card

Мэдээ, мэдээлэл

УИХ-ын 76 гишүүн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 100 хувь гаргаж бүртгүүллээ

УИХ-ын 76 гишүүн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 100 хувь гаргаж бүртгүүллээ

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр тухайн шатны сонгуульд сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Дэлгэрэнгүй
Н.Энхбаярыг өмгөөлөх саналаа нэр бүхий 4 нөхөрлөл, өмгөөлөгч ирүүллээ

Н.Энхбаярыг өмгөөлөх саналаа нэр бүхий 4 нөхөрлөл, өмгөөлөгч ирүүллээ

Авлигатай тэмцэх газраас 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгч... өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэн Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг Монголын Хуульчдын холбоонд хүргүүлсэн.

Дэлгэрэнгүй
Гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээллийг шалгав

Гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газар 2016 оны 7 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 23 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 13 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Д.Цэрэнжав, М.Оюунчимэг, Б.Нямдорж нарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Энэ нь Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын албан ажлаа хүлээж авснаас хойших анхны уулзалт юм.

Дэлгэрэнгүй
Н.Энхбаярт өмгөөлөгч томилох асуудлаар Монголын Хуульчдын холбоонд хандав

Н.Энхбаярт өмгөөлөгч томилох асуудлаар Монголын Хуульчдын холбоонд хандав

Авлигатай тэмцэх газраас Монголын Хуульчдын холбоонд хандан Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүргүүллээ.

Дэлгэрэнгүй
Иргэн Намбарын Энхбаярт зургаа дахь удаагаа зарлан дуудах хуудас өгөв

Иргэн Намбарын Энхбаярт зургаа дахь удаагаа зарлан дуудах хуудас өгөв

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өнөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэн Намбарын Энхбаярт МАХН-ын байран дахь албан өрөөндөө байхад нь зарлан дуудах хуудас гардууллаа.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн Эрүүл мэндийн газарт албан бичиг хүргүүлэв

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт албан бичиг хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах чиглэлээр 2016 оны 6 дугаар сарын 15-24-ний өдрүүдэд ажиллалаа.

Дэлгэрэнгүй
Эрүүгийн 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Эрүүгийн 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газар 2016 оны 7 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол, мэдээллийг шалгаснаас 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Дэлгэрэнгүй
Сайдад нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв

Сайдад нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв

Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг хэрэгжүүлдэг юм.

Дэлгэрэнгүй
“Сингапурын авлигын эсрэг стратеги” сэдэвт сургалтад оролцов

“Сингапурын авлигын эсрэг стратеги” сэдэвт сургалтад оролцов

Сингапурын хамтын ажиллагааны хөтөлбөрөөс зохион байгуулсан “Сингапурын авлигын эсрэг стратеги” сэдэвт сургалтад Авлигатай тэмцэх газар төлөөллөө оролцуулав.

Дэлгэрэнгүй