card

Мэдээ, мэдээлэл

Маргааш 24.00 цагт www.meduuleg.iaac.mn цахим систем хаагдана

Маргааш 24.00 цагт www.meduuleg.iaac.mn цахим систем хаагдана

Маргааш буюу 2019.02.15-ны өдрийн 24.00 цагт www.meduuleg.iaac.mn цахим систем хаагдана. Иймд хуулийн хугацаанд мэдүүлгээ гарган бүртгүүлэхийг Авлигатай тэмцэх газраас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГЭЭ ГАРГАХ ХУУЛИЙН ХУГАЦАА  ДУУСАХАД 5 ХОНОГ ҮЛДЛЭЭ

ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГЭЭ ГАРГАХ ХУУЛИЙН ХУГАЦАА ДУУСАХАД 5 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлэг гаргавал зохих 40.800  орчим албан тушаалтнаас хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн байдлаар 33.600 орчим мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ “www.meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн нь 84,1 хувьтай байна.

Дэлгэрэнгүй
Монгол Улс авлигын индексээрээ 10 байр урагшлав

Монгол Улс авлигын индексээрээ 10 байр урагшлав

Судалгаанд нийтдээ 180 улс орныг хамруулсан бөгөөд Монгол Улсын хувьд 37 оноо авч 93 дугаар байрт орсон. Энэ нь өмнөх онтой харьцуулахад индексийн оноо нэгээр өсч, 10 байраар ахисан дүнтэй байна.

Дэлгэрэнгүй
Жолоодох эрхийн үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулна

Жолоодох эрхийн үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулна

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн үйлчилгээний нээлттэй ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлж, чанар хүртээмжийг нь сайжруулах, мэдээллийг ил тод байлгах талаар тусгасан. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын албан хаагчид яам, агентлаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж төрийн үйлчилгээ иргэдэд нээлттэй, ил тод хүрч байгаа эсэх, шат дамжлагыг бууруулах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвийн үйл ажиллагаатай танилцсан билээ. Тус төвийн жолоодох эрхийн үнэмлэх олгох, солих, эрх сэргээх, ангилал ахиулах, үнэмлэхний лавлагаа өгөх, тусгай дуут дохио болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгож буй үйл явц болон мэдээллийн ил тод байдалд хяналт тавьж ажиллалаа.

Дэлгэрэнгүй
Их хэмжээний хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарт хуулийн дагуу хариуцлага тооцоогүй байна

Их хэмжээний хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарт хуулийн дагуу хариуцлага тооцоогүй байна

Авлигатай тэмцэх газраас хийсэн хяналт шалгалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон түүний харъяа байгууллагын хэд хэдэн удирдах албан тушаалтнуудын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт ноцтой зөрчлүүд илэрсэн байна.

Дэлгэрэнгүй
АТГ-аас “Иргэний хяналтын төв”-ийг нээв

АТГ-аас “Иргэний хяналтын төв”-ийг нээв

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэд, олон нийтээс төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах зорилго бүхий “Иргэний хяналтын төв”-ийг 2018 оны нэгдүгээр сарын 25-нд Дүнжингарав худалдааны төв, Драгон, Мишээл экспо, 6 буудал дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд нээж, үйл ажиллагааг нь эхлүүлж байна. Дээрх ажлыг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй
2018 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭВ

2018 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭВ

АТГ 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хэвлэлийн хурлаараа 2018 онд хийсэн ажлын талаар мэдээллээ. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов. 

Дэлгэрэнгүй
Э.Идэрцог: АТГ санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагааг явуулсны үр дүнд оффшор бүсээс 74.9 сая ам.доллар орж ирсэн

Э.Идэрцог: АТГ санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагааг явуулсны үр дүнд оффшор бүсээс 74.9 сая ам.доллар орж ирсэн

АТГ-ын сар бүрийн 25-ны өдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогийн өгсөн хариултуудыг дор сийрүүлэв.

Дэлгэрэнгүй
Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд оролцож, илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ “Нийслэл Улаанбаатар хотын нутгийн захиргааны байгууллагуудаар дамжуулан Монгол Улсын хүн амын тал орчим хувь төрийн үйлчилгээг авдаг. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 47 төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн зэрэг та бүгдийн хийж бүтээсэн, ололттой зүйл буй ч анхааруулах хэд хэдэн зүйл байна.

Дэлгэрэнгүй
Шалган бүртгэх хоёр товчоог нэгтгэж, тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүллээ

Шалган бүртгэх хоёр товчоог нэгтгэж, тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүллээ

Шалган бүртгэх товчоодоор нэвтрэхэд төлбөр хураах нэрийдлээр түгжрэл саатал үүсгэдэг тухай иргэдээс гомдол, мэдээлэл байнга ирдэг. Энэ нь нэг талаас Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, зохион байгуулалтаас шалтгаалж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баруунтурууны төлбөр хураах, шалган бүртгэх товчоо нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын харьяанд ажилладаг, хэдхэн км-ийн цаана байх Рашаантын буюу 361 дүгээр гарамын товчоо нь Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын харьяанд үйл ажиллагаагаа явуулж, нэг нь орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс нийслэл рүү ороход, нөгөө нь Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгсэл хотоос гарахад зам ашигласны төлбөрийг иргэдээс тус тус хураадаг.

Дэлгэрэнгүй