card

Мэдээ, мэдээлэл

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажилласан дүнг хэлэлцүүллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажилласан дүнг хэлэлцүүллээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний харьяа агентлагуудын 2015, 2016, 2017 оны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын ажлын тайлангаа өнөөдөр хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон тус салбарын удирдах албан тушаалтнууд оролцов.

Дэлгэрэнгүй
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажилласан дүнг хэлэлцэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажилласан дүнг хэлэлцэв

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 13 яам, 27 агентлагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд хэлэлцүүлсээр байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа агентлагуудад ажилласан тайланг өнөөдөр хэлэлцүүллээ.

Дэлгэрэнгүй
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажилласан дүнг хэлэлцэв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажилласан дүнг хэлэлцэв

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ өнөөдөр “Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ.

Дэлгэрэнгүй
5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 10 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 28 гомдол мэдээллийг шалгав

Дэлгэрэнгүй
Х.ХАШБААТАР: ОФФШОР БҮС ДЭХ ХӨРӨНГӨӨ БУЦААН ТАТАХАД ГУРВАН САРЫН ХУГАЦАА БИЙ

Х.ХАШБААТАР: ОФФШОР БҮС ДЭХ ХӨРӨНГӨӨ БУЦААН ТАТАХАД ГУРВАН САРЫН ХУГАЦАА БИЙ

Нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн дөрвөн сая 370 мянган ам.доллараа оруулж ирсэн. Энэ нь оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22.10 дугаар зүйлийн хоёрт зааснаар энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатартай ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн яаманд ажилласан дүнг хэлэлцэв

Эрүүл мэндийн яаманд ажилласан дүнг хэлэлцэв

Авлигатай тэмцэх газар 13 яам, 27 агентлагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ хэлэлцүүлж байгаа билээ. Энэ удаад Эрүүл мэндийн яам, түүний харьяа агентлагуудад ажилласан тайлангаа Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан баг хэлэлцүүллээ.

Дэлгэрэнгүй
Барилга, хот байгуулалтын яаманд ажилласан дүнг хэлэлцэв

Барилга, хот байгуулалтын яаманд ажилласан дүнг хэлэлцэв

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Барилга, хот байгуулалтын яам болон түүний харьяа агентлагт ажилласан тайлан дүгнэлтээ өнөөдөр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон бусад удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцүүллээ.

Дэлгэрэнгүй
Оффшорын эсрэг хуулийг хэрэгжүүлэх асуудлаар нийтийн албан тушаалтнуудад Зөвлөмж хүргүүллээ

Оффшорын эсрэг хуулийг хэрэгжүүлэх асуудлаар нийтийн албан тушаалтнуудад Зөвлөмж хүргүүллээ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсоноор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан тэдгээрийн хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулах буюу оффшор данстай байх, гадаадад өмчтэй байхыг хориглосон эрх зүйн шинэ зохицуулалт үйлчилж эхлээд байна.

Дэлгэрэнгүй
Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажилласан дүнг хэлэлцэв

Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажилласан дүнг хэлэлцэв

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа агентлагуудын 2015, 2016 оны үйл ажиллагаатай танилцсан дүнгээ өнөөдөр хэлэлцүүллээ. Тайланг хэлэлцүүлэхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон харьяа агентлагийн дарга, удирдах албан тушаалтнууд оролцов.

Дэлгэрэнгүй
Ашигт малтмалын нөөцийн тайланд яам, агентлагийн мэргэжилтнүүд шинжээчээр оролцдог

Ашигт малтмалын нөөцийн тайланд яам, агентлагийн мэргэжилтнүүд шинжээчээр оролцдог

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Уул уурхайн яам болон түүний харьяа агентлагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ өнөөдөр хэлэлцүүллээ.

Дэлгэрэнгүй