Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.04.22-28/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.04.22-28/
1. Өмнөд Африк нууцын тухай хууль баталсныг шүүмжлэгчид хээл хахууль нуух хэрэгсэл гэж үзэж байна. Өмнөд Африкийн парламент өнгөрсөн пүрэв гарагт гурван жил үргэлжилсэн эрх зүйн шүүмжлэлийг эцэс болгон төрийн нууцын зохицуулалтын нэгэн хууль баталлаа. “Төрийн нууцыг хамгаалах тухай” энэхүү хууль нь Ерөнхийлөгч Jacob Zuma-гийн засаглалын хугацааны төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм.
Шүүмжлэгчид энэхүү хуулийг эрх мэдлээ урвуулан ашиглах боломжийг нээсэн хууль боллоо гэж үзэж байгаа юм. Учир нь Zuma-гийн тэргүүлж буй Африкийн Үндэсний Конгресс болон тэдгээртэй холбоотой авлигын хэргийг мэдээлсэн сэтгүүлч, шүгэл үлээгчдийг энэхүү хуулиар шоронд хорих үндсийг бүрдүүллээ гэж үзэж байгаа юм.
Авлигын асуудалд олон улсын хөрөнгө оруулагчид байнга анхаарлаа хандуулж байдаг. Зэрэглэл тогтоох “Fitch Ratings” байгууллагаас энэ оны эхэнд Өмнөд Африкийн зээлжих эрхийг бууруулсан шалтгаануудын дотор авлига нэмэгдсэн, Засгийн газрын үйл ажиллагааны гүйцэтгэл буурсан зэрэг үнэлгээтэй байгаа.
Шүүмжлэгчид болон сөрөг хүчнийхэн уг хуулийн талаар Үндсэн хуулийн цэцдээ хандахаар төлөвлөөд байгаа аж. Хууль нь арми, цагдаа болон үндэсний аюулгүй байдлын агентлагийн мэдээллийн системийн талаарх зохицуулалтыг илүүтэйгээр авч үзсэн юм. Хуулиар хээл хахуулийг нуусантай холбоотой эрүүгийн гэмт хэрэг байсан ч, нууц мэдээллийг тархаах болон хууль бусаар эзэмшвэл 25 жил хүртэл шоронд хорихоор заасан юм.
Нууцын тухай хууль нь анхны төсөлдөө бараг Засгийн газрын бүх байгууллагын мэдээллийг хамруулахаар төлөвлөсөн байсан ч шүүмжлэгчдээс ирсэн хүчтэй эсэргүүцлийн дүнд зарим зүйл заалтууд нь хасагдсан байна. Африкийн парламентын гишүүн Cecil Burgess хэлэхдээ “бид энэ хууль маш олон өөрчлөлтийг хийсэн, яг л шинэ шинэ төрсөн хүүхэд шиг” гэжээ.
Нууцын тухай хуулийг Африкийн Үндэсний конгрессын 189 гишүүн дэмжиж, /74 гишүүн эсэргүүцсэн/ баталсан бөгөөд процессын дагуу Ерөнхийлөгч Zuma гарын үсэг зурснаар хэрэгжиж эхлэх юм. Zuma нь ерөнхийлөгч болохоосоо өмнө армийн гэрээтэй холбоотой хээл хахуулийн хэрэгт буруутгагдаж байсан ч хожим нь хэрэгсэхгүй болгосон юм. Мөн өмнөд Африкийн хууль сахиулах байгууллага болох Улсын Прокурорын байгууллагаас Zuma-гийн хувийн эдлэнг сайжруулах зорилгоор татвар төлөгчдийн мөнгөөс 23 сая орчим ам. долларыг ашигласныг шалгаж байгаа бөгөөд Засгийг газраас “уг мөнгийг аюулгүй байдлыг сайжруулах зайлшгүй байдлын улмаас зарцуулсан, ямар ч хууль бус зарцуулалт болоогүй” гэж тайлбарлаж байгаа юм.
Эх сурвалж: http://www.chicagotribune.com/news/sns-rt-us-safrica-secrecybre93o0vm-20130425,0,2543291.story

2. “Иргэний сэтгүүлч ” хэт тансаг цайллагыг илрүүлсний дараа Хятадын төрийн албан хаагч ажлаасаа халагдав. Jiangsu мужийн зүүн өмнөд хэсэгт орших Taizhou хотын нэгэн аж үйлдвэрийн бүсийн Коммунист намын дарга Zhang Aihua-г “Yangtze” голын загас болон импортын вино бүхий хувийн цэнгүүн зохион байгуулсныг нь илчилснээр энэ даваа гарагт тэрээр ажлаасаа халагдлаа.
Taizhou дахь вэб хөтлөгч Jia Hongwei нь Zhang-ийн 20 гаруй нөхөд болон хөрөнгө оруулагчдыг хамруулсан цайллагыг тус хотын аж үйлдвэрийн паркийн "entertainment centre"-т зохион байгуулсан талаарх видео бичлэгийг хийсэн бөгөөд тэрээр хэлэхдээ “Би гадна нь байсан тэгээд дотор олон хүн байхыг харсан, тэгээд ямар арга хэмжээ болж байгааг харахаар шийдсэн” гэжээ.
Хятадын төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр нэрээ нууцалсан нэгэн шүгэл үлээгчийн Zhang-ийн худалдан авсан ихэнх хоол нь £700-оос дээш үнэтэй байсан гэж хэлсэн байна.
Эх сурвалж: http://www.guardian.co.uk/world/2013/apr/25/china-official-sacked-extravagant-banquet

3. Францын цахилгаан холбоо компанийн захирал авлигын хэргээр шүүхэд дуудагдав. Парис: Францын Цахилгаан холбоо компанийн гүйцэтгэх захирал Stephane Richard-ийг Засгийн газрын алба хашиж байх үетэй нь холбоотой авлигын хэрэгт холбогдуулан тус улсын шүүхэд дуудаад байна.
“Credit Lyonnais” банкны 1993 оны хэрэгтэй холбоотойгоор Bernard Tapie-д учирсан 285 сая евро ($370.37 million)-ийн хохирлыг барагдуулах талаар Засгийн газрын шийдвэрийг холбогдох байгууллагууд нь мөрдөн шалгасаар байгаа юм.
Stephane Richard нь тухайн үед Францын сангийн сайд асан Christine Lagarde (одоо ОУВС-ийн тэргүүнээр ажиллаж байгаа) -ийн зөвлөх бүрэлдэхүүнд орж ажиллаж байжээ. Тэрээр Францын өдөр тутмын сонин “Le Monde”-д төсөв болон санхүүгийн асуудал хариуцсан шүүхэд дуудагдсанаа илэрхийлж “надад энэ хэрэгт ямар ч нуух зүйл байхгүй” гэж мэдэгдсэн юм.
Мөн Christine Lagarde нь дээрх хэрэгтэй холбоотойгоор энэ 5 дугаар сарын сүүлээр шүүхэд дуудагдаад байгаа билээ.
Эх сурвалж: http://www.chicagotribune.com/business/sns-rt-us-francetel-ceo-probebre93o0fv-20130425,0,4686342.story

4. Египетийн сангийн сайд асан “Boutros-Ghali”-ийг эчнээгээр бүх насаар нь яллав. РОЙТЕРС: Кайр хотын эрүүгийн хэргийн шүүхийн мэдээлснээр энэ мягмар гарагт Египетийн сангийн сайд асан Youssef Boutros-Ghali-ийг эчнээгээр авлигын гэмт хэргээр бүх насаар нь шоронд хорихоор яллажээ.
Boutros-Ghali нь Hosni Mubarak-ийг төрийн тэргүүн байх үед Сангийн сайдын үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд мөн түүний авга ах Boutros Boutros-Ghali нь 1992-1996 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан юм.
Тэрбээр улсаасаа оргон гарсан байгаа бөгөөд 2011 онд түүнийг эчнээгээр авлигын хэрэгт буруутган 30 жилийн хугацаанд шоронд хорих ял ногдуулаад байсан юм.
Мягмар гарагийн хэрэг нь тэтгэлгээр олгох хүнсний газын купонд шилжүүлэх байсан 13 сая Египетийн паунд буюу 1.9 сая ам. долларын сангийн хөрөнгийг үрэгдүүлсэн явдалд түүнийг буруутгасан юм.
Тус улсад 2011 оны бослогоор Mubarak-ыг засаглал унах үед албан тушаал хашиж байсан олон тооны эрх мэдэлтнүүд хээл хахуулийн хэргээр удаа дараагаар яллагдаж, зарим нь шалгагдаж байгаа юм. 84 настай Mubarak, Дотоод хэргийн сайд асан Habib al-Adli-ийн хамт 800 гаруй жагсагчдын амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан өнгөрсөн 6 дугаар сард яллагдсан юм.
Mubarak болон al-Adli нарыг бүх насаар нь шоронд хорихоор ялласан ч шүүхээс хэргийг дахин шүүхээр болоод аж. Гэвч энэ сар болсон шүүх хуралдаанаас энэ хэргийг түр хойшлуулаад байгаа юм.
Эх сурвалж: http://www.reuters.com/article/2013/04/23/us-egypt-court-idUSBRE93M0G520130423

5. Санал асуулгын дүнгээр Кипр Улсын авлига өсчээ. Лхагва гарагт Авлигатай тэмцэх бие даасан байгууллага буюу Транспэрэнси Интернэшнл Кипр (ТИК) байгууллагын сүүлийн жилүүдэд иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр Кипр Улс дахь авлига өссөн байгааг мэдээллээ.
ТИК байгууллагын энэхүү судалгаагаар бараг бүх хүн буюу судалгаанд оролцогчдын 91 хувь нь тус улс дахь өнгөрсөн жилийн хамгийн том асуудлаар авлигыг тодорхойлсон бөгөөд 2010 онд судалгаанд оролцогчдын 70 хувь нь авлигыг хамгийн том /тулгамдсан/ асуудал гэсэн санал өгч байсан юм.
Судалгааг 2012 оны 9-12 дугаар сарын хооронд хүйс, нас, ажилтай болон ажилгүй хүмүүсийн төлөөллөөс бүрдсэн нийт 953 хүнийг хамруулан явуулжээ. Судалгааны дүнгээр төрийн байгууллага дахь авлигыг тулгамдсан асуудал хэмээн 85 хувь нь саналаа өгсөн нь 2010 онд 60 хувь байснаас өссөн байна. Мөн судалгааны дүнгээр авлигад улс төрчдийг (93 хувь), цагдаа нарыг (93 хувь), бүсний болон орон нутгийн түвшин дэх төрийн байгууллагын албан хаагчдыг (93 хувь) буруутгасан байгаа нь өнгөрсөн жил эдгээр бүлэглэлийг хувийн эрх ашгийн төлөө албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль өгсөн, авсан гэж үзэж байгааг илэрхийлж байна.
Судалгаагаар улс төрчид болон бизнесийнхэн нягт холбоотой байдлыг асуусан бөгөөд 2010 онд судалгаанд оролцогчдын 58 хувь нь улс төрчид, бизнесийнхэн нягт холбоотой гэж хариулж байсан бол 2012 онд өсч 80 хувь болжээ. Хүмүүсийн үзэж байгаагаар төсвийн сангийн хөрөнгийг ил тод бусаар зарцуулдаг (2010 онд 56% байсан бол өсч 81% болсон), авлигын гэмт хэргийг бодитой бус шийтгэдэг (2010 онд 67% байсан бол өсч 87% болсон) гэж тодорхойлсон байна.
ТИК-ийн тэргүүн Maria Krambia-Kapardis хэлэхдээ “Кипр Улс дахь авлигатай тэмцэх үйл ажиллагааны үндсэн саад бол нэгдүгээрт, авлигатай тэмцэх үйл ажиллагааны үндэсний стратеги байхгүй хоёрдугаарт, авлигаас урьдчилан сэргийлэх, прокурор, мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулдаг ямар ч байгууллага байхгүйтэй холбоотой юм” гэжээ. Мөр тэрээр парламентын гишүүд, сонгогддог албан тушаалтнууд, Ерөнхийлөгч болон түүний танхимынханы албан үүргээ гүйцэтгэж байх үеийн халдашгүй байдлыг зарим хэлбэрээр хязгаарлах хэрэгтэйг дурдаад “Авлига нь эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил, амьдрах стандарт, амьдралын чанар болон нийгэм, улс төрд нөлөөлж байна” гэжээ.
Эх сурвалж: http://www.cyprus-mail.com/corruption/corruption-cyprus-growing-says-poll/20130424

6. Гонконг Улсын Авлигын эсрэг хорооны экс дарга эх газрынхны бэлэгт ихээхэн хэмжээний мөнгө зарцуулжээ. Гонконгийн Авлигын эсрэг хорооны комиссар асан Timothy Tong Hin-ming нь тус хорооны даргаар 5 жил ажиллах хугацаандаа албан ёсны айлчлал, бэлэг, зоогт зарцуулах зардлаа хэтрүүлсэн хэрэгт буруутгагдаж байна.
Авлигын эсрэг хороо нь Tong –ийг удирдаж байх хугацаанд нийт HK$220,000 –ийг бэлгэнд зарцуулсан бөгөөд үүний HK$154,000 –ийг эх газрын төрийн байгууллага болон холбогдох байгууллагын албан хаагчдад бэлэг болгон өгсөн гэж тус улсын Хууль тогтоох зөвлөлөөс өчигдөр мэдээллээ.
Мөн Tong нь албан ёсны айлчлалд HK$757,921 зарцуулсан, бөгөөд албан тушаалд байх хугацаандаа нийт 34 албан айлчлал хийсний 19 нь эх газарт хийсэн айлчлал байгаа юм.
Tong 2007-2008 оны санхүүгийн жилийн хугацаанд нэг удаа Хятадын дээд прокурорт HK$4,140 үнэ бүхий чулуун сийлбэр, 2010-11 онд Авлигатай тэмцэх байгууллагуудын олон улсын холбооны ерөнхийлөгчид HK$2,082 үнэ бүхий алчуур бэлэглэсэн байна. Мөн түүний бэлэглэсэн 48 бэлэг нь HK$500-оос өндөр үнэтэй байгаа нь тус улсын төрийн албан хаагчийн бэлэгний үнийн хязгаарыг давсан байна.
Эх сурвалж: http://www.scmp.com/news/hong-kong/article/1221689/icacs-ex-boss-spent-big-mainland-gifts

7. Боснийн автономит бүсийн ерөнхийлөгч хээл хахуулийн хэргээр баривчлагдав. Ройтерс: Боснийн автономит бүс “Muslim-Croat”-ийн ерөнхийлөгч болон бусад 19 ажилтнуудыг авлигын эсрэг хэргээр энэ баасан гарагт баривчиллаа хэмээн тус улсын прокурорын хэвлэлийн төлөөлөгч Ройтерс агентлагт утсаар мэдэгдлээ.
Орон нутгийн мэдээллийн хэрэгслээр өмнө нь мэдээлж байснаар ерөнхийлөгч Budimir нь тодорхой тооны гэмт хэрэгтнүүдийг ялаас хэлтрүүлэхэд хээл хахууль авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа ажээ. Зургаан цаг үргэлжилсэн баривчлах үйл ажиллагааны үеэр, цагдаа нар ерөнхийлөгч Zivko Budimir болон бусад ажилтнуудын албан өрөө болон гэрт нь гэмт хэрэгтнүүдийг ялаас хэлтрүүлэхтэй холбоотой материалын нэгжлэг хийсэн байна.
Мөн Budimir нь сүүлийн нэг жилийн хугацаанд тус улсын улс төрийн маргааны гол төв болж байсан бөгөөд бүсийн засгийн газрын зарим нэг албан тушаалтнууд болон үндсэн хуулийн цэцийн шүүгчдийг томилох зэргээс тэрбээр татгалзан, хойшлуулаад байсан юм.
Дайныг төгсгөх тухай энх тайвны гэрээгээр, Босни-Герцеговин улс нь 2 автономит бүсэд хуваагдаж, хамтарч нэг засгийн газартай байхаар болсон юм. Энэ нь холбооны “Muslim-Croat” Улс болон Бүгд Найрамдах “Republika Srpska” Улсууд юм.
Эх сурвалж: http://www.reuters.com/article/2013/04/26/us-bosnia-raid-idUSBRE93P10R20130426