Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 61.0 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 153 дуудлага хүлээн авчээ.
Тус хэлтсээс 21 аймгийн ИТХ-ын Ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын мэдүүлэг гаргагч 42 албан тушаалтныг ХАСХОМ мэдүүлэх чиглэлээр сургалтад хамруулав.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 879 хэрэг шалгагдаж байна.
Тусгай хэрэгцээт иргэдэд зохион байгуулсан сургалт, сурталчилгаа нь авлигын хор хөнөөлийг таниулах, авлигыг мэдээлэх 110 тусгай дугаарт өргөдөл, гомдол хэрхэн гаргах талаар тодорхой ойлголт, мэдлэгийг өгч, иргэдийг авлигатай тэмцэх арга барилд сургасан үр дүнтэй арга хэмжээ болсон талаар оролцогчдын зүгээс дүгнэн талархал илэрхийлсэн.
Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг олгох сургалтыг нийт 238 хүнийг хамруулан зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийг хангах, хэлэлцүүлэг арга хэмжээг хамтран зохион байгуулах, салбарын авлигад өртөж буй эрсдэлийг тогтоох, удирдлагын авлигатай тэмцэх манлайлал, санал санаачилгыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.
Энэхүү сургалт нь Монгол Улсын хамгийн том цахилгаан, дулаан үйлдвэрлэгч компанитай хамтран ажилладаг хувийн хэвшлийнхнийг анх удаа хамруулж, авлигын эсрэг ойлголт мэдээллийг хамтад нь өгснөөрөө авлигаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой, онцлог арга хэмжээ болсон гэж дүгнэж байна.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 156 дуудлага хүлээн авчээ.
“Дэлхийн авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны сүлжээ (GlobE Network)”-ний Нарийн бичгийн газар, БНХАУ-ын Сахилга батын хороо хамтран зохион байгуулж буй 5 дугаар бүгд хурал 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Бээжин хотноо эхэллээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр дорвитой ажиллаагүй, мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр тодорхой арга хэмжээ аваагүй байгаа тул цаашид энэ чиглэлд ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг дурдсан байна.