Хуулийн төв байгууллагуудын “Шилжин явах цом”-ын төлөө тэмцээн болов /2012.11.26/

A- A A+
Хуулийн төв байгууллагуудын “Шилжин явах цом”-ын төлөө тэмцээн болов /2012.11.26/
Хуулийн төв байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын наадам энэ сарын 17-25-ны өдрүүдэд болж, нийт 8 байгууллагын баг тамирчид спортын 5 төрлөөр өрсөлдөж, дүнгээ гаргалаа.

Багийн нийт дүнгээр нэгдүгээр байрыг Монголын өмгөөлөгчдийн холбоо, хоёрдугаар байрыг Улсын Дээд шүүх, гуравдугаар байрыг Монголын нотариатчдын танхим тус тус эзэлсэн байна.

Авлигатай тэмцэх газар уг наадамд амжилттай оролцож, гар бөмбөгийн төрөлд алт, сагсан бөмбөгийн төрөлд мөнгө /эрэгтэй/, биллиардын төрөлд хүрэл /эмэгтэй болон холимог баг/, ширээний теннисний төрөлд хүрэл /эмэгтэй/ медалийг тус тус хүртэж, багийн нийт дүнгээр 4 дүгээр байрт орсон байна.