Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллагууд “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-гөө боловсрууллаа

A- A A+
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллагууд “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-гөө боловсрууллаа
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудыг хамруулан “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт ба төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн түвшинд төлөвлөгөө хэрэгжүүлэх нь” сургалт, семинарыг Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, АНУ-ын Азийн сан хамтран энэ сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулж, түүнийгээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт, семинарыг зохион байгуулсан юм.



Өмнө нь яам, агентлаг, аймаг орон нутгийн удирдлагуудыг хамруулан шат дараатай сургалт зохион байгуулсны үр дүнд эдүгээ бүх яам, агентлаг “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-тэй болж, хэрэгжүүлж байна.
Аймаг, орон нутагт ч төлөвлөгөө боловсруулах ажил эрчимтэй хийгдэж байгаа юм.

Энэ удаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад зориулан “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах арга зүйг эзэмшүүлэх сургалт, семинарыг зохион байгуулсны үр дүнд төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагууд бүгд өөрсдийн гэсэн “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-гөө боловсрууллаа.

Байгууллага бүр “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-тэй байх нь, уг төлөвлөгөөгөө үр дүнтэй хэрэгжүүлэх нь байгууллагын түвшинд учирч болзошгүй авлигын эрсдлээ зөв тодорхойлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой төдийгүй шударга ёсыг бэхжүүлэх, иргэд, олон нийтийн зүгээс хүлээлгэж буй итгэлийг биелүүлэх чиглэлээр хийж буй ажлаа тодорхой болгож, улам үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм.