card

Мэдээ, мэдээлэл

ЯАМ, АГЕНТЛАГТ ХҮРГҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙН БИЕЛЭЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

ЯАМ, АГЕНТЛАГТ ХҮРГҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙН БИЕЛЭЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Авлигатай тэмцэх газраас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурлаар хийсэн мэдээллийн дагуу сэтгүүлчдээс нэмэлт тодруулга хүссэн тул холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүргэж байна. 

Дэлгэрэнгүй
ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙН БИЕЛЭЛТИЙГ МЭДЭЭЛЭВ

ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙН БИЕЛЭЛТИЙГ МЭДЭЭЛЭВ

АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Хэвлэлийн хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар 2018 оны 8 дугаар сард хийсэн ажил болон АТГ-аас Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийн талаар мэдээллээ.

Дэлгэрэнгүй
Нөхөн сэргээлтийн гэрээ нэрээр бусдад давуу байдал олгож байна

Нөхөн сэргээлтийн гэрээ нэрээр бусдад давуу байдал олгож байна

Авлигатай тэмцэх газраас биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр орон нутаг дахь албан тушаалтнууд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт (хаягдал нөөц ашиглах) явуулан түүнээсээ хандив, тусламж  авч, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож, зөвшөөрөлгүй олборлолт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын хяналт сул байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж байна гэж үзэн таслан зогсоох зөвлөмжийг Уул уурхай хүнд, үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүргүүлсэн юм.

Дэлгэрэнгүй
Э.ИДЭРЦОГ:

Э.ИДЭРЦОГ: "60 ТЭРБУМ"-ЫН АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ХИЙГЭЭД ПРОКУРОР ЗӨВШӨӨРВӨЛ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨД БЭЛЭН

Авлигатай тэмцэх газрын сар тутмын ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү нарын өгсөн хариултыг сийрүүлэн хүргэе.

Дэлгэрэнгүй
2018 ОНЫ 7 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭВ

2018 ОНЫ 7 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭВ

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдрийн уламжлалт хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн ээлжит хэвлэлийн хуралд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү нар оролцож, 2018 оны 7 дугаар сард хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

Дэлгэрэнгүй
Үндэслэлгүй төлбөр хураамж тогтоосон албан тушаалтнуудын шийдвэрийг хүчингүй болгуулав

Үндэслэлгүй төлбөр хураамж тогтоосон албан тушаалтнуудын шийдвэрийг хүчингүй болгуулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд Засгийн газар болон яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцах ажлыг үргэлжлүүлж байна.

Дэлгэрэнгүй
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд гомдол гаргав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд гомдол гаргав

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хандаж гаргасан шаардлагын агуулгатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандан өнөөдөр гомдол хүргүүллээ.

Дэлгэрэнгүй
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан

Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан

АТГ-ын даргын өрөөнд Ерөнхий сайд асан С.Баярыг дайлсан тухай бичлэг сошиал сүлжээнд тарж байгаатай холбогдуулан тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас зарим зүйлийг тодруулав.

Дэлгэрэнгүй
Мөрдөн байцаагчийн мэдэгдлийг бүрэн биелүүлэхийг даалгав

Мөрдөн байцаагчийн мэдэгдлийг бүрэн биелүүлэхийг даалгав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2017 оны 3 дугаар сарын 24-ний 15 дугаартай “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах” тухай Мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдлийн мөрөөр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд газар дээр нь очиж танилцлаа.

Дэлгэрэнгүй
Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцав

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцав

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр нар 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Азийн улсуудыг хариуцсан хөтөлбөрийн зохицуулагч Крейг Кастаньяа тэргүүтэй бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзав.

Дэлгэрэнгүй