card

Мэдээ, мэдээлэл

"НАЙЗЫН ЯРИА" (шударга ёсны өгүүллэгүүд)

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх”-ээр тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Найзын яриа” комикс номын агуулгаар контент хийв.

“Найзын яриа” шударга ёсны өгүүллэгүүдээр дамжуулан дунд сургуулийн сурагчдад шударга ёсны ойлголт, үзэл санааг төлөвшүүлэх, хүүхдүүдэд зөв шударга амьдралын зан үйл хэвшүүлэх, үлгэр дуурайл бий болгох зорилго агуулжээ.

Авлигатай тэмцэх газар жил бүр “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г хийдэг бөгөөд энэхүү судалгаагаар жил ирэх тусам монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурч байгаа юм. Хүүхдийн шударга байдлын түвшин 2018 оны судалгаагаар 3.91 гэсэн дүнтэй гарсан нь өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад 0.06-аар буурсан байна. Уг судалгааны дүнд үндэслэн эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдүүдтэйгээ шударга байх талаар ярилцах, шударга хандсаны төлөө сайшаан урамшуулах, шударга ёсны талаар зааж сургах, хүүхэддээ анхаарал, халамжтай байх нь тэдний шударга байдалд эерэгээр нөлөөлдөг талаар социологичид дүгнэлт хийжээ.


Дэлгэрэнгүй
АТГ-аас 5 дугаар сард хийсэн ажлын талаар мэдээллээ

АТГ-аас 5 дугаар сард хийсэн ажлын талаар мэдээллээ

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлын илэрхийлэл болгож, сар бүрийн  25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ удаа 2019 оны 5 дугаар сард хийсэн ажлын талаар тус газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй
БНСУ-ын Авлигын эсрэг, Иргэний эрхийн хорооны төлөөлөгчид ажлын айлчлал хийж  байна

БНСУ-ын Авлигын эсрэг, Иргэний эрхийн хорооны төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсын Авлигын эсрэг, Иргэний эрхийн хорооны төлөөлөгчид энэ сарын 21-22-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх газарт ажлын айлчлал хийж байна.

Дэлгэрэнгүй
Хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон албан тушаалтныг ажлаас чөлөөлжээ

Хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон албан тушаалтныг ажлаас чөлөөлжээ

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Дархан-Уул аймгийн боловсролын салбар дахь худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэл, үр дүн болон авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаад илэрсэн зөрчлүүдийг арилгах, буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах чиглэлээр Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлсэн билээ.

Дэлгэрэнгүй
Т.БАЯРХҮҮ: ХЯСАН БООГДУУЛСНЫ УЛМААС АРГАГҮЙ БАЙДАЛД ОРЖ ХАХУУЛЬ ӨГСӨН ИРГЭД АЙХ ШААРДЛАГАГҮЙ БОЛСОН

Т.БАЯРХҮҮ: ХЯСАН БООГДУУЛСНЫ УЛМААС АРГАГҮЙ БАЙДАЛД ОРЖ ХАХУУЛЬ ӨГСӨН ИРГЭД АЙХ ШААРДЛАГАГҮЙ БОЛСОН

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарт холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Уг шүүхийн шийдвэрийг анхааралтай уншиж үзвэл иргэн “Г”, “Ч”, “М”, “Б”, “О” нарын 5 хүнийг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн тул тэднийг ялаас чөлөөлсөн байгаа.Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарт холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Уг шүүхийн шийдвэрийг анхааралтай уншиж үзвэл иргэн “Г”, “Ч”, “М”, “Б”, “О” нарын 5 хүнийг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн тул тэднийг ялаас чөлөөлсөн байгаа.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн  гишүүдийг хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга З.Давшдаваа, дэд дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан нар тус газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.

Дэлгэрэнгүй
Д.Дуламсүрэн: Чадавхтай иргэн үр дүнтэй хяналтыг хэрэгжүүлнэ

Д.Дуламсүрэн: Чадавхтай иргэн үр дүнтэй хяналтыг хэрэгжүүлнэ

Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх нь дан ганц төрийн байгууллагын ажил биш бөгөөд хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоотойгоор хийж үр дүнд хүрдэг гэдгийг авлигатай амжилттай тэмцэж буй улс орнуудын туршлага харуулдаг.

Дэлгэрэнгүй
Нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарим албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ.

Дэлгэрэнгүй
Иргэд албан тушаалтнуудын ХОМ-ийг хянах, дүн шинжилгээ хийхэд суралцаж байна

Иргэд албан тушаалтнуудын ХОМ-ийг хянах, дүн шинжилгээ хийхэд суралцаж байна

Авлигатай тэмцэх газар Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтарсан түншлэл болох СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох санаачилга”-тай хамтран зохион байгуулж буй уг сургалтад 60 гаруй иргэн хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай уулзаж, тус газрын үйл ажиллагаатай танилцав. УИХ-ын даргыг Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцахад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Дэлгэрэнгүй