Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.02.02-06/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.02.02-06/

БНХАУ НҮБ-ын төрийн бус байгууллагуудын талаар гаргасан зорилтот шийдвэрүүдийг эрс эсэргүүцэж байна. 

АНУ. БНХАУ НҮБ-ын төрийн бус байгууллагуудын талаар дэлхийн улсуудад зарлах байсан зорилтот арга хэмжээг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. 

НҮБ-ын төлөөлөгчөөр ямар байгууллагыг сонгох асуудлыг хэлэлцдэг хорооны хуралдааны үер төрийн бус байгууллагуудыг шүүмжилдэг улс орнуудыг зарлахгүй байх саналыг БНХАУ-ын талаас гаргасан байна. 

БНХАУ-ын хувьд дээрх мэдээллийг нууцалснаар төрийн бус байгууллагуудад үл итгэсэн байдалтай байдаг манай улс болон бусад улс орнууд НҮБ-ын олон нийтийн аливаа үйл ажиллагаанд өөрсдийн эсэргүүцлээ илэрхийлэх боломжийг олгох юм гэжээ. 
Нөгөө талаас АНУ энэхүү саналыг эрс шүүмжилж, хэрвээ энэ саналыг НҮБ хүлээж авбал тус байгууллагын хувьд ил тод, шударга байдлын зарчмаас ухарсан явдал болно гэж тайлбарласан байна. 

Гэхдээ НҮБ-ын төлөөлөгч Стефани Дужаррик хэлэхдээ “ АНУ, БНХАУ-ын албан тушаалтнуудтай ярилцсаны дараа НҮБ-ын хорооноос улс орнуудын байр суурийг үргэлжлүүлэн мэдээлэх болно. НҮБ нь улс орнуудын байр суурийг нэгтгэдэг хорооны ажлын талаарх хэвлэлийн мэдэгдлийг гаргадаг стандарт туршлагаа үргэлжлүүлэх болно” гэжээ. 

НҮБ-д итгэмжлэгдсэн хэдэн зуун төрийн бус байгууллага байдаг ба эдгээр байгууллагуудад дэлхийн 193 улс орны хөгжлийн асуудал, энхийг сахиулах үйл ажиллагаа зэрэг тус байгууллагаас шийдвэрлэдэг олон асуудалд санал зөвлөмж өгөхийг зөвшөөрдөг. 

НҮБ-ын зарим дипломатч хэлэхдээ “БНХАУ нь хорооны шийдвэрт мэдээллийг хязгаарлах санал гаргаснаар төлөөлөгчдийг шоконд оруулсан” гэв.

"БНХАУ нь төрийн бус байгууллагуудыг хязгаарлах, хорооны үйл ажиллагаанд орохыг нь хавчих оролдлого хийсээр удаж байгаа боловч тэд энэ удаагийнх шиг санал өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй юм" гэж нэрээ нууцлахыг хүссэн дипломатч хэлсэн байна. 
"Иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын талаар дэлхийн хэмжээний арга хэмжээ авах эрин үед НҮБ-ын төрийн бус байгууллагын хороо нь ил тод, шударга байдлын үлгэр жишээг тогтоох ёстой," хэмээн АНУ-ийн Элчин сайд Саманта Пауэр өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байна. 

Харин дээрх саналын талаар НҮБ дахь БНХАУ-ын суурин төлөөлөгч тайлбар хийхээс татгалзсан байна. 

БНХАУ-ын хувьд аюулгүйн зөвлөлийн бэлтгэл ажлын үеэр НҮБ-ын төрийн бус байгууллагуудын хороон дээр шударга, ил тод байдлыг хязгаарлах дээрх алхам хийгдсэн ба энэ асуудлын хүрээнд 15 гишүүнтэй НҮБ-ын зөвлөлд өөрийн санал бодлоо илэрхийлэх боломж олдсон гэж үзжээ. 

Эх сурвалж

Мэдээлэгчдийг урамшуулах тухай хуулиар авлигатай тэмцэх олон улсын арга хэмжээ 

Үндэсний Мэдээлэгчдийн төвөөс дэлхий даяар авлигатай тэмцэхийн тулд “Мэдээлэгчдийг урамшуулах тухай” хууль батлах уриалга гаргасан байна. Авлига, хээл хахуулийг илрүүлэх олон улсын туршлагад үндэслэн мэдээлэгчдийг урамшуулах үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулж, улс орнуудыг өргөнөөр хамруулж, дээрх хуулийг баталж чадвал авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх маш үр дүнтэй зэвсэг болох тухай онцолсон байна.

Үндэсний Мэдээлэгчдийн төвийн гүйцэтгэх захирал Стефан Кон “Гадаадын улс орнууд Хуурамч мэдэгдлийн тухай хуулийн дагуу авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлэгчдийг урамшуулах хуулийг баталж чадвал энэ нь дэлхий даяар авлигын эсрэг тэмцэх чухал арга хэмжээ болох юм.Энэхүү үндэстэн дамнасан хуулийг загвар болгон ашигласнаар Үндэсний Мэдээлэгчийн Төв нь авлигын эсрэг төрийн ба төрийн бус байгууллагууд өөрсдийн хариуцлагын хөтөлбөрийн тулгын чулуу болгон ашиглах боломжтой.” гэжээ.

Мөн Үндэсний Мэдээлэгчийн төвөөс “Авлигыг эсэргүүцэгч, авлигыг үзэн ядагч үнэнч төрийн албан хаагчидтай хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд ингэснээр авлигын эсрэг үр дүнтэй хөтөлбөр бий болгоход нь тусалж дэмжинэ” хэмээн мэдэгджээ. 

Эх сурвалж

Африк Улсад жил бүр залилан, зохион байгуулалттай гэмт хэргийн улмаас хэдэн тэрбумын хохирол учирч байна. 

Африк Улс. Татвар, авлига, хээл хахууль, албан тушаал, зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг хууль бус ажиллагаанаас Африк улс жилд доод тал нь 50 тэрбум ам.доллар /44 тэрбум евро) алдаж байгаа нь энэ тивийн эдийн засагт хохирол учруулж буй санаа зовоосон нөхцөл байдал болж байна гэж НҮБ-ын судалгааны төвөөс сэрэмжлүүлэв.

Олон улсын корпорациудын татварын луйвраас эхлээд зэр зэвсэг, эрдэс баялагийн хууль бус наймаа хүртэл хууль бус санхүүгийн урсгал нь дэлхийн хамгийн ядуу тивд ажлын байр бий болгоход саад болж байна гэж Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Табо Мбекийн удирдаж буй бүлэг үзэж байна. 

Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Табо Мбек "Одоогоор арилжааны томоохон корпорацуудын хууль бус үйл ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэг хамгийн том шалтгаан болж байна. Мөн Африкт авлигын хэргүүд энэ их мөнгөний урсгалд хүчтэй нөлөөлж байна " гэж мэдэгдсэн байна. 

“Эдгээр хууль бус хөрөнгө шилжүүлгийн Африкт Улсад үзүүлж буй сөрөг нөлөө маш их байгаа бөгөөд гааль, татвар, бизнесийн байгууллагууд болон авлигын эсрэг эрх бүхий байгууллагууд эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй байна. Ийм их хөрөнгийг дотооддоо ашиглабал асар хурдан үр өгөөж нь гарах ба энэ алдагдал нь тус улсын хөгжил, шинээр ажлын байр бий болгох зэрэгт сөргөөр нөлөөлж байна. Африк Улсын эдийн засаг жил бүр 5 орчим хувиар тогтвортой өсч байгаа боловч Энэтхэг, Хятад зэрэг эдийн засгийн огцом үсрэлттэй улсуудын 2 оронтой тооноос хол хэвээр байна” гэж Өмнөд Африкын ерөнхийлөгч асан Табо Мбекийн удирдаж буй бүлгийн тайланд бичсэн байна. 

"Энэ бол зөвхөн Африк Улсын асуудал биш юм гэдгийг тэмдэглэх нь зүйтэй, Африк Улсаас хууль бусаар урсаж байгаа энэ их мөнгө эцэстээ Европын улсууд, эсхүл томоохон банкуудын данс руу ордог учир мөн тийш анхаарлаа хандуулах нь зүйтэй” гэж Олон улсын тусламжийн ажиллагаа, ядуурлын эсрэг бүлгийн зохицуулагч Хенри Малумо хэлжээ. 

Эх сурвалж

Италийн шинэ ерөнхийлөгч авлигыг эсрэг уриалав. 

Итали Улс. Тус Улсын шинэ ерөнхийлөгч ажлаа хүлээж авахдаа улсын төсвийн ихээхэн хэсгийг эзэлж байгаа зохион байгуулалттай гэмт хэрэг, авлига, хээл хахуулийг үндсээр нь устгаж, залуучуудын ирээдүйг үгүй хийж буй эдийн засгийн үргэлжилсэн хямралыг шийднэ хэмээн амласан байна. 

73 настай шинэ ерөнхийлөгч Серж Маттарелла авлига байж боломгүй түвшинд хүрч, иргэдэд очих ёстой хөрөнгийг үгүй хийж байна, тус улсын өмнөд хэсгээс хойд хэсэг хүртэл тархсан мафийн аюулын талаар мэдээлж, зохион байгуулалттай гэмт хэргийг устгаж, хүний эрхийг уландаа гишгэдэг, өргөн тархсан хорт хавдар шиг болсон энэ үзэгдлийг үгүй хийхээ амласан ба түүний ах Пиерсанти Маттарелла нь 1980 онд Сицилийн захирагч байхдаа мафийханд алагдсан юм.

Тус улсын Ерөнхий сайд Маттео Ренцигийн Засгийн газар авлигатай тэмцэх тусгай тэмцэгчийг томилоод байна.

Мөн тэрээр “Авлига нь шинэ бизнес эхлүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын асуудалд саад болж байна. Манай улс 2008 оноос хойш эдийн засгийн хямралд автсан хэвээр байна. Энэ урт хугацаанд үргэлжилсэн эдийн засгийн хямрал нийгмийн тогтолцоонд нөлөөлж, ядуурал маш их нэмэгдэж, залуучуудын ирээдүйд сөргөөр нөлөөлсөөр байна. Мөн үндэсний эв нэгдэл нь итгэл найдварыг сэргээж чадна” гэжээ. 

Парламентын өмнө хэлсэн ёслолын үгэндээ тэрээр энэ албыг хаших 7 жилийн хугацаанд Засгийн газрын дэмжлэгтэй шинэчлэлийг хийх ба Засгийн газрыг илүү тогтвортой болгох сонгуулийн шинэ хуулийг дэмжих болно гэдгээ амлалаа.

Эх сурвалж

Шри Ланк Улс авлигыг таслан зогсоохын тулд БНХАУ-ын оролцоог бууруулна. 

Шри Ланк Улс. Тус Улсын шинэ Засгийн газар нь арлын үндэсний эдийн засагт БНХАУ-ын оролцоог бууруулснаар маш их хэмжээнд хүрээд байсан авлигыг бууруулна. БНХАУ-ын эдийн засгийн оролцоог бууруулснаар авлигыг устгана. Бид яг тодорхой хэн нэгний эсрэг байгаа юм биш. Хэрэв БНХАУ нь бидэнд 0,5 хувийн зээл өгвөл бид түүнийг нь дуртайяа авна, гэхдээ 8 хувиар биш. Зээлийн 4-5 хувь нь тодорхой хүмүүсийн болон хоёр гурван гэр бүлийн гишүүдийн халаас руу орно.” гэж гэж Сангийн сайд Рави Карунанаяаке “Өдрийн толь” сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. 

Тус Улсын Бодлого төлөвлөлтийн дэд сайд доктор, Харша Де Сильва “БНХАУ-ын төслийн өртөг нь Япон Улсын санхүүжилттэй төслөөс 3 дахин, БНХАУ-ын барьсан төмөр зам Энэтхэг Улсын барьсан төмөр замаас 4 дахин өндөр өртөгтэй. Жишээ нь: БНХАУ-ын барьсан Коломбо дахь гадна тойргийн замын Кадаватта-Керавелапитиягийн чиглэл нь нэг километр нь LKR 7.3 тэрбум шри ланк рүүпийгийн үнэтэй. Гэтэл Японы санхүүжилттэй Коттава-Кадувела чиглэлийн өртөг нь ердөө л нэг км нь 2.4 тэрбум шри ланк рүүпий. 

БНХАУ-ын барьсан 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй Хамбантота боомт, мөн 300 сая ам.долларын өртөгтэй Маттала нисэх онгоцны буудал нь хоёулаа ашиглах боломжгүй. Мөн хамгийн сүүлд манай улсын Засгийн газар БНХАУ-ын дарга Си Жиньпины айлчлалын үеэр 1.2 тэрбум ам.долларын төслийг хүлээн авч гарын үсэг зурсан нь маш буруу алхам болсон.” гэжээ. 

Эх сурвалж

Индонез Улсын ерөнхийлөгчийн нэр хүндийг нь унагааж буй цагдаагийн даргад нэр дэвшсэн Буди Гунаванын талаарх маргааныг шийднэ. 

Индонез Улс. Тус Улсын ерөнхийлөгч Жоко Видодо түүний улс төрийн дэмжлэгийг үл хүлээж, авлигатай тэмцэх ажилд нь саад болсон цагдаагийн даргад нэр дэвшигчийн асуудлыг шийдэх болно гэж мэдээлэсэн байна. 

Түүнийг генерал Буди Гунаваныг цагдаагийн даргад нэр дэвшүүлсэн тухай зарласнаас хойш хэдхэн хоногийн дараа Индонезийн Авлигын эсрэг хорооноос цагдаагийн даргыг авлигын хэрэгт сэжиглэсэн байна.

01 дүгээр сарын 16-ны өдөр Ерөнхийлөгч Жоко Видодо “Цагдаагийн даргад нэр дэвших асуудлыг түр хойшлуулсан, цуцлаагүй байгаа” гэж мэдээлжээ. 

Тэрээр ямар ч намын дэмжлэггүйгээр орон нутгийн төрийн жирийн албан хаагчаас өсөн дэвшиж ерөнхийлөгч болж чадсан ба тэрээр ерөнхийлөгч болсныхоо дараа авлига, хээл хахуулийг тэвчинэ, өөрийгөө үүний эсрэг шинэчлэл хийж чадна гэж амласны дараа ердөө 3 сарын дараа ийм асуудал гарсан нь Парламент дахь олонхийн саналын авч чадаагүй, дэмжигдээгүй, маргаан үүсгэсэн байна. 

Хэрэв тэрээр генерал Буди Гунаваныг Цагдаагийн даргаар томилбол олон нийтийн хэсэг ширүүн эсэргүүцэлтэй тулгарах ба Авлигатай тэмцэх хороо, Цагдаагийн байгууллагын хооронд асуудал үүсэх тул хуулийн процессыг хүндэтгэх ёстой гэж тэрээр хэлсэн байна. 

Цагдаагийн байгууллага ба авлигатай тэмцэгчдийн хоорондын харилцаа нь нэг удаа маш муудсан ба хэдэн цагдаагийн офицер Авлигатай тэмцэх хороо руу нэвтэрч Замын цагдаагийн даргыг мөрдөж байсан төлөөлөгчийг баривчлахыг оролдсон байна. 

Транспарэнси Интернэшнл байгууллага нь тус улсын цагдаагийн хүчинг нь хамгийн их авлигатай байгууллага гэж тодорхойлоод байна.

Эх сурвалж

Ази тив даяар секс нь авлига, хээл хахуулийн тохиромжтой хэлбэр болоод байна. 

Танд Засгийн газрын болон төрийн албан тушаалтнуудын нөлөө хэрэгтэй юу? Та тэдэнтэй авлига, хээл хахуулийн холбоо тогтоосноосоо болж баригдахаасаа айж байна уу? Тэгвэл сексийн хээл хахууль нь бодит бус юм.

Авлига, хээл хахуулийн хамгийн нөлөөтэй бэлэг гэж үздэг BMW эсвэл бэлэн мөнгөөр дүүргэсэн цүнх зэрэг нь хээль хахууль өгөгч болон авагч албан тушаалтныг хоёуланг нь шоронд суулгах боломжтой. 

Гэтэл сүүлийн үед Ази тивд төрийн албан тушаалтанд сексээр нөлөөлөх нь түгээмэл хэрэг болоод байгаа бөгөөд энэ нь биет нотолгоо бараг үлдээдэггүй байна.

БНХАУ, Вьетнам зэрэг хөгжиж буй эдийн засагтай улс орнууд үүнийг хууль бус гэж үздэггүй ба эдгээр улсуудын хуульд авлига, хээл хахууль гэж мөнгө эсхүл барааг хэлнэ, эдгээр нь биет байх ёстой гэж заасан байдаг байна. 

Энэ төрлийн авлигын хэлбэр нь нэгэн бизнесмен албан тушаалтныг биеэ үнэлэгчид байдаг сауны газарт шөнийг өнгөрөөхийг санал болгох юм, албан тушаалтнууд гэртээ сэтгэл хангалуун харина. Халаасанд нь юу ч байхгүй. 

Гэхдээ Вьетнамд эрх баригч коммунист намын удирдлаган дор байдаг албан тушаалтнууд сексийн хээл хахуулийн гэмт хэрэгт нь маш их санаа зовж буй тухайгаа хэлсэн байна.

Хууль Зүйн Яамны ахлах албан тушаалтан “Сайтар ярилцах шаардлагатай асуудал болоод байна. Авлигын гэмт хэргийн шинэ төрөл юм” гэжээ. 

Авлигын ийм төрлийн хэлбэр тийм шинэ зүйл биш Азийн улс орнуудаар, Өмнөд Солонгосоос Индонези хүртэл тархсан ба цөөн хэдэн Азийн улс орнууд сексийн хээл хахуулийн хэргийг ноцтой авч үздэг байна.

Гэхдээ зарим улс орнууд секс санал болгох нь хээл хахуулийг бүрэлдүүлж байна гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. НҮБ-ын авлигын эсрэг конвенци нь албан тушаалтнуудад “зохисгүй давуу тал” эсхүл “нөлөөллийг” өөр хүнд санал болгохыг хориглодог. Энд дангаараа секс гэж дурдагдаагүй байна. 

Эх сурвалж

Авлигын эсрэг байгууллагын шаардлагыг ерөнхий сайд үл ойшоов. 

Самоа Улс. Ерөнхий сайд Туилаепа Саилеле Малиегаони нь Авлигын эсрэг шүүхийг байгуулах Сөрөг намын шаардлагыг үл ойшоов. 
Засгийн газрын зарим байгууллага дахь авлигын хэргийг баталгаажуулсан Парламентын Хорооны албан тушаалтнуудын тайланг засгийн газар хэрэгсэхгүй болгосны дараа уг шаардлагыг Таутуа Самоа намын Сүүдрийн Сангийн сайд Афуало Доктор Вүүд Салеле сэргээсэн байна.

Засгийн газраас Парламентын Хорооны албан тушаалтнуудад өгсөн хариуг хэлэлцээгүй учир хянагч, ахлах аудитор нарт холбогдох авлигын хэрэг шийдэгдээгүй хэвээр үлдсэн гэдгийг Афуало сануулсан бөгөөд бид Засгийн газрыг авлигын эсрэг шүүх байгуулахыг шаардаж байгаа боловч тэд ерөөсөө анхаарлаа хандуулахгүй байна. Бидний мэдэж байгаагаар Таутуа Самоа нам жил гаруй бие даасан байдалтай байгаа ба олон нийтийн асуултад хариулах, мөн хураасан хөрөнгийг яаж ашиглаж байгааг мэдээлэх шүүхтэй болох цаг нь болсон.Хуулиас дээгүүр хэн ч байхгүй” гэсэн байна. 

Харин Ерөнхий сайд Туилаепа “Ийм шүүх байгуулах шаардлага байхгүй, манайд шүүх байгууллага байгаа, мөн Омбудсманы газар ч байгаа. Тафайгата шоронд авлигын хэргээр сэжиглэгдэж байсан офицерээс ирсэн захидлын дагуу Омбудсманаас шалгагдаж байсан цагдаагийн комиссарын тухай сануулж, хэрэв тэдэнд гомдол байгаа бол хэн ч Омбудсманд хандах боломжтой” гэжээ. 

Харин түүний энэ тайлбарыг Тутуа Самоа Намын удирдагч Палусалю Фаапо арьс өнгөөр ялгаварласан байна гэж шүүмжлэв. 

Эх сурвалж

Гвиней дахь Олон улсын Авлигын эсрэг өдрийн тэмдэглэх үйл ажиллагаанд Дэлхийн авлигын эсрэг парламентчдын олон улсын байгууллагын аудитын хорооны гишүүн оролцов.

Гвиней Улсын парламентын гишүүн, Дэлхийн авлигын эсрэг парламентчдын олон улсын байгууллагын аудитын хорооны эрхэм гишүүн Алиоу Барри Гвиней улсын Конакри дахь Олон улсын авлигын эсрэг өдрийн хэд хэдэн үйл ажиллагаанд оролцов. 

Албан ёсны үйл ажиллагаанаас гадна авлигын эсрэг тэмцэхэд бэлэн байгаагаа харуулж залуучуудын мини марафонд оролцов.

Тэрээр хэвлэлийн бага хурал дээр авлига ба түүний улсын хөгжилд үзүүлэх сөрөг нөлөөний талаар ярив. 

12 дугаар сарын 09-ний өдөр тэмдэглэдэг Олон улсын авлигын эсрэг өдөр Гвиней дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон Гвиней улсын Кожид компани зохион байгуулсан ба тус компаний төлөөлөгч Сойлеман Камара өөрийн тавьсан илтгэлдээ авлига нь тэгш бус байдлыг гүнзгийрүүлээд зогсохгүй мөн эдийн засгийн өсөлтийг зогсоох, сайн засаглалыг нураахад гол үүрэг гүйцэтгэдэг хэмээн тайлбарлав.

Эх сурвалж

Камбожийн удирдагч, ахлах албан тушаалтнуудын 70 гаруй хувь нь 3 дахь удаагаа хөрөнгөө орлогоо мэдүүллээ.

Камбож Улс. Камбожийн удирдагч, ахлах албан тушаалтнуудын 70 хувь буюу 10.638 хүн 3 дахь удаагаа хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна гэж Камбожийн Авлигын эсрэг газраас өнгөрсөн лхагва гарагт мэдэгдлээ. 

Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогоо мэдүүлэх хугацаа нь 1 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 1 дүгээр сарын 31-ний өдөр дууссах ба энэ хугацаанд "3305 ахлах, цэргийн офицеруудын 2748 буюу 83 хувь нь, 1412 ахлах, цагдаагийн офицеруудын 987 буюу 70 хувь нь тус тус хөрөнгө, орлогоо мэдүүлээд байгаа юм байна. 

Тус улсын хуулиар албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо хоёр жилд нэг удаа мэдүүлэх ёстой байдаг ба 2011 онд анхны мэдүүлгээ өгч байжээ. Хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой удирдагч, ахлах албан тушаалтнууд нь сенат, үндэсний чуулган, засгийн газар, орон нутгийн, хотын, дүүргийн, тойргийн зөвлөлийн гишүүд байдаг. Үүнээс гадна хэлтсийн даргаас дээш албан тушаалтай төрийн албан хаагчид, хурандаа ба түүнээс дээш цолтой цэрэг цагдаагийн офицерууд, мөн шүүгч, прокурор, нотариатч нар хөрөнгө орлогоо ил зарлах шаардлагатай байдаг байна. 

Камбожийн Авлигын эсрэг газар 2010 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба байгуулагдсанаасаа хойш хэд хэдэн авлигын томоохон хэргийг мөрдөн шалгаж, олон тооны албан тушаалтнуудыг авлигын хэргээр шүүхэд өгч, зохих ял шийтгэлийг нь оногдуулсан.

Төрийн албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдож, гэм буруутай нь тогтоогдвол 15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх юм байна. 

Эх сурвалж