад ирээд байгаа бөгөөд Засгийн газрын байгууллага дахь авлигатай тэмцэж байгаатай адил хувийн салбарынхантай ажиллах хэрэгтэй байгааг онцолжээ. Тэрбээр уулзалтын үеэр хэлэхдээ: “Авлигатай тэмцэнэ гэдэг нь зөвхөн Засгийн газрын үйл ажиллагаанд л анхаарна гэсэн үг биш мөн хувийн салбарынханд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэжээ.
Эх сурвалж: http://economictimes.indiatimes.com/news/politics-and-nation/india-has-done-a-lot-on-anti-corruption-but-more-needed-ungc/articleshow/19461811.cms

8. Хятад Улс төмөр замын сайд асан Liu Zhijun-г авлигын хэрэгт буруутгаж байна. Хятадын төрийн мэдээллийн хэрэгсэл Синхуа агентлагийн мэдээлснээр Төмөр замын сайд асан Liu Zhijun-г авлига болон албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаад байна гэжээ. Сайд Liu Zhijun нь өнгөрсөн 5 дугаар сард Коммунист намаасаа хөөгдсөн юм. Хятадын хурдан галт тэрэгний хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцаж байсан ноён Liu нь хууль бусаар хөрөнгө завшсан болохыг мөрдөн байцаалтаар тогтоогоод байгаа юм. Түүнийг хурдан галт тэрэгний төслийн гэрээг байгуулахдаа их хэмжээний хээл хахууль авсан хэрэгт буруутгаад байгаа юм. Синхуа агентлагийн мэдээлснээр, ноён Liu-ийн эсрэг баримтууд энэ лхагва гарагт Бээжин хотын шүүхэд шилжсэн гэжээ. Синхуа нэмж дурдахдаа “төрийн албан хаагчийн хувьд ноён Liu нь ашиг хонжоо хайгчдад туслахаар албан тушаалаа ашигласан, бусдаас хууль бусаар хөрөнгө авсан” гэжээ.
Эх сурвалж: http://www.bbc.co.uk/news/world-asia-china-22089011

9. Францын ерөнхийлөгч Hollande: Татвараас зугтах газрыг үгүй болгоно. Францын ерөнхийлөгч Francois Hollande Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “дэлхийн дахинд болон европын бүсэд татвараас зугтах бүсүүдийг үгүй болгох хэрэгтэй юм” гэжээ. Мөн тэрээр Францын банкнууд хэрэглэгчдийнхээ нэрсийн жагсаалтыг улс улсаар нь гарган дэлхий дахинд мэдээлэх ёстой” гэжээ. Нэмж хэлэхдээ “татвараас зугтах бүсээс татгалзсан ямар ч улстай Франц улс бүх талаараа хамтран ажиллахад бэлэн” гэж мэдэгдлээ. Энэ нь Францын сангийн сайд асан Jerome Cahuzac-г Швейцарын банк дахь нууц дансандаа 600,000 евро эзэмшиж байсан хэргээр буруутгагдсаны дараагаар болж байгаа юм. Мөн ноён Cahuzac-ийг санхүүгийн мэдээллээ буруу мэдээлсэн гэж Социалист намаас хөөгөөд байгаа юм. Ерөнхийлөгч сайд асан Jerome Cahuzac-ийн талаар хэлэхдээ “шүүгчид энэ хэрэг дээр ажиллаж байгаа-тэд өөрсдийн шүүлтээ явуулна”. Ноён Cahuzac Үндэсний ассамблейд эргэн ирэх хэрэггүй байх. Миний бодлоор “энэ бол хүний мөн чанарын асуудал. Хэн нэгэн парламентдаа худлаа хэлээд яаж эргэн ирж чадах вэ?” гэжээ.
Эх сурвалж: http://www.bbc.co.uk/news/world-europe-22094194

10. Францын сайдууд Cahuzac-ийн хэргийн дараа хөрөнгөө олон нийтэд мэдээлэхээр боллоо. Францын Социалист Засгийн газраас 4 дүгээр сарын 15 гэхэд тус улсын 38 сайд өөрсдийн хөрөнгөө олон нийтэд мэдээлэх тогтоол гаргалаа. “Тус улсын засгийн газраас сайд нар болон тэргүүлэх улс төрчдийн санхүүгийн ил тод байдлын тухай хуулийг энэ зундаа батлуулахаар ажиллаж байна” гэж Францын Ерөнхий сайд Jean-Marc Ayrault мэдэгдэлдээ хэлжээ.
Эх сурвалж: http://www.english.rfi.fr/economy/20130409-french-ministers-declare-assets-publicly-after-cahuzac-scandal

11. Philips-ийг Польш Улс дахь хээл хахуулийн хэрэгт 4.5 сая доллараар торгов. “Philips Electronics” компанийг АНУ-ын Үнэт цаас, арилжааны комисс -оос Польш Улс дахь эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой хээл хахуулийн хэрэгт 4.5 сая долларын торгууль ногдуулжээ. Амстердамд байрлалтай тус компанийн е-мэйлээр илрүүлсэн мэдэгдэлд холбогдох нөхцөл байдалтай холбоотойгоор Үнэт цаас, арилжааны комиссоос ногдуулсан торгуулийг тус компаниас төлөхөөр болсон гэжээ. Мөн Дэлхийн хамгийн том “өвчтөнийг хянах систем” үйлдвэрлэгч компанийн Польш Улс дахь ажилчид болон тус улсын 16 эмнэлгийн захирлуудын 95000 ам долларын хээл хахууль өгсөн, авсан хэрэг дээр шүүх ажиллаж байгаа бөгөөд одоогоор эцэслэн шийдэгдээгүй байгаа юм.
Эх сурвалж: http://www.businessweek.com/news/2013-04-09/philips-pays-4-dot-5-million-to-settle-poland-bribery-case-with-sec