card

Архив

ХУЛГАЙЛАГДСАН ХӨРӨНГӨ БУЦААХ САНААЧИЛГЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАСНААС АВСАН МЭДЭЭЛЛИЙН ОРЧУУЛГА

ХУЛГАЙЛАГДСАН ХӨРӨНГӨ БУЦААХ САНААЧИЛГЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАСНААС АВСАН МЭДЭЭЛЛИЙН ОРЧУУЛГА

СтАР нь дараах гурван чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Чадавх сайжруулах, сургалт зохион байгуулах Хөрөнгө буцаах үе шатуудад хамааралтай бүх байгууллага, мэргэжилтэн, оролцогч талуудад хөрөнгө буцаах сэдвээр анхан болон гүнзгийрүүлсэн шатны сургалтыг зохион байгуулдаг. Өнөөдрийг хүртэл Латин Америк, Африк, өмнөд Ази, зүүн Ази, төв болон зүүн Европ, Ойрхи Дорнодын 70 улсын 720 гаруй оролцогч нар бүс нутгийн ба үндэсний хэмжээний сургалтуудад хамрагдсан. Түүнчлэн СтАР нь хэд хэдэн улсын хүсэлтээр хөрөнгө буцаах эрхзүйн орчинг нь сайжруулах хууль боловсруулах, бүтэц, зохион байгуулалтын орчинг хөгжүүлэх, хөрөнгө буцаах хүчин чармайлтаа амжилттай хийж гүйцэтгэх чадавхийг нь нэмэгдүүлэх чиглэлд тусалж ажилласан.

Дэлгэрэнгүй
Авлигын төсөөллийн индекс 2017

Авлигын төсөөллийн индекс 2017

Транспэрэнси интернэшнл байгууллагаас 23 дахь удаагийн буюу 2017 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр зарлав. Энэ оны судалгаанд нийтдээ 180 улс орныг хамруулснаас гуравны хоёр нь “50”-иас доош оноо авсан байна (“100” оноо авбал авлигагүй, “0” оноо авбал өндөр авлигатай орны тоонд ордог). Дэлхийн дундаж 43 байгаа нь өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна.

Дэлгэрэнгүй