Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.07.28-08.03/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.07.28-08.03/

Буу үйлдвэрлэгч Смит ба Вессон компани 2 сая доллар төлж байна. 

(Gunmaker Smith & Wesson Is Paying $2 Million To Settle Corruption Charges)

7 дугаар сарын 28. Үнэт цаасны хороо -ноос Гадаадын төрийн албан тушаалтныг хахуулдахыг хориглох тухай хууль зөрчсөн гэж үзэж 2 сая долларын торгууль ногдуулсныг буу үйлдвэрлэгч Смит ба Вессон компанитөлөхөөр зөвшөөрөв.

Тус компанийн албан тушаалтнууд батлан хамгаалах болон хууль сахиулах зориулалттай галт зэвсэг нийлүүлэх гэрээ хийхийн тулдПакистанулсын төрийн албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн баИндонез, Турк, Балба, Бангладеш улсын албан тушаалтнуудад хээл хахууль өгөхийг оролдсон болохыг Үнэт цаасны хороо тогтоосон байна. Ийм үйлдэл хийсэн болохоо компанийн зүгээс хүлээн зөвшөөрсөн, эсвэл үгүйсгэсэн мэдэгдэл хийгээгүй боловч тавьсан торгуулийг төлж байгаа бөгөөд үүнээс гадна 2 жилийн хугацаанд Үнэт цаасны хороонд хуулийг биелүүлж байгаа талаараа тайлан ирүүлж байх үүрэг хүлээв. 

Үдээс хойшхи арилжааны үед компанийн хувьцаа 0.4 хувиар унасан байна. 

Эх сурвалж

Авлигын эсрэг тэмцлийн гунигт түүх

Sad story of corruption eradication

7 дугаар сарын 31. Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа ид дундаа үргэлжилж байх үед Төлөөлөгчдийн танхим -аас Хууль тогтоох байгууллагуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан шийдвэр саяхан гаргасан нь олон нийтийг цочирдуулав. Энэхүү шинэчилсэн найруулгын зарим хэсэг нь нилээд шүүмжлэл дагуулж байна. Жишээлбэл, хуулийн 245 дугаар зүйлд хийсэн өөрчлөлтөөр Авлигатай тэмцэх комисс -оос Төлөөлөгчдийн танхимын гишүүн -ийг аливаа асуудлаар дуудах бол заавал Төлөөлөгчдийн танхимын ёс зүйн зөвлөл -өөс зөвшөөрөл авах шаардлагатай болж байна. Хэрэв 30 хоногийн дотор зөвлөл бичгээр зөвшөөрөл өгөхгүй бол Авлигатай тэмцэх комисс хууль тогтоогчийг дуудах эрхтэй болно. 

Зарим хүмүүс, ялангуяа Төлөөлөгчдийн танхимийн гишүүдийн зүгээс шинэчилсэн найруулга нь авлигыг мөрдөн шалгах үйл ажиллагааны зохицуулалтыг илүү боловсронгуй болгох болон өөр бусад зорилготой гэж тайлбарлаж байна. 

Гэвч ихэнх хүмүүс үүнтэй санал нийлэхгүй байна. Жишээлбэл, Авлигатай тэмцэх комиссын хувьд энэхүү шинэчилсэн найруулга нь Индонез Улс дахь авлигатай хийж буй тэмцлийг мохоохоор урьдынхаас илүү түрэмгий байдлаар оролдож байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. 

Авлигатай тэмцэх комиссийн дарга Абрам Самад -ын тайлбарлаж байгаагаар Хууль тогтоох байгууллагын тухай хуулийн өөрчлөлт нь одоогийн засгийн газрын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл сул байгаагийн нотолгоо юм.

Түүнчлэн АТК-ийн дэд дарга Бусиро Мукоддас хэлэхдээ энэхүү өөрчлөлт нь хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх зарчимд нийцэхгүй байна гэв. Учир нь Төлөөлөгчдийн танхимын гишүүд шүүн таслах үйл ажиллагааны явцад зарим талаар “халдашгүй дархан эрх” эдлэх боломжтой болно. 

Гэсэн хэдий ч мөрдөн шалгах үйл ажиллагаа нь дээрх хуулийн зохицуулалт ямар болохоос үл хамаарах урьдын хэвээр үргэлжлэх болно гэдэгт АТК найдаж байна. 

Эх сурвалж

Тусламжийн байгууллагууд өнгөрсөн хойно нь биш өмнө нь бодох хэрэгтэй байна. 

(Aid must act, not react)

8 дугаар сарын 1. 2011 онд Японд болсон цунамигийн гамшгийн дараа Фукушимагийн Ослыг Мөрдөн Шалгах Бие даасан Комисс -ийн дарга Киёши Курокава энэхүү ослыг “урьдчилан харж, сэргийлж болох байсан, урьдчилан харж, сэргийлэх ёстой байсан, яахын аргагүй хүмүүсийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон осол” гэж тодорхойлсон. Энэ бол 1995 оны Кобе хотод болсон аймшигт газар хөдлөлтийн дараа Япон улсын Засгийн газрыг барилгад тавигдах дэлхийн хамгийн хатуу хэм хэмжээ -г мөрдүүлэхэд хүргэсэн тэр л менталити юм. Үүнээс ялгаатай нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог хөгжиж буй орнууд ихэнхдээ байгалийн гамшгийн өмнө бэлтгэлтэй байхад нь шаардлагатай бүтэц, зохион байгуулалт болон санхүүжилтийн хувьд дутагдалтай байдаг. 

Газар хөдлөлт судлаач Рожер Билхам дараах тооцоог урьдчилан гаргажээ. Үүнд Тегеран хотод 7.0-оос дээш магнитудын газар хөдлөлт болох юм бол тус хотод мөрдөгдөж буй барилгын дүрэм журмын хангалтгүй байдлаас болоод бараг нэг сая хүн амь үрэгдэнэ гэжээ. Хөгжиж буй орнуудын олон хот үүнтэй адил нөхцөлд байгааг тэрээр онцлон тэмдэглэсэн бөгөөд цөөхөн хэсгийг нь дурдвал Лима , Карачи , Катманду хотуудыг хэлж болно гэсэн байна. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүд дээр чанаргүй баригдсан орон сууцны барилгуудаар хүрээгээ тэлэн эрчимтэй явагдаж байгаа хотжилтыг “үл анзаарагдах үй олноор хөнөөх зэвсэг” гэж нэрлэхээс өөрөөр тодорхойлох аргагүй юм. 

Барилгын дүрэм журмыг зохих шаардлагын дагуу тогтооход учирдаг гол саад тотгор бол авлига юм. Николас Амбрасейс болон Рожер Билхам нарын судалгаагаар сүүлийн 30 жилийн хугацаанд тохиолдсон газар хөдлөлтүүдийн үед байшин барилга нурж сүйдсэний улмаас хүмүүс амь үрэгдсэн нь авлигын түвшин өндөр байсантай холбоотой болохыг тогтоожээ. Газар хөдлөлтийн үед хүмүүс амь үрэгдэхэд газар зүйн байрлал бага нөлөөлдөг, харин “газар хөдлөлтөд тэсвэртэй барилга” барихад болон үүнтэй холбоотой дүрэм, журмыг мөрдүүлэхэд шаардлагатай хэмжээний санхүүжилтийн дутагдалтай байдлаас ихээхэн хамаатай гэж тэдгээр судлаачид үзэж байна. 

Эх сурвалж

Баруун Африк дахь эбола :Үхэл ба үл итгэгчид

(Ebola in West Africa:Death and disbelievers)

8 дугаар сарын 2.Сиерра Леон улсын зүүн хэсгийн Кайлахун дүүрэгт 5 дугаар сарын сүүлчээр эбола өвчин дэгдэх үед тус улсын засгийн газраас уг өвчний шинж тэмдэг болон түүнээс урьдчилан сэргийлэх талаар анхааруулж эхэлсэн байна. Нутгийн хүмүүсээс энэ анхааруулгыг хэн нь ч хайхарсангүй. Харин оронд нь энэ өвчнийг засгийн газар болон тусламжийн байгууллагууд санаатай тарааж байж магадгүй гэх мэт янз бүрийн таамаглал тархаж байна. 

Өвчний тархалт Сиерра Леон улсын жирийн иргэд болон тус улсын засгийн газар, мөн тусламж үзүүлэгч барууны орнуудын хоорондын урт удаан хугацаанд архагшин даамжирсан үл итгэлцлийг тодорхой харуулж байна. Гадаадын буяны байгууллагын ажилтнуудыг эгнээндээ багтаасан багийнхан өвчнөөр нас барагсдыг оршуулахаар саяхан Кайлухан тосгонд ирэхэд тэндхийн эмэгтэйчүүд, хүүхдүүд тэдний тусгай тэмдэг бүхий машины бараанаар бутран зугтжээ. Тосгоны эрчүүд нь тосгонд оршуулах цогцос байхгүй гээд багийнхныг хөөж туусан байна. Иймэрхүү зүйл хаа сайгүй болж байна. 

Зарим Сиерра Леончууд засгийн газар эбола өвчтний цусыг худалдахыг санаархаж байна, эсвэл тэд хуучны зан үйл хийхэд ашиглахын тулд өвчтөний мөчийг салгаж авах гэж байна гэж айж байгаагаа хэлжээ. Өөр зүйл бодож айж байгаа хүмүүс ч бас байна. Эмнэлгийн ажилчид тэднийг эболагаар тарина, нэг бол хлорт ариутгагч шүршвэл өвчин тусна, эсвэл засгийн газар гадаадаас тусламж авахын тулд вирусыг зохиосон гэх мэтээр бодож байгаа ажээ. 

Иймэрхүү итгэл үнэмшил үхэл хагацал дагуулж байна. Аль нэг суурин газарт эболагийн хохирогчийг ямар нэг зориулалтын тусгаарлагчаар ороохгүйгээр эсвэл мэргэжлийн зааварчлагагүйгээр оршуулах бүр өвчин тархах магадлал ихэсч байна. Тархалтын улмаас Сиерра Леон, Либери, Гвиней улсуудад 670 хүн амь насаа алдаад байна. Амь насыг нь аварч чадах зөвлөмжөөс тосгоныхон утга учиргүй байдлаар татгалзаж байгаа нь эмнэлгийн ажилчдын эгдүүцлийг хүргэх ажээ. 

Ингэж төр засагтаа итгэхгүй байх нь тодорхой учир шалтгаантай юм. Сиерра Леон 1961 онд Английн харъяанаас гарч тусгаар тогтносноос хойш энэ улсыг удирдаж байсан удаа дараагийн засгийн газрууд бүгд авлигын үүр уурхай болж байжээ. Тэрчлэн 20 жилийн турш Бүх ард түмний конгресс нам дангаараа засгийн эрх барьж байв. Эдгээр он жилүүдэд нутгийн алслагдсан зүүн хэсгийн ард иргэд төр засгийн анхаарлын гадна орхигдож, тэднийг төлөөлсөн улс төрчид хавчин гадуурхаж байв. Одоо хэр хөдөө тосгодод төрийн үйлчилгээ бараг л алга байна.

Сиерра Леоны зүүн хэсгийн менде хүмүүсийн дунд амьдарч байсан хүн судлаач Мариан Ферме хэлэхдээ “ард олон болон засгийн газрын дунд бий болж, хэдэн арван жилээр үргэлжиж буй үл итгэлцэл нь засгийн газрын зүгээс хүмүүстэй ил тод бус, авлигач байдлаар хандаж байсны үр дагавар юм” гэлээ. 

Эх сурвалж

Хавтаст хэргүүд Лондонгийн цагдаагийн газар дахь бугшмал авлигыг илчилж байна.

(Police files reveal ‘endemic corruption’ at the Metby Tom Harper, the Independent)

8 дугаар сарын 3. Скотланд Ярд -д Лондон хотын зөвхөн нэг хэсгийг хариуцсан цагдаагийн газар дахь авлигын талаарх 260 хайрцаг баримт хадгалагдаж байгаа нь цочирдмоор юм. Шударга бус мөрдөгч нарын маш цөөхөн хэсгийнх нь хэргийг нотолж ял оноож чадсан байна. 

2002 онд Английн цагдаагийн хамгийн өндөр албан тушаалтнуудын нэгнээр нь ахлуулсан ажлын хэсэг “Тибериус” нэртэй ажиллагааны явцад цуглуулсан асар их хэмжээний мэдээллийг нэгтгэн цагдаагийн нууц тайлан бэлтгэсэн юм. Энэ тайланд Нийслэлийн Цагдаагийн газар дотор авлига нэвт шингэсэн байна гэж дүгнэжээ. 

Баримт материалаас үзвэл зүүн хойд Лондонгийн зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ нь эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чадварыг нь сулруулахын тулд Нийслэлийн цагдаагийн газарт төвөггүйхэн шургалж байжээ. 

Нийслэлийн цагдаагийн газрын дэд комиссар Крайг Маккей -гийн бичсэнээр бол тэдгээр маш олон тооны хайрцагтай баримт нь Лондон хотын зүүн хойд хэсэг дэх Скотланд Ярдийн салбарт бугшсан гэмт хэргийн түвшинг илэрхийлж байгаа бөгөөд энэ байдал 12 жилийн өмнө “Тибериус” ажиллагаа явагдсанаас хойш бараг л хөндөгдөөгүй байна. 

Дотоод хэргийн хорооны дарга Кейф Ваз -д явуулсан захиандаа ноён Маккей өөрийн удирдлагад ажилладаг офицеруудын үйлдсэн гэмт хэргүүдтэй холбоотой уул овоо шиг их нотлох баримт улам нэмэгдсээр байх бололтой гэжээ. 

Эх сурвалж