card

Мэдээ, мэдээлэл

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН НЬ ЗӨВ, БУРУУ ГЭДГИЙГ АТГ ШАЛГААГҮЙ

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН НЬ ЗӨВ, БУРУУ ГЭДГИЙГ АТГ ШАЛГААГҮЙ

Авлигатай тэмцэх газрын сар бүрийн 25-ны өдөр хийдэг ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдээс мөрдөн шалгах ажиллагаанд буй эрүүгийн хэргийн талаар голчлон асуудаг билээ. Тэдгээр асуултуудад Авлигатай тэмцэх газраас тэр бүр хариулт өгөх боломжгүй байдаг бөгөөд хуулийн боломжтой хүрээнд прокурорын зөвшөөрөлтэйгөөр зарим асуултад дараах хариултыг өгч байна.

Дэлгэрэнгүй
ДӨРӨВДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛАА МЭДЭЭЛЭВ

ДӨРӨВДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛАА МЭДЭЭЛЭВ

Авлигатай тэмцэх газар сар бүрийн 25-ны өдөр тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ уламжлал ёсоор 2018 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20-ны хугацаанд хийсэн ажлын талаар өнөөдөр мэдээллээ. Энэ удаагийн хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар оролцов.

Дэлгэрэнгүй
Хуульд заасан үүргээ биелүүлсэн албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй

Хуульд заасан үүргээ биелүүлсэн албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу өөрийн болон хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг бусдад шилжүүлсэн, өөрийн албан үүргийн хүрээнд эзэмшиж байсан дансыг хаалгасан албан тушаалтнуудын нэрсийг Авлигатай тэмцэх газар нийтэд зарласан билээ.

Дэлгэрэнгүй
Оффшор бүсэд данс эзэмших,  хувьцаа шилжүүлсэн талаар 20 албан тушаалтан мэдэгдэж бүртгүүлэв

Оффшор бүсэд данс эзэмших, хувьцаа шилжүүлсэн талаар 20 албан тушаалтан мэдэгдэж бүртгүүлэв

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийг биелүүлж, оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт мэдүүлж, мэдэгдээд байна.

Дэлгэрэнгүй
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчлан шалгаж байна

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчлан шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна.

Дэлгэрэнгүй
INVESTIGATION IS BEING CONDUCTED AGAINST TWO FORMER PRIME MINISTERS

INVESTIGATION IS BEING CONDUCTED AGAINST TWO FORMER PRIME MINISTERS

Independent Authority Against Corruption is conducting criminal investigation against Bayar Sanjaa, former Prime Minister (2007-2009) and Saikhanbileg Chimed, former Prime Minister (2014-2016) on charges of abuse of office, issuing illegal decisions, providing benefits to others in the process of approving the Investment and the Shareholders Agreements on October 6, 2009 and the Plan for Development and Financing of Underground Mine on May 18, 2015 within the framework of Oyu Tolgoi project concluded between the Government of Mongolia, Ivanhoe Mines Mongolia Inc LLC, Ivanhoe Mines Limited and Rio Tinto International Holdings Limited.

Дэлгэрэнгүй
“Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг болов

“Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг болов

Авлигатай тэмцэх газрын санаачилгаар “Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр тус газрын Олон нийтийн төвд боллоо.

Дэлгэрэнгүй
Төрийн 17 байгууллагын албан тушаалтнуудын ХОМ-ийг зарлалаа

Төрийн 17 байгууллагын албан тушаалтнуудын ХОМ-ийг зарлалаа

Авлигатай тэмцэх газар төрийн 17 байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг өнөөдөр зарлав.

Дэлгэрэнгүй
АНУ-ЫН ХОЛБООНЫ МӨРДӨХ ТОВЧООНЫ ТӨЛӨӨЛӨГЧ РОБЕРТ СТЮАРТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

АНУ-ЫН ХОЛБООНЫ МӨРДӨХ ТОВЧООНЫ ТӨЛӨӨЛӨГЧ РОБЕРТ СТЮАРТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Монгол, Хятад улсын хууль сахиулах байгууллагуудыг хариуцсан Холбооны мөрдөх товчооны төлөөлөгч Роберт Стюартыг хүлээн авч уулзаж, хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Дэлгэрэнгүй
С.Баярцогт нарыг яллагдагчаар татаж, цагдан хорих саналаа прокурорт хүргүүллээ

С.Баярцогт нарыг яллагдагчаар татаж, цагдан хорих саналаа прокурорт хүргүүллээ

Авлигатай тэмцэх газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар татан шалгах шаардлагатай гэж үзэж саналаа прокурорт өнөөдөр хүргүүллээ.

Дэлгэрэнгүй