Хэлэлцүүлэгт нийгмийн халамжийн шинэчлэлийн бодлого, Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагааны танилцуулга, Зөвлөлийн дүрмийг хянах явцад гарсан санал шүүмжлэл, цаашид анхаарах асуудлуудаар Авлигатай тэмцэх газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан тушаалтнууд илтгэл тавьж, асуулт хариулт өрнүүлэв.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 253 дуудлага хүлээн авчээ.
Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 10 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 4755 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.
Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн төлөөлөл, инженер, мэргэжилтнүүд нийт 130 хүн оролцов.
Сургалтаар авлигын эрсдэлийг шүүхээр шийдвэрлэсэн бодит кейс, жишээнд тулгуурлан тайлбарлаж, урьдчилан сэргийлэх арга замын талаар танилцууллаа.
Төрийн албан хаагчийн шударга байдал, хүнд суртлын судалгааны дүн шинжилгээнд үндэслэн анхаарах асуудал, Авлигатай тэмцэх газарт шалгагдсан зөрчил, боловсролын салбартай холбоотой гомдол, мэдээллийн тоон үзүүлэлт, шалтгаан нөхцөл, хор уршгийг бодит кейст тулгуурлан мэдээлэл солилцож, харилцан ярилцав.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 55 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Авлигатай тэмцэх газраас “Зам дагасан авлига” хэлэлцүүлгийн үеэр ярилцсан асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайдад албан зөвлөмж хүргүүлэх, түүний хэрэгжилтэд тухай бүр хяналт тавьж ажиллана.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 729 хэрэг шалгагдаж байна.
Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг сүлжээнээс хэрэгжүүлдэг үнэлгээний ажилд Монгол Улсын үндэсний зохицуулагчаар ажилладаг.