card

Мэдээ, мэдээлэл

Шударга байдлын үнэлгээнд хамрагддаггүй төрийн байгууллагуудын авлигын эрсдэлийг үнэлнэ

Шударга байдлын үнэлгээнд хамрагддаггүй төрийн байгууллагуудын авлигын эрсдэлийг үнэлнэ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлалыг баталж, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж хэвшүүлэх” хэмээн заасан билээ.

Дэлгэрэнгүй
Ч.ЖАРГАЛБААТАР: ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарт холбогдох

Ч.ЖАРГАЛБААТАР: ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарт холбогдох "Стандарт" банкны хэргийг ойрын үед шүүхэд шилжүүлнэ

АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид нийгэмд хүлээлт үүсгээд буй, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийн талаарх сэтгүүлчдийн асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар хариулсныг тоймлон хүргэж байна.

Дэлгэрэнгүй
АТГ ирэх оны зорилтуудаа танилцууллаа

АТГ ирэх оны зорилтуудаа танилцууллаа

АТГ-ын сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаар өнөөдөр тус байгууллагаас энэ 12 дугаар сард хийсэн зарим ажлын талаар товч мэдээлэл өгөв. Мөн ирэх онд АТГ авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын ХОМ-ийг хянан шалгах чиглэлээр ямар түвшинд ажиллах вэ гэдэг талаар, дэвшүүлсэн зорилтуудын талаар мэдээллээ.

Дэлгэрэнгүй

"ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ-2018" судалгааны тайлан

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”; мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг. Уг чиг үүргийн хүрээнд төрийн байгууллагын Шударга байдлын үнэлгээг гаргаад байна.

Дэлгэрэнгүй
Олон улсын үнэлгээний баг Монгол Улсад ажиллаж байна

Олон улсын үнэлгээний баг Монгол Улсад ажиллаж байна

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсын авлигатай тэмцэх тогтолцоо, эрх зүйн орчинд 4 дэх удаагийн үнэлгээ хийх мониторингийн баг 12 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Улаанбаатарт ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ

Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн хүрээнд хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах бэлтгэл үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
“Өөр ирээдүй” өдөрлөг боллоо

“Өөр ирээдүй” өдөрлөг боллоо

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 10 дугаар зорилт болох “Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх” зорилтыг хангах чиглэлээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Монголын Сурагчдын холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулийн 8-10 дугаар ангийн сурагчдын дунд “Өөр ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 12 дугаар сарын 1-6-ны өдрүүдэд зохион байгуулж, нийслэл, хөдөө орон нутгаас нийт 396 сурагч уралдаанд хамрагдаж эссэгээ ирүүлсэн байна.

Дэлгэрэнгүй
 АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ МЭДЭЭЛЭВ

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ МЭДЭЭЛЭВ

АТГ сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаа өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-ны өдөр болгож хойшлуулсан нь тодорхой шалтгаантай. НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдөр болдог. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг соёрхон баталж, нэгдэн орсон дэлхийн улс орнууд авлигын эсрэг олон нийтийн дуу хоолойг сонсох, хүргэх, конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах ажил хийх ёстой. Энэ өдөртэй уялдуулан хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ.

Дэлгэрэнгүй
“ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв

“ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв

Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран авлигын эсрэг олон улсын өдрийг угтаж “ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” хурлын танхимд зохион байгуулав.

Дэлгэрэнгүй
“Бичгийн хавчаар

“Бичгийн хавчаар" аянд Татварын ерөнхий газрын албан хаагчид нэгджээ

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан МЗХ, МОХ, МСХ-ноос яамд, төрийн байгууллагуудаар аялж, авлига авдаггүй, үнэнч шударга, сайн төрийн албан хаагчид олон байдаг гэдгийг олон нийтэд мэдүүлэх, шударга төрийн албан хаагчдыг алдаршуулах зорилгоор “Бичгийн хавчаар” аяныг эхлүүлээд байна.

Дэлгэрэнгүй