Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.06.10-14/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.06.10-14/
1. Авлигын судалгааны чиглэлээр дипломын дараахь сертификатын 11 дэх удаагийн сургалт болно. Хонг Конгийн их сургууль авлигын судалгааны чиглэлээр дипломын дараахь сертификатын 11 дэх удаагийн сургалтыг зарлаж байна. Сургалт 2013 оны 11 дүгээр сарын 5-28-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд олон улсын суралцагчдад нээлттэй.
Анхны сургалтыг 2003 онд зохион байгуулснаас хойш, энэхүү сургалт нь улс орнуудын авлигатай тэмцэх байгууллага, хууль сахиулах байгууллага, шүүх, захиргааны байгууллага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүд болон ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж байгаа дэлхийд тэргүүлэх сургалтуудын нэг болоод байна.
Одоогийн байдлаар энэхүү сургалтад 290 гаруй суралцагчид хамрагдсан бөгөөд 39 улсын авлигатай тэмцэх байгууллагын ажилтнууд, 79 олон улс бүсийн байгууллага (НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банк, Азийн сан г.м) –ын төлөөлөл байлаа. Энэхүү сургалт нь мөн авлигатай тэмцэх байгууллагууд болон холбогдох төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын харилцааг нэмэгдүүлэх талбар болдог юм.
Сургалт авлигатай тэмцэхэд амжилт олсон Хонг Конгийн загварт суурилж явагдах юм. Сургалтад авлигатай тэмцэх судалгааны онол, практикийн бүхий л асуудлуудыг хамруулах бөгөөд авлигатай тэмцэх стратегийг боловсруулах, авлигын эсрэг хууль тогтоомж, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, прокурорын асуудал болон авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын чиглэлээр техникийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Сургалтын төлбөр
  • HK$20,000 (ойролцоогоор US$2,586)
  • HK$18,000 (2013 оны 7 дугаар сарын 31-нээс өмнө элсвэл)
  • HK$17,000 (2013 оны 7 дугаар сарын 31-нээс өмнө бүлгээр /багдаа 3 хүн/ элсвэл)
Сургалтын талаарх нэмэлт мэдээллийг доорх линкээс үзнэ үү.
http://hkuspace.hku.hk/prog/postgrad-cert-in-corruption-studies
Бүртгэл 2013 оны 8 дугаар сарын 31 хүртэл явагдана.
Tony Kwok, SBS, IDS
Туслах профессор, Сургалтын захирал
Миний вэб хуудас : www.kwok-manwai.com
Э-майл хаяг: tony@kwok-manwai.com
Эх сурвалж: http://hkuspace.hku.hk/prog/postgrad-cert-in-corruption-studies

2. Трансперэнси Интернэшнл байгууллагын 20 жилийн ойн хүрээнд залуусын дунд фото зургийн болон зохион бичлэгийн уралдаан зарлаж байна.
Залуусын фото зургийн уралдаан
Сэдэв: Залуучуудын орчин дахь авлигын сөрөг үр дагавар
Шагнал: Тэргүүн байр: Берлин хотод 11 сард болох Трансперэнси Интернэшнл байгууллагын ойн арга хэмжээнд оролцох, аялалын зардал, €1,000 хүртэлх өртөг бүхий камер, бүтээлийг нь “Thomson Reuters” сан хэвлэнэ.
Дэд байр: Бүтээлийг нь “Thomson Reuters” сан хэвлэнэ, €400 хүртэлх өртөг бүхий камер
Гутгаар байр: Бүтээлийг нь “Thomson Reuters” сан хэвлэнэ, €250 хүртэлх өртөг бүхий камер

Зохион бичлэгийн уралдаан
Сэдэв: Авлигыг таслан зогсооход залуучууд юу хийж чадах вэ?
Шагнал: Тэргүүн байр: Берлин хотод 11 сард болох Трансперэнси Интернэшнл байгууллагын ойн арга хэмжээнд оролцох, бүтээлийг нь “Thomson Reuters” сан хэвлэнэ, ширээний компьютер
Дэд байр: Бүтээлийг нь “Thomson Reuters” сан хэвлэнэ, ширээний компьютер
Гутгаар байр: “Thomson Reuters” сан хэвлэнэ, €250 хүртэлх өртөг бүхий номууд
Бүх ялагчдыг 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр буюу Олон улсын залуусын өдрөөр зарлана, ялагчид сертификат олгоно.
Бүтээл хүлээн авах сүүлийн хугацаа 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр.
Эх сурвалж: http://www.transparency.org/getinvolved/competitions

3. Хятадын төмөр замын сайд асан Liu Zhijun авлигын гэмт хэргийн шүүх хурал эхэллээ. Эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан хэрэгт буруутгагдаж байсан Хятадын төмөр замын сайд асан Liu Zhijun-ий шүүх хурал өнгөрөгч ням эхэллээ хэмээн хятадын төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.
“Шүүх хурал өндөр хамгаалалтын дор Бээжин хотод эхэлсэн бөгөөд хэрэв түүний буруутайг нь тогтоовол цаазаар авах эсхүл бүх насаар нь хорих ял ногдуулах юм” хэмээн хятадын төв радио мэдээлсэн байна.
Xinhua мэдээллийн агентлагийн мэдээлснээр “түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж 1986-2011 оны хооронд 11 хүнд гэрээ байгуулах, байгуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хээл хахуульд 64.6 сая юань (£6.7сая) авсан”-д буруутгагдаж байгаа ажээ.
Өмнө нь шийдвэрлэж байсан ижил төстэй авлигын хэргийг шүүх маш түргэн шийдвэрлэж байсан бөгөөд энэ удаагийн хэргийг ч мөн 14 хоногт багтаан шийдвэрлэж магадгүй юм.
Өнгөрөгч 3 дугаар сард Xi-г тус улсын дарга болсноос нь хойш хэд хэдэн томоохон авлигын хэргийг шалгаад байгаа юм. Энэ үеэр Xi хэлэхдээ авлигатай тэмцэх үйл ажиллагаа доогуур түвшний “ялаанууд” болон эрх мэдэл бүхий “баруудад” чиглэх ёстой гэжээ.
Эх сурвалж: http://www.guardian.co.uk/world/2013/jun/09/chinese-minister-corruption-liu-zhijun

4. АНУ-ын Төрийн Департментийн Консулын газрын ажилтан виз олгох ажлаас их хэмжээний мөнгө завшжээ. АНУ-ын Төрийн Департментийн Консулын газрын ажилтан Michael T. Sestak виз олгох үйл ажиллагаагаар Вьетнам иргэдээс хэд хэдэн сая доллар хээл хахууль авдаг байжээ. Түүний энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулсан бөгөөд 7 хоногийн өмнө хэрэгт сэжиглэн Калифорни мужид баривчилсан байна.
Энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулсан АНУ-ын Төрийн департментийн мөрдөн байцаагч Simon Dinits-ийн бичгээр мэдэгдэж байгаагаар “Төрийн Департментийн гадаад үйлчилгээний ажилтан Michael T. Sestak нь АНУ-д хууль ёсоор нэвтрэх виз авах хүсэлтэй Вьетнам иргэдээс нэг бүр 50000-70000 хүртэлх ам.долларыг хээл хахуульд шаардан авч байсан” гэжээ.
Michael T. Sestak нь 2012 оны 9 дүгээр сар хүртэл Ho Chi Minh хот дахь АНУ-ын Консулын газар цагаачлалын бус визийн хэсгийн даргаар ажиллаж байсан юм.
“Тэрээр хээл хахуульд авсан мөнгө оффшор банк ашиглан Вьетнамаас гарган Хятадаар дамжуулан мөнгө угаадаг байсан бөгөөд Бангкок хотод энэхүү мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан хэмжээн” мөрдөн байцаагч Simon Dinits хэлжээ. Мөн тэрээр нэмж хэлэхдээ “2012 оны 5 дугаар сарын 1 нээс 9 сарын 6 хүртэл консулын газар 31386 ширхэг цагаачлалын бус визийн хүсэлт хүлээн авч тэдний 35,1 хувийг л буцаасан байхад мөн энэ хугацаанд Michael T. Sestak нь 5489 визийн хүсэлт хүлээн авч 8.2 хувийг л буцаасан” байсан гэжээ.
Эх сурвалж: http://www.mcclatchydc.com/2013/05/23/192116/foreign-service-officer-made-millions.html#.UbqmGcp8M68

5. Барселон клубийн Lionel Messi болон түүний аавыг 4 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэргээр буруутгагдаж байна.  Испанийн татварын байгууллага Аргентины хөл бөмбөгчин Lionel Messi-г 4 сая гаруй еврогийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаад байна. Catalonia-ын зүүн бүсийн татварын гэмт хэрэгтэй тэмцэх прокурорын мэдээлж буйгаар “Барселон клубийн тамирчин Lionel Messi, түүний аав Jorge Messi нь 2006-2009 оны 4 жилийн хугацаанд 4 сая (£3.4 сая) еврогийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдаж байгаа” гэжээ.
Прокурор Lionel Messi-ийн амьдардаг хот болох газар дундын тэнгис дэх Испани Улсын Gava-гийн шүүхэд хэргийг мэдүүлээд байгаа аж. Түүнийг гурван зүйлээр буруутгаж байгаа бөгөөд энэ нь 2-6 жилийг шоронд хорих, татвараас зайлсхийсэн мөнгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох ял ногдуулах боломжтой юм.
Гэвч энэхүү мэдэгдэлд Lionel Messi Facebook хуудсаараа дамжуулан “энэхүү хэргийг сонсоод гайхаж байгаагаа илтгэн ямар ч буруу зүйл хийж байгаагүй” гэж мэдэгдээд байна.
Энэ сард 26 нас хүрэх Lionel Messi нь дэлхийн хамгийн өндөр цалинтай тамирчдын нэг юм. “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн их орлоготой тамирчдын 10 дугаарт буюу нэг улиралд $20 сая (£13 сая)-ын орлоготойгоор жагссан юм.
Мубаракийн хүүхдүүдэд ял ногдуулахыг түр хугацаагаар хойшлуулав .
Эх сурвалж: http://www.guardian.co.uk/football/2013/jun/12/lionel-messi-accused-tax-fraud

6. Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн 2 хүү болох Alaa болон Gamal Mubarak нарын хэрэгт ял ногдуулахаа түр хугацаагаар хойшлуулснаа шүүхээс мэдэгдлээ. Кайр хотын эрүүгийн шүүхээс мэдэгдсэнээр тэдний авлигын гэмт хэрэгтэй холбоотой хэргийг дахин нягталж үзэхийн тулд хуулийн хамгийн дээд хугацаагаар хэргийг хойшлуулснаа зарлалаа.
Египетийн хуулиар, нэг хэрэгт ял ногдуулахгүйгээр хэргийг хойшлуулах хамгийн дээд хугацаа 18 сар байдаг юм.
Х.Мубарак болон түүний хүүхдүүдийг бизнесмен Hussein Salem –аас их хэмжээний хөрөнгө хууль бусаар олж авсан хэмээн буруутгаж байгаа юм.
Саяхныг хүртэл Египетийн Ерөнхийлөгчийн өв залгамжлагч гэгдэж байсан Alaa болон Gamal нарыг 2011 оны 5 сард баривчлан, мөрдөн шалгаж байгаа юм.
Шүүхээс мэдэгдэж байгаагаар тэдний холбогдсон бусад хэд хэдэн хэрэг байгаа бөгөөд эдгээр хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Х.Мубарак болон түүний хүүхдүүдийг мөн Ерөнхийлөгчийн оронд зарцуулах байсан сангуудыг хууль бусаар ашигласан хэрэгт мөн буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: http://english.ahram.org.eg/NewsContent/1/64/73641/Egypt/Politics-/Mubaraks-sons-to-stay-in-detention-despite-release.aspx