Хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй дүрэм журмыг хүчингүй болгуулахаар орон нутагт ажиллаж байна /2011.06.30/

A- A A+
Хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй дүрэм журмыг хүчингүй болгуулахаар орон нутагт ажиллаж байна /2011.06.30/
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд аймаг, орон нутагт ажиллаж байна.

Төрийн байгууллагуудын хэрэгжүүлж буй дүрэм, журам иргэдэд хүнд суртал, чирэгдэл учруулж буй эсэхийг хянан үзэж хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журмыг хүчингүй болгуулах талаар санал боловсруулах, авлигын нийгмийн хор аюулыг иргэд, албан тушаалтнуудад тайлбарлан ойлгуулах, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлах зэрэг ажлыг аймаг, орон нутагт зохион байгуулж байна.

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж явуулахад төрийн албан хаагчид болон иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийтэд дэмжлэг үзүүлэх, шинэлэг мэдээ, мэдээллээр хангах ажлыг цаашид аймаг, орон нутагт үргэлжлүүлэн явуулна.

Жич. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан дэлгэрэнгүй болон нэмэлт мэдээлэл авах бол Авлигатай тэмцэх газрын 70112459 дугаарын утсаар холбогдоно уу.