ТЕНДЕРИЙН УРИЛГА /2011.06.17/

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА /2011.06.17/
Огноо : 2011 оны 6 дугаар сарын 17
Тендер шалгаруулалтын нэр: Тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ТТ 11/01
Авлигатай тэмцэх газар эрх бүхий тендерт оролцогчдоос тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:

Багц 1, Ширээний компьютер, хувилагч нийлүүлэх
Багц 2, Архивын сейф нийлүүлэх
Багц 3, Хяналтын камерийн бичлэгийн төхөөрөмж нийлүүлэх

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20000 төгрөгөөр (бэлэн бусаар) Төрийн сан банк 900033001 тоот дансанд тушааж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 20хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт нийт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 11.00цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.



Улаанбаатар хот-14250, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж-41
Авлигатай тэмцэх газар, 304 тоот
Утас: 70112459, 70112458 Факс: 70112458
N-мэйл: contact@iaac.mn