Оны эхний арван сард 121 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явууллаа /2011.11.29/

A- A A+
Оны эхний арван сард 121 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явууллаа /2011.11.29/
Авлигатай тэмцэх газар 2011 оны эхний арван сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 399 гомдол мэдээллийг хүлээн авч шалгасанаас 51 гомдол мэдээлэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Түүнчлэн, эрүүгийн 121 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсанаас эрүүгийн 35 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай, эрүүгийн 32 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн, эрүүгийн 17 хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Нийт 9.875.227.912 төгрөгийн хохирлоос 1.882.488.859 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 714.145.280 сая төгрөгийн хөрөнгө хамгаалж ажилласан байна.