“Шударга ёсны төлөө” шагналд нэрээ дэвшүүлэх эрх хэн бүхэнд нээлттэй /2011.11.09/

A- A A+
“Шударга ёсны төлөө” шагналд нэрээ дэвшүүлэх эрх хэн бүхэнд нээлттэй /2011.11.09/
Жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиох Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газар “Шударга ёсны төлөө-2011” шагналын эздийг гурав дахь удаагаа тодруулах гэж байна. “Шударга ёс гэхээр бид төгс төгөлдөр шударга ёсны түвшингийн тухай хэлж байгаа юм биш, харин нийгэмд байгаа шударга бус явдлын хурдыг сааруулах үүднээс, бага сагаар гялсхийж байгаа өнөөдрийн очийг маргаашийн түүдэг болгон асаая гэсэн санаагаар шударга ёсны манлайлагчдыг дэмжиж байгаа юм” хэмээн Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэллээ.

Авлигатай тэмцэх газраас санаачлан зохион байгуулдаг “Шударга ёсны төлөө-2011” шагнал нь өмнөх жилүүдийнх шиг олон төрөл зүйлгүй болсон бөгөөд шударга ёсны төлөө цохилох зүрхтэй, бүтээсэн үйлстэй байгууллага, иргэнийг нэрээ дэвшүүлэхийг Авлигатай тэмцэх газар урьж байна. Шагналын мэдүүлэг болон шалгуур үзүүлэлтийн талаарх шаардлагатай мэдээллийг Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn вэб сайтаас хүлээн авч танилцах боломжтой ажээ.