“Авлигаас ангид байх амлалтын дэвтэр” Гаалийн ерөнхий газарт /2012.11.28/

A- A A+
“Авлигаас ангид байх амлалтын дэвтэр” Гаалийн ерөнхий газарт /2012.11.28/
Авлигатай тэмцэх газар, Монголын Залуучуудын холбоо хамтран НҮБ-аас тунхагласан жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдөр тохиох Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан төрийн байгууллагуудаар аялуулж буй “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-т өнөөдөр Гаалийн ерөнхий газрын ажилтан, албан хаагчид гарын үсгээ зурлаа.



Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав уг дэвтрийг талархан хүлээж аваад хамт олноо уриалан авлигаас ангид ажиллахаа илэрхийлж, хамгийн түрүүнд гарын үсгээ зурав.



“Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-т одоогийн байдлаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Татварын ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам зэрэг байгууллагын албан хаагчид гарын үсгээ зураад байна.



“Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-т төрийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр хамрагдахыг уриалж байгаа бөгөөд уг дэвтрийг өөрийн байгууллагадаа аялуулахыг хүсвэл Авлигатай тэмцэх газрын 70112467 дугаарын утсаар ярьж болох юм байна.