“Авлигаас ангид байх амлалтын дэвтэр” аялуулж эхлэв /2012.11.20/

A- A A+
“Авлигаас ангид байх амлалтын дэвтэр” аялуулж эхлэв /2012.11.20/
Авлигатай тэмцэх газар, Монголын Залуучуудын холбоо хамтран НҮБ-аас тунхагласан жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдөр тохиох Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан төрийн байгууллагуудын дунд “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр” аялуулж эхэллээ.



Авлигатай тэмцэх нь дан ганц албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажил биш бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх нь нийгмийн энэхүү сөрөг үзэгдлийг арилгах, таслан зогсооход хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа гэдгийг олон улсын туршлагаас харж болох юм. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын удирдлагын хүсэл зориг, нийтийн албан тушаалтнуудын идэвх чармайлт голлох үүрэгтэй байдаг.

Тиймээс төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүнд суртал, чирэгдэлгүй хүргэх, ёс зүйгээ эрхэмлэн сахих, нийтийн ашиг сонирхлыг дээдлэн ажиллах, хээл хахууль, шан харамж зэрэг авлигын шинжтэй эрх зүйн зөрчлүүдээс ангид байхаа илэрхийлсэн албан тушаалтнуудын амлалтыг цуглуулж эхлэв.

“Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-т төрийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр хамрагдахыг уриалж байгаа бөгөөд уг дэвтрийг өөрийн байгууллагадаа аялуулахыг хүсвэл Авлигатай тэмцэх газрын 70112434 дугаарын утсаар ярьж болох юм байна.