Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.04.15-21/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.04.15-21/
1. Пакистан Улсын Үндэсний хариуцлагын товчоо бүх дүүрэгт салбар нэгж байгуулахаар төлөвлөв. Пакистан Улсын Үндэсний хариуцлагын товчоо санхүүгийн авлигын асуудлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж явуулахын тулд тус улсын бүх дүүрэгт буюу 120 дүүрэгт өөрийн салбар нэгжээ байгуулахаар төлөвлөжээ. Үндэсний хариуцлагын товчооны дарга Fasih Bokhari Ерөнхий сайдын үүргийг түр хугацаагаар орлон гүйцэтгэж буй Mir Hazar Khan Khoso-той уулзсан уулзалтын үеэр тус улсад өргөн тархаад буй санхүүгийн авлигатай тэмцэхийн тулд авлигын эсрэг институцийг дахин зохион байгуулалт хийхийн чухлыг мэдэгдсэн байна. Эх сурвалж: http://www.thenews.com.pk/Todays-News-13-22175-NAB-plans-offices-in-all-districts

2. Индонези Улс авлигыг бууруулахын тулд мэдээлэх сайт “Lapor”-ыг нээжээ. Индонези Улсад авлига өргөн тархсан байдаг. Тухайлбал, төрийн албан хаагчдаас үйлчилгээ авахаар бол шууд л хууль бус арга замыг хайдаг зуршилтай болсон. Энэ аргыг сонгох ёстой, хэрэв үгүй бол төрийн ямар ч үйлчилгээг авах боломжгүй болдог. Энэ арга нь зөвхөн төрийн албан хаагчдыг өөрийнхөө үйл ажиллагаанд “идэвхжүүлэх”, эсхүл энэхүү “төлбөр” нь хориотой үйл ажиллагааны нэмэлт төлбөртэй л адил зүйл юм. Харин одоо энэ зүйлийн эсрэг бид “Lapor” [http://lapor.ukp.go.id/] (мэдээлэх гэсэн утгатай үг) гэж нэрлэж буй Засгийн газрын онлайн мэдээлэх системд мэдээлэх боломжтой болоод байна. Ерөнхийдөө, иргэд төрийн үйлчилгээ авахдаа тэдний зүй бус харилцааны талаар мэдээлэхийг хүсвэл энэхүү онлайн үйлчилгээг ашиглаж болно. Энэхүү үйлчилгээг ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, засгийн газрын шинэчлэлийг дэмжих санаачилга буюу Нээлттэй засаглал Индонези [http://www.techinasia.com/open-government-indonesia-wishes-push-government-agencies-innovation/] болон Засгийн газрын UKP4 нэгжтэй хамтран бий болгоод байгаа юм байна.
Эх сурвалж: http://www.techinasia.com/indonesians-crack-corruption-crowd-reporting-site-lapor/

3. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба: Зүүн Ази, Номхон далай дахь улс хоорондын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн мөнгөний урсгал жилд 90 тэрбум ам. доллар.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (МБГХТА)-ны 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан тайланд Зүүн Ази, номхон далай дахь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл хууль бус зах зээлээс ойролцоогоор жилд 90 тэрбум ам. доллар олдог гэжээ. Энэ нь Бирм Улсын ДНБ-ий хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүн юм.

МБГХТА-ны “Зүүн Ази, Номхон далайн улс хоорондын зохион байгуулалттай гэмт хэргийн үнэлгээ” гэсэн энэхүү тайлан нь Зүүн Ази, Номхон далайн улс хоорондын зохион байгуулалттай гэмт хэргийн талаарх анхны цогц судалгаа юм. Энэхүү тайланд хүн худалдаалах, хууль бусаар барааг хил нэвтрүүлэх, мансууруулах бодис, байгаль орчны гэмт хэрэг (мод үйлдвэрлэл, э-хог хаягдал, озон задлагч бодис), хуурамч бараа болон эмийн үйл ажиллагаанаас гэмт хэргийн бүлэглэлүүдийн олж буй жилийн орлогын талаар дэлгэрэнгүй тусгасан байна.

Тайлангийн нээлт Сидней хотод болсон бөгөөд НҮБ-ын МБГХТА-ны дэд захирал ноён Sandeep Chawla хэлэхдээ “энэхүү тайлан нь хууль бус хил давуулах худалдааны үйл ажиллагаа, түүний энэ бүс нутагт яаж явагдаж байгаа, хаана үйлдэгдэж байгаа, хэзээ, хэн, яагаад явуулж байгаа талаарх дүрслэл юм” гэжээ.

Энэхүү тайланд хууль бус барааг хил давуулах үйл ажиллагаанаас 24.4 тэрбум ам. доллар, хууль бус мод үйлдвэрлэлээс 17 тэрбум ам. доллар, героины үйл ажиллагаанаас 16.3 тэрбум ам. доллар, метамфетамин 15 тэрбум ам. доллар, хуурамч эмийн худалдаанаас 5 тэрбум ам. доллар, хууль бус э-хог, хаягдлаас 3.75 тэрбум ам. долларыг Зүүн Ази, номхон далайн бүс дэх гэмт хэргийн бүлэглэлүүд жил бүр олж байгааг тооцсон байна.

МБГХТА-ны Зүүн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч ноён Jeremy Douglas хэлэхдээ “улс хоорондын гэмт хэргийн үйл ажиллагаанд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулах шаардлагатай болжээ. Энэ гэмт хэргээс хууль бусаар олж байгаа орлогоор хөрөнгө, компани худалдан авч, түүгээрээ авлигыг бий болгож байна” гэжээ.
Судалгааны дэлгэрэнгүй тайланг дараах линкээс авч үзнэ үү.
http://www.unodc.org/documents/southeastasiaandpacific//Publications/2013/TOCTA_EAP_web.pdf

4. Авлигын гэмт хэрэг 25 орчим хувиар өсчээ. МОСКВА: Оросын Холбооны Улсын Төрийн дээд зөвлөлд Ерөнхий прокурор Юрий Чайкагийн ирүүлсэн тайланд дурдсанаар 2012 онд авлигын гэмт хэргийн тоо 25 орчим хувиар өссөн болохыг РАПСИ агентлаг энэ сарын 17-ны өдөр мэдээллээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 2012 онд 49513 болж, 2011 оны бүртгэгдсэн гэмт хэргийн тоо (40,407)-ноос 22.5%-иар өссөн байна.

Уг тайланд дурдсанаар сан болон хөрөнгө хууль бусаар ашигласан, шамшигдуулсан, залилсан хэрэг өссөн байхад хээл хахуулийн гэмт хэргийн тоо буурсан байна. Төсвийн зарцуулалт дахь гэрээ байгуулах, төрийн өмчийг шилжүүлэх үйл ажиллагаа болон бизнесийн үйл ажиллагааг хянах зэрэгт авлига өргөн тархсан байв.
Эх сурвалж: http://rapsinews.com/legislation_news/20130417/267068998.html

5. Монголын генералыг Хойд Солонгос Улсад онгоц худалдахыг завдсан хэргээр шалгаж байна. Монгол Улсын АТГ тус улсын агаарын хүчнээс саяхан огцорсон даргыг хуучин Орос улсад үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцны хөдөлгүүр болон бусад хэсгийг Хойд Солонгос Улсад худалдахыг завдсан хэргээр шалгаж байна.

Хэргийг шалгаж байгаа талын мэдээлснээр энэ хэрэгт Бригадын генерал Т.Дашдэлэг болон хоёр бизнесменийг холбогдуулан шалгаж байгаа ажээ. Хэрэглээнээс гарсан сөнөөгч MiG-21 онгоцны хөдөлгүүр болон бусад хэсгүүдийг худалдах 1.5 сая ам. долларын тохиролцоо 2011 оноос хийгдсэн байна. Энэхүү хэрэг Солонгосын талаас Монголын албаныханд хандан төлбөрөө хийсэн боловч онгоцны хэсгүүдийг хүлээж аваагүй байгаа тухай өнгөрсөн 11 дүгээр сард мэдээлснээр нийтэд ил болсон юм.
АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат өнгөрсөн пүрэв гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ “генерал болон бизнесменүүд авсан мөнгөнийхөө хагасыг Хойд Солонгосын талд буцааж өгсөн. Гэхдээ энэ нь тэдний хэргийг бууруулах шалтгаан болохгүй гэжээ”.

Энэхүү маргаантай гэрээ нь захиргаадалтын, хаагдмал Хойд Солонгосын гадаад ертөнцтэй харилцдаг цөөхөн гарцуудын нэг нь далайд гарцгүй, ардчилсан Монгол Улс болохыг харууллаа. Энэхүү нягт хамтын ажиллагаа нь талууд Зөвлөлтийн холбоотон байх үеэс эхлэлтэй бөгөөд Солонгосын дайны үед Монголчууд адуу болон хүнсний тусламжийг Хойд Солонгост үзүүлж байсан бөгөөд өдгөө ч малын гаралтай бүтээгдэхүүний хүнсний тусламжийг үзүүлсээр байгаа юм. Ойролцоогоор 5000 орчим Хойд Солонгосын иргэд Монгол Улсын барилга, хөдөө аж ахуй, нэхмэл зэрэг салбарт ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: http://seattletimes.com/html/nationworld/2020761736_apasmongolianorthkorea.html

6. Ричмондын их сургууль авлигын эсрэг судалгааны ажлуудын мэдээлэл агуулсан онлайн хөтөч цонх нээжээ. Ричмондын хуулийн сургуулиас авлига, хээл хахуулийн эсрэг судалгааны ажлын хөтөч онлайн цонхыг нээжээ. Энэхүү цонхыг эрдэмтэн, судлаачдыг ашиглахад зориулсан бөгөөд онлайн эх үүсвэрийг нэгтгэсэн уг сайтнаас холбогдох ном, товхимол, гарын авлага, зэргийн талаар мэдээлэл авах боломжтой юм.
Эх сурьалж: http://law.richmond.libguides.com/content.php?pid=402064&sid=3661536.

7. Сенегалын Дакарт НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын талаар ТББ-уудад зориулсан сургалт зохион байгуулагдана. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын асуудлаар иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, хяналтын механизмыг бий болгох зорилгоор сургалт зохион байгуулах гэж байна. Сургалт Сенегалын Дакар хотод 2013 оны 6 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

Бид оролцогчдын хүсэлтийн маягтын үзүүлэлтэд тулгуурлан сонголт хийх бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 23-наас өмнө хүсэлтийн маягтыг, товч намтрын /CV/ хамт Франц, Англи хэлээр бөглөж ngo.unit@unodc.org-аар ирүүлнэ үү. Нэмэлт асуулт, тодруулах зүйл байвал Mirella болон Jeffery-нартай /Утас:+43 1 26060-5582 or +43 1 26060-4620, вэб: www.unodc.org/unodc/en/ngos/, э-мэйл: ngo.unit@unodc.org/холбогдоно уу.

8. Ливийн удирдагч Саркозид тусламж үзүүлсэн байж магадгүй. Албан эх сурвалжийн Баасан гарагт мэдээлснээр Францын Прокурорууд 2007 оны тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд Н.Саркози нь кампанит ажиллагаандаа зориулж Ливийн удирдагч агсан Moamer Kadhafi–гаас дэмжлэг авсан хэргээр түүнийг шалгаж эхэлсэн байна. Энэхүү мэдээллийн дараа, Саркози түүний 2007 оны сонгуулийн арга хэмжээнд Ливийн зүгээс ямар нэгэн санхүүгийн тусламж аваагүй болохоо мэдэгдсэн байна. Өнгөрсөн жилийн 4 дүгээр сард эрэн сурвалжлах мэдээллийн вэб сайт “Mediapart”-аас анх Moamer Kadhafi уг сонгуулийн үйл ажиллагаанд 50 сая евро /65.5 сая ам. доллар/-гийн дэмжлэг үзүүлсэн хэмээн мэдээлсэн юм.

Саркози нь мөн уг сонгуулийн үйл ажиллагаандаа зориулж, Францын хамгийн баян эмэгтэйгээс хууль бус санхүүжилт авсан хэргээр шалгагдаж байгаа юм.
Эх сурвалж: http://www.france24.com/en/20130419-sarkozy-france-campaign-libya-corruption-finance