Аймгуудад “Шударга ёс” сэдэвт буухиа хэлэлцүүлэг үргэлжилж байна /2011.11.10/

A- A A+
Аймгуудад “Шударга ёс” сэдэвт буухиа хэлэлцүүлэг үргэлжилж байна /2011.11.10/
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас “Шударга ёсны төлөө-2011” аяныг уламжлал ёсоор гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд олон нийтэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ төлөвлөсний нэг нь орон нутагт хийж буй буухиа хэлэлцүүлэг юм.

Энэ сарын 1-нээс эхлэн Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр аймгуудад “Шударга ёс” сэдэвт хэлэлцүүлгийг буухиалан зохион байгуулаад байна. Хэлэлцүүлэгт тухайн аймгийн төрийн байгууллагууд, Авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээ болон хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл оролцож, орон нутагтаа тулгарч буй асуудлаар мэдээлэл хийж, харилцан санал бодлоо хуваалцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллахаар тогтоод байна.

“Шударга ёс” сэдэвт буухиа хэлэлцүүлгийн дараагийн өртөө нь Дорнод аймаг бөгөөд тус аймагт зохион байгуулах арга хэмжээнд оролцохоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг өнөөдөр замдаа гарлаа.