Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Танаа
/Шинэчилсэн 7 дахь хэвлэл/
Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн Зөвлөмж
Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Засгийн газарт 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүргүүлсэн Зөвлөмж
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох бусад хууль, эрх зүйн актыг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилттэй танилцах, арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллаж байна.
Мэдүүлгийн маягтын хэлбэр, өгөгдлийг өөрчлөлгүй, асуулт бүрт үнэн зөв, тодорхой хариулж, хөрөнгө, орлогын үнийн дүнг зөвхөн төгрөгөөр илэрхийлэхдээ мянгачлахгүй бичнэ. Бичих мэдээлэлгүй тохиолдолд /-/ тэмдэглэгээ хийнэ. Эцэст нь цахимд мэдүүлсэн мэдүүлгээ хэвлэн, мэдүүлгийн 2.7 дахь хэсэг болон хуудас бүрийн баруун доод хэсэгт гарын үсгээ зайлшгүй зурж, байгууллагынхаа мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-д өгч, мөн бүртгэлийн дэвтэрт гарын үсгээ зурна.