Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.10.21-25/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.10.21-25/
Хууль тогтоогчид авлигатай тэмцэх “Medan”-ы тунхаг бичгийг батлав.

Зүүн өмнөд Азийн парламентчид 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Индонезийн хойд Суматрагийн нийслэл “Medan” хотод 2 өдөр хуралдаж, авлигатай тэмцэх “Medan”-ы тунхаг бичгийг батлав.
Зүүн өмнөд Азийн Авлигын эсрэг парламентчид (SEAPAC)-ын хоёр дахь удаагийн хурлаас гаргасан энэхүү тунхаг бичиг нь авлигыг бууруулах, авлигын эсрэг үйл ажиллагааг өргөжүүлэх хэд хэдэн онцлог асуудлыг хөндсөн юм.
Нэгдүгээрт, авлигын хэрэгт холбогдсон төрийн ямар ч албан хаагчид хуулийн иммунитет/эрх ямбыг эдлүүлэхгүй байх.
Хоёрдугаарт, авлигыг бууруулахад төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн, хувийн хэвшил, бусад институцүүдийн хооронд нягт хамтын ажиллагаа шаардлагатайг онцолсон байна.
Энэхүү тунхаг бичигт мөн НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн дагуу авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэрэгт тооцох, хөрөнгө буцаан олгох, олон улсын хамтын ажиллагаа, үр ашиг бүхий хяналтын механизм бүрдүүлэх асуудлыг улс орон бүрийн парламентчдийг дэмжиж ажиллахыг уриалсан байна.
Авлигын эсрэг парламентчдийн дэлхийн байгууллага (GOPAC)-ын Индонез дахь дарга, Индонезийн Төлөөлөгчдийн танхимын дэд спеакер Pramono Anung хэлэхдээ “Medan”-ы тунхгаар НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг зүүн өмнөд Азийн улс орнууд хүлээн зөвшөөрч соёрхон батлахыг уриалж байгаа юм гэжээ.
Pramono Anung-ийн хэлснээр Индонез Улс нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталсан аж.
Түүний хэлснээр “хууль бусаар олж авсан хөрөнгө бүхий авлигачдыг бусад улс орны хил дамнан зугтахаас урьдчилан сэргийлэхийн тулд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хөрөнгө буцаан олгох асуудалтай холбоотой бүлгийг Индонез Улс соёрхон батлах нь чухал байсан. Өмнө нь хилийн чандад шилжсэн хөрөнгийг Индонез Улсад буцаан олж авах ямар ч зохицуулалт байгаагүй байсан” гэжээ.
Pramono Anung уг тунхаг бичгийг гаргасны дараагаар “Jakarta Post” сонинд өгсөн ярилцлагадаа “авлигын асуудал бол тухай улс орны дотоодын асуудал байхаа больж үндэстэн хоорондын гэмт хэргийн асуудал болсон. Тиймээс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг соёрхон батлах нь маш чухал юм” гэжээ.
Зүүн өмнөд Азийн Авлигын эсрэг парламентчдийн хоёр дахь удаагийн хуралд Камбож, Индонез, Лаос, Малайз, Тайланд зэрэг улс орон болон бусад олон улсын байгууллагуудаас 47 төлөөлөгч оролцсон юм.
Эх сурвалж: http://www.thejakartapost.com/news/2013/10/25/lawmakers-issue-medan-declaration-fight-corruption.html

Тусламжийн ил тод байдлын индекс /Aid Transparency Index/-ээр Дэлхийн донор байгууллагуудын ихэнх нь муу үнэлгээ авлаа.

Засгийн газрын болон хувийн 40 гаруй тусламжийн донор байгууллагууд тусламжийн мөнгийг хаана, хэрхэн зарцуулж байгаа болон үйл ажиллагааны ил тод байдлыг үнэлэх “Тусламжийн ил тод байдлын индекс”-ээр “муу”, “маш муу” үнэлгээ авлаа.
“Publish What You Fund” группээс гаргасан “Тусламжийн ил тод байдлын индекс”-ийн судалгаагаар дэлхийн томоохон болон хамгийн нөлөө бүхий донор байгууллагуудын үзүүлж буй тусламжийн талаарх мэдээллийн нээлттэй, ил тод, ойлгомжтой байдлыг үнэлэхэд “International Aid Transparency Initiative” санаачилгаас гаргасан олон улсын стандарт түвшингээс доогуур байгааг тогтоосон байна.
“Тусламжийн ил тод байдлын индекс”-ийн 2013 оны судалгаагаар Герман, Франц, Япон Улсын гадаад тусламжийн байгууллагууд муу үнэлгээтэй гарлаа.
“Publish What You Fund” –ийн захирал David Hall-Matthews хэлэхдээ “хэдий хэмжээтэй мөнгийг олон улсын түвшинд амлаж байгаа эсвэл ил тод байдлын талаар их ярьж байгаа зэрэг нь энэ судалгааны дүнд ямар ч хамааралгүй юм. Олон тооны донор байгууллагууд тусламжийн ил тод байлгах хангалттай түвшинд хүрээгүй байна. Бид донор байгууллагуудыг мэдээллээ илүү нээлттэй болгох талаар дэмжиж ажиллах болно” гэжээ.
Энэ оны судалгаанд хамгийн өндөр үнэлгээг хөгжиж буй улс орнуудад АНУ-ын Засгийн газрын гадаад тусламжийг хүргэдэг АНУ-ын Мянганы сорилтын корпораци авсан байхад хамгийн бага үнэлгээг Хятад Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гадаад тусламжийг үзүүлдэг Хятадын худалдааны яам авсан байна.
Тусламжийн ил тод байдлын индексийн судалгаанд нийт 67 донор байгууллагыг хамруулснаас 41 нь “муу”, “маш муу” үнэлгээ авсан бол 4 байгууллага “маш сайн”, 5 байгууллага “сайн” үнэлгээ авсан байна.

Хамгийн ил тод 10 донор байгууллага
1. U.S. Millennium Challenge Corporation (MCC)
2. GAVI Alliance
3. U.K. Department for International Development
4. United Nations Development Programme (UNDP)
5. World Bank International Development Association
6. The Global Fund to Fight AIDS, Tuberculosis and
7. African Development Bank
8. Canadian International Development Agency
9. Swedish International Development Cooperation Agency
10. Asian Development Bank

Ил тод бус 10 байгууллага
58. Slovenia Ministry of Foreign Affairs
59. Germany Foreign Office
60. Italy Ministry of Foreign Affairs
61. Lithuania Minsitry of Foreign Affairs
62. CyprusAid
63. Bulgaria Ministry of Foreign Affairs
64. Hungary Ministry of Foreign Affairs
65. Malta Ministry of Foreign Affairs
66. Greece HellenicAid
67. China Ministry of Commerce
Эх сурвалж: http://www.economywatch.com/news/donor-organisations-fare-poorly-aid-transparency.25-10.html

Конгресс төсвийг авлигад үрэлгэн зарцуулж байна.

Филиппиний хамгийн сүүлийн “Pulse Asia” судалгаагаар хөтөлбөр төслүүдэд зарцуулж байгаа хууль тогтоогчдын төсвийн хагас нь авлигад зарцуулагддаг гэж 4 хүн тутмын 3 буюу нийт Филиппинчүүдийн 77 хувь нь үзсэн байна.
Судалгаанд хамрагдагсдын дийлэнх хэсэг нь буюу 75-81 хувь нь хууль тогтоогчид хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, 73-89 хувь нь хууль тогтоогчид төслийг хэрэгжүүлэхдээ нийт төлөвлөгдсөн төсвийн тэн хагасыг авлигад зарцуулж байна гэж үзжээ.
Судалгаагаар филиппинчүүдийн зөвхөн 17 хувь нь хөтөлбөрүүдийн төсвийн хагасаас бага хувийг авлигад зарцуулагддаг гэж үзсэн бол мөн 6 хувь нь уг төсвөөс авлигад зарцуулдаггүй гэж хариулсан байна.
Судалгааны үр дүнгээр филиппинчүүдийн 54 хувь нь “сүүлийн 6 жилийн хугацаанд ямар ч хууль тогтоогчийн өөрийн тойрогтоо хэрэгжүүлсэн хөтөлбөр, төслүүдийн талаар тодорхой мэдээлэл байхгүй гэж” хариулжээ.
9 дүгээр сарын 14-24-ний хооронд зохион байгуулж явуулсан “Pulse Asia” судалгаанд үндэсний хэмжээнд 1200 иргэнийг хамруулсан бөгөөд нүүр тулсан ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулсан байна.
“Pulse Asia” судалгаанд онцлон тэмдэглэснээр 2004 оны 10 дугаар сараас 2013 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд парламентийн нэг гишүүний хөтөлбөр төслийн арга хэмжээнд зарцуулах төсвийн дийлэнх хэсгийг авлигад зарцуулдаг гэж үзсэн Филиппинчүүдийн хувь 11-ээс 20 хувь болж нэмэгдсэн байна.
Эх сурвалж: http://www.philstar.com/headlines/2013/10/22/1248022/congress-budget-wasted-corruption-poll

Папуа шинэ Гвиней Улс авлигын эсрэг хууль батлахад бэлэн болов.

Авлигатай тэмцэх хараат бус хороог байгуулахын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжин, Засгийн газрын албан ёсны сэтгүүлд гаргав. Ийнхүү дэмжсэн нь ирэх 11 дүгээр сард Ерөнхий сайд Peter O’Neill парламентийн чуулганд уг хуулийн төслийг өргөн барих нөхцөл бүрдэж байгаа юм.
Засгийн газрын хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилго нь Папуа шинэ Гвиней Улсын үндсэн хуульд тусгаж өгснөөрөө авлигын хэрэгт мөрдөн байцаалт явуулах, авлигатай тэмцэх, авлигын хор хөнөөлийг олон нийтэд танилцуулахад ашиглах талаар бие даасан хуультай болох урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх юм.
Засгийн газрын Төрийн нарийн бичгийн дарга Sir Manasupe Zurenuoc-ийн хэлснээр “сайн засаглал, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх нь энэ санаачилгын ерөнхий зорилго байсан” гэжээ.
Авлигатай тэмцэх хараат бус хороо нь төрийн байгууллагуудтай тухайлбал, Ерөнхий прокурорын газар, Омбудсманы хороо, Ерөнхий Аудитын газар зэрэг байгууллагуудтай нягт хамтран ажиллах юм.
“Авлигатай тэмцэх хараат бус хорооны хараат бус байдалтай холбоотой олон асуудал урган гарч ирж байгаа. Ялангуяа хорооны үйл ажиллагаагаа хараат бусаар явуулахтай холбоотойгоор төсвийн болон улс төрийн нөлөөлөлтэй холбоотой асуудлууд гарч байна гэж” Sir Manasupe Zurenuoc хэлжээ.
Тэрээр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар тус хорооны үүрэг, хариуцлагын асуудлыг тодорхой болгож байгаа юм” гэжээ.
Авлигатай тэмцэх, сайн засаглалыг бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас баталсан “Үндэсний авлигын эсрэг стратеги 2010-2030”-д Авлигатай тэмцэх хараат бус хороог байгуулах гэж тусгагдсан байсан юм.
Эх сурвалж: http://www.pina.com.fj/?p=pacnews&m=read&o=653535305267657e0f37daf48b255f

Индонезийн авлигатай тэмцэх “Lapor” вэбсайтад өдөр бүр 1000 мэдээлэл ирж байна.

Индонезийн Засгийн газрыг технологийн сайн шийдэл болсон бүтээгдэхүүн гаргана гэдэгт маш олон хүн эргэлзэж байсан. Энэхүү эргэлзээг буруу байсан гэдгийг нотлох нэгэн зүйл бол “Lapor” вэбсайт болж байна. “Lapor” вэбсайтийг Индонезийн авлигын эсрэг зэвсэг болгон ашиглахаар шийдсэн цагаас хойш 6 сар өнгөрсөн байна. “Lapor”-ийг Нээлттэй засаглал Индонез болон Засгийн газрын Ерөнхийлөгчийн UKP4 нэгжүүд хамтран бүтээж байсан юм.
“Lapor” нь вэбсайт, гар утасны апп., мессеж зэргээр дамжуулан Индонезийн Засгийн газрын буруу үйл ажиллагааны талаар иргэд мэдээлэх боломжийг олгосон сайт юм. Энэ сайтад ирсэн мэдээлэл нь улс төрчдийн үйлдсэн авлигын томоохон гэмт хэргийн мэдээллээс цагдаагийн ажилтнуудын хээл хахууль авсан хүртэлх өргөн хүрээний мэдээллийг хамардаг байна.
Энэхүү сайтыг Индонез Улсын 200000 гаруй хэрэглэгчид ашиглаад байгаа бөгөөд өдөрт дунджаар 1000 орчим мэдээлэл уг сайтад ирдэг байна. Дээрх бүх мэдээллийн 78 хувь нь Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл байсан байна. Lapor сайтын “Twitter” хуудсаар дагагчдын тоо өсч 5000 гаруй болсон байна.
Одоогийн байдлаар, “Lapor” нь Jakarta, Bandung болон Засгийн газрын 67 яам, агентлагуудтай холбоод байгаа юм. Өдөр бүр 1000 мэдээлэл ирүүлж байна гэдэг нь энэхүү сайт маш үр дүнтэй, мэдээлэх шилдэг технологийн хэрэгсэл болсныг илэрхийлэхийн зэрэгцээ Индонезийн иргэдийн мэдээлэл өгөх хамгийн шилдэг технологи болж байгаа юм.
Эх сурвалж: http://www.techinasia.com/lapor-indonesia-200000-users/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=lapor-indonesia-200000-users